Бүжигчин Б.Эрдэнэтуяа: Ханийнхаа хамтаар хийж бүтээсэн зүйл их байдаг ч тэр бүр зарлаад байдаггүй

Бүжигчин Б.Эрдэнэтуяа: Ханийнхаа хамтаар хийж бүтээсэн зүйл их байдаг ч тэр бүр зарлаад байдаггүй

Тэртээ 23 жилийн өмнө Холливудын нэр жүжигчин Стивен Сигалын нүдэнд өртөж Холливудад бэрлэж очсон энэ бүсгүйг Батсүхийн Эрдэнэтуяа гэнэ. Жинхэнэ монгол бүсгүйн намба төрхийг цогцлоосон тэрээр бүжигчин мэргэжилтэй. Олон жилийн дараа өөрийн алтан партнер бүжигчин Ш.Баасантай хамт Дэлхийн Бүжгийн Зөвлөлөөс зохион байгуулсан World's First and Foremost Dance Festival-д бүжиглэж шуугиан тарьсан нь  өнгөрсөн хаврын явдал. Тус тэмцээнээс Б.Эрдэнэтуяа, Ш.Баасан, латин таван бүжгийн хосын тэмцээнд шөвгийн наймд үлдэж, Б.Эрдэнэтуяа багш шавийн тэмцээнд дэд байр буюу мөнгөн медаль хүртсэн билээ. 

Сүүлийн жилүүдэд эх орондоо илүүтэй байж, олон нийтийн сүлжээгээр өөрийн үзэл бодлоо хуваалцаж, ард олноо соён гэгээрүүлэхэд гар бий оролцох болсон түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Харьцангуй олон нийтэд нээлттэй бус та хамгийн сүүлд Дэлхийн бүжгийн зөвлөлөөс зохион байгуулсан World's First and Foremost Dance Festival-д оролцож дэд байр буюу мөнгөн медаль хүртэж анхаарлын төвд орж ирлээ. Энэхүү тэмцээний талаар, мөн яагаад оролцох болсон талаараа хуваалцаач? 

-Маш санаандгүй зүйл зүйл болсон. Jamts International Dance Studio сургуулийн багш Жамц гэж Хятад улсад 7 жил, Орос улсад 3 жил тус тус латин бүжгээр дагнан суралцаж бэлтгэгдсэн маш чадварлаг бүжигчин, бүжгийн багш хүү бий. Тэр хүү миний алтан партнер Ш.Баасан бид хоёрт Монголд цэнгээнт бүжгийг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлж, Монгол бүжигчдийг дэлхийн тайзнаа гаргахад хамтарч ажиллах санал тавьснаар энэ тэмцээнд оролцох эхлэл тавигдсан. Английн Блакпүүл хот бол Европын Лас Вегас гэж хэлж болохоор соёл урлаг, энтертэйнмэнт шоу цэнгээний төв болсон газар юм билээ. Энэ хотын дэлхийд алдартай "Winter Garden" хэмээх ордны "Empress Ballroom"-д Дэлхийн Бүжгийн Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Blackpool Dance Festival/Worlds Most and Foremost Dance Festival нь 1920 оноос тасралтгүй 100 гаран жил зохион байгуулагдаж ирсэн, 60 гаран орны 3000 хос бүжигчид ирж өрсөлддөг Дэлхийн Бүжгийн Олимп юм билээ. Энэ сайхан ордныг, энэхүү тэмцээнийг зүгээр л очиж үзье гэж зэхэж байсан партнер бид хоёрыг Жамц багш маань "нэгэнт яваад очиж байж өөрсдөө бүжиглээч ээ" гэж эрчилж, зоригжуулж, дасгалжуулж бэлдүүлснээр энэ олимпод оролцож, тэр сайхан дэлхийн тайзнаа бүжиглэсэн.

-Олон жилийн дараа эргээд тайзнаа гарах ямар байсан бэ? 

