Газар зүйн олон улсын XXII олимпиадаас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Газар зүйн олон улсын XXII олимпиадаас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 08 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй (IGEO2026) Газарзүйн олон улсын XXII олимпиадад оролцсон Нийслэлийн ерөнхий боловсролын Гёте сургууль Аянбекийн Амина алтан медалийн болзол хангалаа. Энэ нь тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авчирж байгаа үйл явдал болж байна.
 
Монгол Улсаас МУИС-ийн Газарзүйн тэнхимийн Ц.Цэндсүрэн, О.Мэндбаяр нар ахалж 
• Норовсүрэнгийн Нараа – Шинэ-Эрин сургууль
• Аянбекийн Амина – Гёте сургууль
• Баясгалангийн Намуухан – Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
• Тэмүүлэнгийн Мичид – Хобби сургууль нар оролцож байна.
 
Олимпиадын даалгавар нь бичгийн шалгалт, мультимедиа сорил, хээрийн дадлага ажил гэсэн үндсэн хэсгээс бүрдсэн байна. Олимпиадад манай сурагчид газарзүйн мэдлэгээ ашиглан бодит орон зайн асуудлыг шинжлэх, газарзүйн мэдээллийг тайлбарлах, нотолгоонд тулгуурлан дүгнэлт гаргах, шийдэл боловсруулах чадвараараа 50 орны 180 гаруй сурагчтай өрсөлдөж байна.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.