Боловсрол ба гоо үзэсгэлэн

Боловсрол ба гоо үзэсгэлэн

“Боловсролтой хүн бусдыгаа бодвол илүү нөлөөтэй байдаг. Нөлөөллийнхөө хүрээг тэлэх сонирхол хүнд байтугай адгуусанд байдаг үндсэн зөв совингийн нэг”. Баабар

Тээр жил Америкт нэг сарын англи хэлний дамжаанд сурч байхад Донлан гээд жинхэнэ америк эр, америк доктор практик англи хэлний (reading,listeting, writing гэх мэт) хичээл ордог байв. Өөрийгөө намайг доктор Ди гэж дуудаарай гэнэ. Янхийсэн өндөр нуруутай, олон жил нүдний шил зүүснээс болоод тэр үү, нүүрнийх нь тиг эвдэрчихсэн, адайр ааштай, амьдралын баяр баясгалан гэж байдаггүй байх гэмээр жинхэнэ пессимист америк эр. Тэгээд ч тэр үү, бид хоёр таарамж их муу. Доктор Ди хичээл орох цагаар нэг их дарамт, гунигтай болчихдог байж билээ. Нэг өдөр бичгийн англи хэлний цаг дээр “Америк эссе бичих, чиний төрсөн нутагт эссе бичих хоёрын хооронд ямар ялгаатай вэ?” гэсэн утгатай сэдвээр эссе бич гэдэг даалгавар өглөө. Сэдвийн нэгдсэн шалгалт гэж байна. Үүнээс өмнө эссений олон хэв маяг байдаг тухай, түүнийг хэрхэн бичдэг тухай бараг логарифмын дүрмээс дутахгүй тогтсон хэв маягтай олон хичээл орсон юм. Тэр хичээлүүдээс юу ойлгосноо бичиж давхар бичгийн англи хэл маань хэр сайжирсныг шалгах, бататгах зорилготой шалгалт байсан байх.

Уртаас урт гарчиг бүхий сэдвийг хэд дахин уншлаа. Яалт ч үгүй л америк эссе, монгол эссе бичих хоёрын ялгааг бич гэж “орчуулагдаад” байдаг. Маш их гайхаж байгаа юм л даа. Юу яриад байгаа юм, эссе бичихэд Америк, Монголын ялгаа юу байна! Өөрт төрсөн бодол сэтгэгдлээ бичихийг л эссе гэдэг биз дээ. Донлан багш угаасаа гажиг аа... (одоо бодоход ёстой инээдтэй, бараг онигоо шүү ккк). Угийн доктор Дид таагүй ханддаг хүн чинь зөрүүдлээд суучихлаа. Тэгсэн багш анзаарчихаж. Яасан Уранчимэг ээ, яагаад бичихгүй байна, ойлгохгүй байна уу? Тийм, ерөөсөө ойлгохгүй байна! Эцэст нь эссегээ бичихээс өөр гарцгүй байдалд ордог юм байгаа биз дээ. Сайн санадаггүй юм, ямартай ч эссе бол ийм тийм, үүнийг бичихэд англи хэл, монгол хэлний ялгаа гэж байхгүй, хэл бол хэл, сэтгэхүй бол сэтгэхүй, адилхан энэ тэр гээд л авч өгсөн санагдана.

Энэ шалгалт, энэ сэдвийн мөн чанарыг хэзээ хойно Монголд ирсэн хойноо ойлгож билээ! Боловсрол гэдэг ердөө эмх цэгцтэй мэдлэг, мэдээлэл, түүнийгээ нэгтгэж эмх цэгцтэй, ойлгомжтойгоор өөрийгөө илэрхийлэх ур чадвар юм билээ л дээ. Товчхондоо логиктой сэтгэх, логиктой бичих ур чадвар бол боловсролын бараг номер нэг үзүүлэлт байх! Ертөнцийн явдлуудын сайн мууг ялгаж харах чадвар буюу ертөнцийг үзэх үзэлтэй байна гэдэг боловсрол аж. Тоо бол төгс юм, тооны хичээлдээ сайн байсан хүүхэд хожмоо амьдралд нэг их хөл алдахгүйгээр учраа олоод явчихдаг гэдэг нь чухамдаа тухайн хүний логик сэтгэлгээний л тухай юм байна л даа. Бусдаар бол дээд тоо сайн бодсноор бидний амьдралд наалдах зүйл үнэндээ байдаггүй шүү дээ.

Америкчууд буюу барууны боловсролын тогтолцоо логиктой сэтгэх, эмх цэгцтэй найруулан бичих, бие даасан тусгаар үзэл санаатай болох зэрэгт сургахад чиглэдэг нь чухамдаа тухайн хүнийг жинхэнээс нь боловсруулж буй хэрэг аж. Эссе бичүүлээд байгаа нь хэр эмх цэгцтэй сэтгэж байна, хэр зэрэг өөрийгөө зөв, эмх цэгцтэй илэрхийлж байна вэ гэдгийг шалгаж буй нэг хэлбэр аж. Өөрөөр хэлбэл бидний нийтлэг ойлгодогчлон зөв сайхан найруулан бичих нь (бичгийн ур чадвар) сэтгүүлч хүний эсвэл зохиолч хүнд л байх ёстой онцгой авьяас биш юм байна л даа. Боловсролтой хүн болгоны эзэмшвэл зохих анхан шатны ур чадвар юм байна. Эсвэл бичгийн сайн боловсролтой байна гэдэг тухайн хүн сайн боловсролтой гэсэн үг! гэх юм уу. Микробиологич мэргэжилтэй атлаа маш алдартай нийтлэлч болсон Баабарын жишээнээс үүнийг харж болохоор байдаг.

