Хотын дарга Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөхгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзлаа. Өнөөдрийн уулзалтад хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцож, санал солилцлоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь төвлөрч, нийслэл ДНБ-ий 70 хувийг дангаар бүрдүүлж байна. Тиймээс бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдийн асуудлыг сонсож, санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.