Х.Булгантуяа: Мега төслүүдээ улсын төсвөөс, зам талбайн тохижилтыг орон нутгаас нь санхүүжүүлдэг байхаар ялгаж тогтоовол цаашид маргаан гарахгүй
За өдрийн мэнд хүргэе үзэгчид ээ. За өнөөдөр Төрийн ордонд нийслэлийн төсвийн сонсгол болбол 2 дахь өдрөө үргэлжилж байна. За өнөөдөр болбол Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төвийн төслийн талаар хэлэлцэж байгаа юм. За бид сонсголд оролцож байгаа УИХ-ын гишүүн Булгантуяагаас мэдээллийг тодруулах гэж байна. Өдрийн мэнд хүргэе өдрийн мэнд хүргэе за Нийслэлийн төсвийн сонсголд та бас нэлээн шүүмжлэлтэй байр суурьтай сая оролцлоо. Одоо санаачилсан хүмүүс нь өөрсдөө ирээгүй байна аа гэж байна. Ер нь энэ хурлын явц ер нь хэр байна? Нийтдээ 25 гишүүн санаачилж 5 сарын 1-нд УИХ-ын даргад одоо өргөн барьсан байна. А тэгээд 25 гишүүн бол сая 2 хоногийн хугацаанд 1 7 8 гишүүд л орж гараад оролцлоо. Тэгэхээр нэгэнт хэрвээ санаачлаад асуух асуулт тодруулах тодруулга байсан юм бол 1 дүгээрт энд идэвхтэй оролцох ёстой байсан. За яах вэ байнгын хорооны гишүүн биш байлаа гэхэд ирцэд хэдийгээр бүртгүүлдэггүй ч гэсэн асуулт асуух санал хэлэх бүрэн боломжтой хуулийн дагуу. Тэгэхээр 1 дүгээрт яагаад санаачилчхаад өнөөдөр тэгвэл УИХ-ыг энд ирсэн энэ 60 70 төрийн албан хаагчдыг хүндлэхгүй байгаа юм 2 хоног энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй энд суулаа шүү дээ. Тэгээд яаман дээр нь бичиг цаас нь хүлээгдэж байгаа иргэд олон нийттэй уулзах гээд олон асуудлууд байсан байх. Тэгэхээр энэ бүгдийг хойшоо тавьж байгаад 2 хоног заримыг нь одоо өглөө эрт ирцийг нь бүрдүүлэхийг нь хүртэл 2 3 цаг хүлээлээ а ирцэд зарим нь жишээлбэл орж ирчхээд одоо аймаг орон нутагт энэ хэд хоногт ажилтай гээд ингээд зөндөө бас олон гишүүд бас явж байх шиг байна. Одоо яах ч арга байхгүй. За гэтэл мэдээлэл хийх ёстой албан тушаалтнууд нь ч зарим нь байхгүй. Нэг ийм жоохон үл хүндэтгэсэн байдалтай. Хэрвээ энийг ийм ач холбогдол өгч хийж байгаад л ач холбогдол өгөөд л хийх ёстой байсан. Ялангуяа санаачилсан гишүүдийн хувьд бол үүнд ямар зорилгоор ямар л асуулт асуух гэж юуг тодруулах гэж үүнийгээ хийж байгаа юм бэ гэдгээ санаачилсан гишүүд бол өөрснөө идэвхтэй оролцох ёстой байсан гэж бодож байна. Мхн таны хувьд ер нь одоо аудитын дүгнэлт болон бусад одоо шинжээчдийн дүгнэлтийг яаж харж байна? Зарим гишүүдийн хувьд болбол хэтэрхий одоо тоймлосон одоо ямар ч одоо тийм бодитой дүгнэлт байхгүй байна аа гэж үзэж байна. Хэтэрхий богино бас цаг хугацаанд хийчих шиг боллоо. Түрүүн нэг а шинжээч хэлж байна. Надад 2 7 хоногийн хугацаа байсан ингээд 2 7 хоногийн хугацаанд 10 хэдэн мега төсөл дээр энэ чинь нэг нь бараг хэдэн боть ном шиг цаас ирж байгаа шүү дээ. Тэгэхээр үүн дээр бол ямар ч хүн өндөр дүгнэлт гаргаад одоо ажиллана гэдэг бол хэцүү за хууль мууль зөрчсөн асуудал бол АТГ хууль хяналтын байгууллагууд нь тодруулах нь зүйтэй а Одоо хувь гишүүд бол үүн дээр 1 2 шүүхийн байгууллага шиг ажиллах бол би бол одоо боломжгүй гэж бодож байна. Угаасаа хуулиараа бид нарт бол тийм эрх байхгүй шүү дээ. А Харин үүний да ард бид нар гаргах ёстой гол нь зөвлөмж нь байдаг юм уу дараа дараагийн хэрвээ ийм нээрээ л ийм асуудал байгаа юм бол а юу одоо юунд анхаарах ёстой юм? Төсвийн энэ реформуудыг ер нь хийх ёстой юм биш үү? Цаг нь болчихсон юм биш үү? Яахаараа? Зарим одоо газрын а сум дундын тохижилтыг хүртэл улсын төсөв дээр тавиад нийслэл Улаанбаатар хоттой холбоотой сургууль цэцэрлэгийн асуудлыг ч улсын төсөв дээр тавихгүй шүү нийслэл өөрөө шийд гэдэг байдлаар бид нар шийдээд байгаа юм. Энэ одоо улсын төсөв дээр юугаа санхүүжүүлэх юм орон нутаг нь юугаа санхүүжүүлэх юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй 1 дүгээрт 2 дугаарт одоо манай Өмнөговь аймаг Дорноговь аймгаас авхуулаад 3 одоо 4 тавхан жилийн өмнө энэ 3 дөрөвхөн аймаг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан бол одоо 8 аймаг улсын төсөвт төвлөрүүлдэг болсон байна. Энэ бол бас сайн зүйл байхгүй юу. Тэгэхээр өөрснөө орлого олоод бас тэрнийгээ зарлагаасаа даваад улсын төсөвт төвлөрүүлдэг хуулиараа бас энэ төвлөрүүлэх үүрэгтэй. Тэгэхээр ийм аймгууд маань бас нэмэгдэж байна гэсэн үг. За бусад аймгууд бол улсын төсвөөсөө аваад төрийн үйлчилгээ үзүүлээд иргэд олон нийтдээ үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа а эдийн засгийн хувьд илүү их боломжтой болж байгаа аймгууд маань бас нөгөө талдаа бонд гаргах гээд Өмнөговь аймаг Дорноговь аймгуудаас энэ асуудлыг аль хэдийн хөндөөд эхэлсэн. За ингэнэ ээ гэвэл нөгөө талдаа а Энэ хяналтын механизмуудыг нь бас сайжруулахгүй бол дараа дараагийн аймаг орон нутагт бас л яг адилхан ийм одоо бас асуудал үүсэх нь ээ л гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд ялангуяа эдийн засаг, аймаг орон нутаг руу эдийн засгийн эрх чөлөөг олгож байгаа бол нөгөө талдаа бид нарын хийх ёстой зүйл нь яг юу юугаа санхүүжүүлэх юм. Тэгвэл мега төслүүдийг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлье том төслүүдийг. За ингээд төрийн нийтлэг үйлчилгээтэй холбоотой барилга байгууламжид гад. Одоо зам талбай тохижилтыг тэгвэл орон нутаг нь өөрөө санхүүжүүлээрэй ч гэдэг юм уу энүүнийгээ эхнээсээ ялгаатай тогтоогоод явах байх юм бол хэн нэгэнд дараа нь ийм асуудал үүсэхгүй болно оо л гэсэн үг. Мхн ер нь одоо гэнэт ингээд богино хугацаанд нийслэлийн төсвийг одоо ингэж сонсгол хийж байгаа нь бас улс төржилт гэж харах бас нэг өнцөг хувилбар яригдаж байна л даа. Энэ тал дээр та гишүүний хувьд ер нь ямар байр суурьтай байна вэ? Одоо тийм биш байгаасай л гэж л найдаж байна. Тэгээд одоо мэдээж одоо мэдээлэл авах эрх бол хүн болгонд байгаа а бид нар бүгдээрээ л нийслэлийн иргэд бүгдээрээ татвар төлөгчид. Тийм учраас миний татвар зөв зүйлд зарцуулагдаж байна уу үгүй юү гэдэг дээр а сонсгол хийх байдаг юм уу? Сонсгол зохион байгуулах үүнийг сонсох эрх бол бүгдээрэнд нь байгаа а Гэхдээ дүгнэлт нь зөв гарах ёстой дүгнэлт нь хэрвээ хууль хяналтын байгууллага нь үүнийг зөв буруу гэж тогтоох юм бол түүнийгээ хуулийн дагуу а хариуцлага хүлээгээд явах нь бол зүй ёсны хэрэг а Тэрнээс биш энд хэдэн улс төрчид бүгдээрээ нийлээд одоо нарийн байгаль орчны шинжээч УИХ-ын одоо хэдэн гишүүн байгаа юм бараг байхгүй шүү дээ. Зам гүүрийн инженер хэдэн гишүүн байгаа юм миний мэдэхээр ганцхан гишүүнтэй. Тэгэхээр бүгдээрээ нийлчхээд нарийн нарийн мэргэжлийн юмнуудыг тойрч суугаад а мэргэжлийн бус хүмүүс а мэргэжлийн бус дүгнэлт гаргаад яваад байх нь бол зүй бус юм аа. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсъё мэргэжлийн байгууллага нь буруу гэж үзэж байгаа бол харин түүнийг нь бид нар одоо мэргэжлийн байгууллагын одоо дүгнэлтийн дагуу л шийдэх ёстой гэж бодож байна. Одоо өнөөдрийн энэ үргэлжилж байгаа 2 өдрийн сонсголоос ер нь ямар үр дүн гарахаар байна та яаж харж байна? Би харин бас жоохон би бас жоохон гайхаж байна. Эцсийн үр дүн нь яг одоо за хууль хяналтын байгууллагууд нь өөрсдөө түрүүн бас танилцууллаа шалгаж байгаа зүйлүүд байгаа а царцаасан төслүүд байгаа за прокурорт прокуророос одоо дүгнэлт гаргачихсан албан тушаалтнууд хүртэл байгаа гээд за эд нар бол хууль хяналтынхаа байгууллагын дагуу явах ёстой хууль хяналтын байгууллагынхаа одоо шийдвэрт эндээс бол нөлөөлөх гэсэн зүйл бол байхгүй. А гэхдээ ялангуяа Төсвийн байнгын хороон дээр би өөрөө 3 жилийн өмнө 15 жилийн төсвийн дүн шинжилгээ хийсэн ажлын хэсгийн одоо ахлагчийн хувьд Сангийн яамтай аудиттай хамтарч байгаад хийгээд а орон нутгийн ер нь бол хөгжлийн сан орон нутгийн төсөв жилээс жилд маш их нэмэгдэж байна аа. Сүүлийн 15 жилийн хугацаанд гэж байхад 16 дахин нэмэгдсэн байна. А тэгэхээр ингээд орон нутаг бас нэлээдгүй эрх мэдэлтэй болж байгаа. Тэгэхээр эрсдэлтэй аймаг орон нутгуудын төсвийн асуудлыг шаардлагатай тохиолдолд УИХ төсвийн байнгын хороон дээр ч үгүй бол сонсдог байя. За дээрээс нь нэмээд ямар төсөл хөтөлбөрүүдийг орон нутгаас санхүүжүүлэх юм ямрыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм ямар дээр нь хувийн хэвшлийг оруулах юм мэтчилэн үүн дээрээ Сангийн яам бодлогын реформуудаа хийгээч ээ гэж одоо нэлээдгүй зөвлөмжүүдийг өгч дүгнэлтүүд гаргаж байсан. Тэгээд тухайн үед хийгдээгүй ажлууд одоо олон жилийн дараа ингээд л а нөгөө төсөв нь нэмэгдээд эхлэхээр захиран зарцуулах төсөв нь нэмэгдээд л ингээд хардалт сэрдэлт за ингээд одоо зөв буруу зарцуулсан гэдэг асуудлууд үүсэж байна. Тэгэхээр энэ бол зүгээр юм сонсоод өнгөрдөг байх ёсгүй эцсийн эцэст үр дүн нь юу юм зөвлөмж гарах юм уу хуулийн өөрчлөлт хийх юм уу Сангийн яам үүнийгээ аваад цааш нь яах юм гэдэг л их чухал байгаад байна. Тэгээд ийм том төсөвтэй аймгууд зөндөө байна шүү дээ. Өмнөговь аймаг байна хүн ам багатай газар нутаг ихтэй гэхдээ байгалийн баялаг ихтэй Монгол Улсын Улсын төсөвт төвлөрүүлдэг хамгийн том аймаг байна гээд. Ингээд энэ аймгууд бол эдийн засгийн эрх чөлөөг өөрийн эрхгүй хүсэж байгаа а зарим талаараа олгох нь бол зүйтэй. За баярлалаа. За баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.