Баска бид хоёр 20 жил бүжиглээгүй байж, хоёрхон сар бэлдээд хүсэл мөрөөдлөө хамтдаа биелүүлж, хүндтэй тэр л дэлхийн тайзнаа жарган бүжиглэсэн нь үнэхээр гайхамшиг байcаан. Хар багаасаа алмайрч үздэг байсан дэлхийн одууд, аваргууд төрөн гардаг тэр тайзнаа орон орны чансаа өндөр бүжигчидтэй өрсөлдөнө гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байсан. Энэхүү нэр хүндтэй тэмцээний 35-аас дээш насны хосын төрөлд Монголын нэрийн өмнөөс оролцсон анхны бүжигчид болж, багш шавийн тэмцээнд Жамц багштайгаа мөнгөн медаль хүртсэн нь амьдралд минь тохиосон гэнэтийн бэлэг байсан. Хүсэж явахад үйлс бүтдэг, мөрөөдөж явахад зорилго биелдгийн тод жишээ байлаа.

-Таныг Холливудын од Стивен Сигалын монгол гэргий, нэг хүүтэй гэхээс илүү мэдээлэл ховор. Та хэвлэлээс зай барьдаг төрлийн хүн гэсэн үг үү? 

-Хэдий олон жил нутгаасаа хол хүний нутагт амьдарсан ч, сошиал орчноор дамжуулан Монголчууддаа үг хэлээ дуулгаж, үзэл бодлоо хуваалцаж ирснээ бодохоор хэвлэлээс тийм ч зай барьдаг хүн бас биш байх. Тодорхой хэмжээнд амьдрал минь олны өмнө нээлттэй байдаг гэж бодож байна. Ханийнхаа хамтаар энэ олон жилийн хугацаанд хийсэн бүтээсэн зүйл их байдаг ч, тэр бүр зарлаад мэдэгдээд явдаггүй, өмнөх ажлаа нугалаад л, өөрийгөө хөгжүүлээд л явж байна даа.

-Хүү тань том залуу болсон харагдсан. Хүүгээ та ренбүчи гэж байсан нь санаанд тод үлджээ. Хаана сурч боловсорч байна вэ?

-Хүү минь тэнгэр шиг тэнэгэр сайхан эр болж өсөж өндийж байна. Манайх 2018 оноос Америкаас бүрэн нүүж ОХУ-д ирж нутагшсан. Хүү маань бага ангидаа “Орчлон” сургуульд сурч байгаад Москва руу шилжин суралцсан. Орост дайн дажин гарсан учир хавраас буцаад Монголдоо ирж суралцаж байна. Нэг анги алгасаад одоо 10 дугаар ангийн том хүү болсон доо. 

Миний хүү энэ дэлхийд өөрийн гэсэн хийх үйлтэй, үүрэгтэй ирсэн. Нас бие нь гүйцээд амьдралд хөл тавьж, хэрэг үйлээ эхлүүлэхэд нь суурийг нь зөв тавьж өгч, зөв залж хүмүүжүүлж, өөрт буй өгөгдөл авьяасыг нь нээхэд нь, өв тэгш, өгөөмөр нэгэн болоход нь дэмнэхийг хичээж чухалчилж явна.

-Та боо нөлөөлөгч, инфлюнсерүүдийн нэг. Сүүлийн үед юу хийж байна вэ?

-Нэг ч гэсэн хүнд эерэгээр нөлөөлж, зөвөөр үлгэрлэж, сайныг тодотгож, сайхныг хуваалцаж явах нь хүн бүрийн үүрэг зорилго гэлтэй. Сошиалд тавьдаг бичвэрүүдийг минь хүлээж, уншиж, оршоож, талархаж явдаг бүх хүмүүстээ баярлаж явдаг. Яг өөрийн дуртай зүйл болох урлаг соёл, бүжгийн ажил руу илүү түлхүү анхаарч байна. Энэ намар анхны номоо хэвлүүлж, уншигч түмнийхээ хүртээл болгохоор шамдан ажиллаж байна. Өвгөд дээдэс маань үеийн үед Монгол гал голомтоо манан хамгаалж, ухаанаа уралдуулж, увидас хүчээ дайчилж, түмэн олноо соён гэгээрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж явсан болохоор тэдний үйл хэргийг үргэлжлүүлж, улс эх орондоо соёлын өвийг дэлгэрүүлж, ухаарлын галыг тэтгэж явахыг чин сэтгэлээсээ зорьж явна аа.

-Цаг үав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны үйл хэрэг өрнүүн байхыг ерөөе. 

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа