Д.Үүрийнтуяа: АМНАТ-ыг бууруулах санал гаргаж байгаа нь “ардын дайсан” гэх ойлголтыг зарим улс төрчид үе шаттайгаар өгч байна

Д.Үүрийнтуяа: АМНАТ-ыг бууруулах санал гаргаж байгаа нь “ардын дайсан” гэх ойлголтыг зарим улс төрчид үе шаттайгаар өгч байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ, Би уг нь энэ асуудал дээр улс төржсөн өнгө аястай хандъя гэж бодоогүй юм. Мөн улс төрийн өнгөөр бодит тооцоо судалдаагүй ярьж, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандахыг ч хүссэнгүй. Уул уурхайн салбарт ажиллаж байсан эдийн засагч хүний хувьд мэдээллийг ул суурьтайгаар олон нийтэд хүргэх зорилгоор мэдээлэл хийсэн юм. Мөн “Ашигт малтмалын тухай хууль”-ийн хэрэгжилтийг 2029 оны нэгдүгээр сарын 1-н болгож хойшлуулахдаа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоосой, гүйцээн боловсруулах чиглэл авч ажиллаасай гэж хүссэн. Харамсалтай нь энэ асуудлыг хүчээр шийдэж байх шиг байна. АМНАТ-ыг бууруулах санал гаргаж байгаа нь “ардын дайсан” гэх ойлголтыг зарим улс төрчид үе шаттайгаар өгч байна.

АМНАТ буурснаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үр өгөөж нэмэгдэнэ. Тэр үр өгөөж нь Монгол Улсад л ирнэ шүү дээ. Ганц Эрдэнэт үйлдвэр биш татварын дарамтад ороод үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгаа олон аж ахуй нэгжүүдэд маш том боломж нээгдэнэ.

Одоогоор жишээ авах боломжтой, тусгай татвар төлдөг ганц том үйлдвэр нь “ГОК” л байна. Хэрвээ “Эрдэнэт үйлдвэр” АМНАТ-ыг 22 биш 10 хувиар төлөөд явбал нэгжийн өртөг буурна. Ингэснээр “Эрдэнэтийн овоо” ордын захын агуулга дээр боловсруулалт хийх боломж нээгдэн, эдийн засгийн үр ашигтай 400 сая гаруй тонн хүдрийн нөөц нэмэгдэнэ. Энэ хуулийг хойшлуулах тусам бид “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ цаашид урт удаан ажиллах цаг хугацаанаас хороож байна. “Оюутын орд” дээр ч мөн ялгаагүй энэ асуудлууд яригдах юм.

Бид Оюутолгойд биш хамаг зүйлээ өглөө. Одоо болно шүү дээ. Яагаад ганцхан энэ компанийн бодлогод баригдаж, цор ганц зэсийн нийлүүлэгч байх ёстой юм шиг аашлаад байгаа юм бэгэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.