Чингэлтэй дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө яригдаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажлаа аваад арав гаруй хонож буй. Томилогдсон даруйдаа хотын захиргаанд халаа, сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдэж байсан тэрбээр өчигдөр нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд ажиллах тусгай зохицуулагч нарыг томиллоо. Товчхондоо, тэд хотын мега төслүүдийг удирдах аж. Тэдний нэг бол Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуул. Чингэлтэй дүүргийг өнгөлөн, тордож яваа түүнийг Нийслэл рүү татаж Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар томилжээ.
Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын марафон эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр, Чингэлтэй дүүргийн Засаг даргад НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө нэгдүгээрт яригдаж байгаа аж. Түүний хувьд Чингэлтэй дүүргээс хоёр удаа НИТХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд хамгийн өндөр саналаар сонгогдсон төлөөлөгч нарын нэг билээ. Мөн өмнө нь Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байсан туршлагатай төлөөлөгч юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.