ЗАСГИЙН ГАЗРЫН ОРОЛЦООГ ЭЦЭСЛЭН ТОХИРОЛЦОВ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг эцэслэх хүрээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар болон Монгол Улсын Шадар сайд Т.Доржхaндын ажлын албатай уулзаж, наймдугаар сарын 24-нд зохион байгуулах Сайд нарын түвшний Санхүүжилтийн өдөр-ийн хөтөлбөр, агуулгыг хэлэлцэн тохиролцов.
Санхүүжилтийн өдөр нь ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, ногоон хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй санхүүжилтийн бодлого, хамтын ажиллагааг хэлэлцэх Талуудын 17 дугаар бага хурлын гол арга хэмжээний нэг юм.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын оролцоо, өндөр түвшний төлөөлөгчдийн хөтөлбөрийг эцэслэхийн зэрэгцээ Монгол Улсын дэвшүүлж буй өвийн санаачилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын хөрөнгө оруулалт, түншлэл, төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцов.
Санхүүжилтийн өдрийг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болон Сангийн сайд З.Мэндсайхан нар хамтран удирдан зохион байгуулна.
COP17 Mongolia
Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.