Манайд нэг том гаж тогтолцоо байна гэж би хувьдаа хардаг. Боловсролыг мэргэжилтэй андуурдаг! Ажил горилогчийн анкет “Боловсрол: дээд дунд (доогуур нь зурна уу)” гэсэн асуумжаар эхэлнэ. Өвчтний истоорт ч энэ асуумж том байр суурь эзэлнэ. Цаад ажилд орохоор ирж байгаа нөхөр их сургууль, дээд сургууль төгссөн бол “Боловсрол: дээд!” гэж тун ч маадгар бөглөнө дөө, ёстой нэг. Үнэндээ тэд ихэвчлэн мэргэжил ч үгүй, боловсрол ч үгүй хоосон дипломын голууд байх нь элбэг. Тун ч элбэг шүү! Ядахдаа сайн мэргэжилтэн болохгүй яав гэж халагламаар дээд боловсролтонгууд манай гудамжаар нэг байна.

Гол эмгэнэл нь би дээд боловсролтой хүн, би боловсролтой хүн гэж төөрөгдөөд яваад байгаа юм л даа. Зүй нь их дээд сургууль төгссөн хүн болгон боловсролтой болох албагүй. Ийм боломж ч тааруу. Харин сайн мэргэжилтэн болж төгсөх ёстой. Дээд мэргэжилтэн, жинхэнэ мэргэшилтэн гэж ярьж заншмаар байгаа юм. Боловсрол бол мэргэжлээс огт анги асуудал шүү дээ. Түүнийг эцэг эхийн гэр хүмүүжлээс авахуулаад цаашид өөрийн хичээл чармайлт, өгөгдөл энэ тэрээр олж авна. Ухаа нь боловсролтой гуталчин, боловсролтой оёдолчин байж болно. Үүнтэй нэгэн адил таван дээд сургуулийн дипломтой ямар ч боловсролгүй “баагий” энэ ертөнцөөр нэг явж л байна.

“Боловсрол чухал л гэлцдэг. Гэтэл яаж боловсрох билээ? Олонхийг бүрдүүлэгч дундаж хүний тоонд орохооргүй мэт санагдах нэр хүндтэй эрдэмтэн хүртэл олон талаар мөнөөх дундаж хүнтэй адил байдаг”. Испанийн орчин үеийн нэр хүндтэй философичдын нэг Хосе Ортега-и-Гассетын ишлэл. Өөрөөр хэлбэл Харвард төгссөн дээд боловсролгүй эрдэмтэд зөвхөн манайхаар зогсохгүй бөмбөрцгийн хаа сайгүй байдаг л үзэгдэл байх нь. Гүн ухаантнууд боловсролыг дээд ёс суртахуун, ёс зүйтэй холбон үзэх нь элбэг байдаг юм билээ. Энэ ч бүр ахисан түвшний ёстой дээд боловсролын тухай ойлголт байх л даа. Гэхдээ ёс суртахуунтай, ёс зүйтэй байх нь боловсролтой хүнд байх ёстой амин чухал чанар, үндсэн үзүүлэлт гэдгийг бид мартах ёсгүй байх.

Анкетан дээр дурайх Боловсрол гэдэг үгийг Мэргэжил гэдэг үгээр солимоор санагдана. Магадгүй энэ анкет, энэ хэвшсэн ойлголт буюу мэргэжлийг боловсролтой андуурч ирсэн сэтгэхүй маань өнөөгийн манай нийгмийн үндсэн проблем боловсон хүчний хямралд авчирсан байх. Өнөөгийн манайд нүүрлээд байгаа хямрал эдийн засгийн биш боловсон хүчний хямрал гэдэгтэй маргах хүн нэг их гарахгүй байх. Шат шатанд, салбар салбарт сайн мэргэжилтэн, ажилдаа эзэн болдог сайн ажилтан, сайн боловсон хүчин л бидэнд хамгийн ихээр дутагдаж байна! Ядаж байхад бүгд ширээ эзэгнэж, тамга атгах дуртайг яана. Нүүдэлчдийн энэ ноён зан (энэ бол бас л нэг сэтгэлгээний гажиг) болж өгвөл нэг ам метр ч болов газар түрээсэлж тийм компанийн захирал тэр гэж хэлүүлэх гэж улайрахад хөтөлнө. Үгүй ядахдаа л нэг ТББ-ын тамгатай болчих гээд гүйчихнэ. Энэ мэт олон зүйлс бидний хөгжлийг олон талаар хойш татаж ирсэн санагддаг.

Хэл бол сэтгэхүйн илрэл гэдэг. Магад боловсролыг мэргэжилтэй андуураагүй бол, энэ үгийг эндүү ташаа хөрвүүлж нийгмийн сэтгэлгээнд лав суулгаагүй бол өнөөдөр олон олон сайн мэргэжилтнүүд төрсөн байх ч юм билүү. Тээр нэг сумын Дондог гуай сайн мэргэжилтэн байх чинь энэ нийгмийн тун чухал үзүүлэлт гэнэ шүү гэж боддог байсан бол хүүгээ МУИСийн сэтгүүл зүйн анги руу биш харин Техник мэргэжлийн сургуулийн гуталчны анги руу явуулах байсан ч юм билүү. Тэгэх л байсан гэж бодож байна. Үнэндээ сэтгүүлч, гуталчин хоёр мэргэжлийн сургууль төгссөнөөрөө сайн муу мэргэжилтний ялгаа л гарна уу гэхээс боловсролын сүйдтэй ялгаа, зэрэг зиндаа үүсэхгүй ээ. Гэтэл бид тэгж бодож, тэгж итгэсээр ирж. Магадгүй сэтгэлгээний энэ гажуудал үгийн гажуудлаа засахаас эхлэх байх!

Үүгээрээ боловсрол хэрэггүй гэж хэлэх гэсэн юм биш л дээ. Өнөөгийн нийгмийн нэн тэргүүний асуудал бол дээд боловсролтон биш дээд мэргэжилтэн олонтой болох асуудал юм байна гэж харагдаад байгаа юм. Тэртэй тэргүй боловсролд дээд дунд гэж байдаггүй харин сайн муу гэж байдгаас хойш, тэртэй тэргүй таван их сургууль төгссөн тэнэгүүд хаа сайгүй байдаг жамтайгаас хойш анхдагч шаардлагаа л тавьсан нь өлзийтэй биз дээ. Харин дээд мэргэжилтэн болгон боловсролтой бол сайн л биз. “Боловсролтой хүн бусдыга бодвол илүү нөлөөтэй байдаг. Нөлөөллийнхөө хүрээг тэлэх сонирхол хүнд байтугай адгуусанд байдаг үндсэн зөв совингийн нэг” гэж Баабар ишилсэн байна лээ.

Ер нь боловсролтой байснаар хувь хүнд үүсэх давуу тал тоймшгүй их л дээ. Наад зах нь боловсролтой хүмүүс, миний анзаарснаар ялангуяа эмэгтэйчүүд нас ахих тусмаа үзэсгэлэнтэй болдог. Болж байдаг ч гэх юм уу. Хөгшрөлт бол байгалийн жам ёс. Жамын өмнө хэнбугай ч адилхан бөхийнө. Тэгэхдээ илүү уншсан, илүү сайн ёс зүйтэй, илүү сайхан сэтгэлтэй, илүү комплексгүй, илүү жөтөөч зангүй товхондоо сайн боловсролтой хүмүүсийн өтлөлт, гоо үзэсгэлэн арай нэг анги байдаг аа. Ногоон дарь эх яагаад тийм төгс үзэсгэлэнтэй юм бол? Бие галбир, зүс царай төгс гоо! Дотоод сэтгэлийн ариусал бясалгал, нинж сайхан сэтгэлийн гадаад илэрсэн байдал гэж би хувьдаа боддог. За шашинлаг ч юм шиг энэ өнцгөө орхъё л доо. Тархины эд эс нь байнгын дасгалжилт шаардаж байдаг, дасгалжил хийхгүй бол амархан хөгширдөгийг ч тогтоосон байна гэж бас л Баабар бичиж. Тэгэхээр одоо хэдүүлээ яах нь уу? Уншаад л, боловсроод л, болж өгвөл бясалгаад, ёс зүйгээ сайжруулаад, бусдад сайн сайхныг хүсээд байх нь байна ш дээ. Гоо үзэмжтэй байя гэвэл! Гоо үзэсгэлэн бол энэ ертөнцийн бүх хүний, тэр дундаа хүүхнүүдийн мөнхийн тэмүүлэл, хүсэл юм гээ биз дээ. Нээрээ нэн шинэ үеийн философичид ёс зүй, гоо зүй хоёрыг ойртуулж, амьдралыг гоо зүйн үүднээс голчлон харах болсон гэнэ лээ шүү.

Ингэхэд гоо үзэсгэлэн гэж юу вэ? Гоо үзэсгэлэн гэдэг бол эмх цэгцтэй дэс дараалал, зөв сайхан зүй тогтол юм. Эмх цэгцтэй, яг таг байраа олсон бүхэн гоо үзэмжтэй. Байгалийн гоо үзэмж туйлын бишрэм, төгс бүхний илэрхийлэл байдаг нь тэр Бурханы бүтээл учраас ийм байх нь. Ингээд бодохоор энэ ертөнцөд логик шиг чухал зүйл өөр нэг их олон байдаггүй байх аа.

"Цэнхэр оймстууд" номоос..

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа