Зоригтын ДЭЛГЭРЦОГТ: БИ СОНГОДОГ ЮМ БҮХНИЙ ФАНАТ

Зоригтын ДЭЛГЭРЦОГТ: БИ СОНГОДОГ ЮМ БҮХНИЙ ФАНАТ

-Шинэ үеийн төгс жентельмэн-

Цаг үе бүхэн өөрийн баатруудаа төрүүлж байдаг. Тэд цаг үеэ түүчээлэхдээ түүх, соёл, үнэт зүйл, амьдрах хэв маяг, нийгмийнхээ өнгө төрхийг бий болгож, бүтээж, басхүү төлөөлж байдаг жамтай. Тэгвэл 21-р зууны Монголын нүүр царай, бахархал нь болох нэгэн залуу жентельмэнийг бид “Grand new generation” булангийнхаа ярилцлагын хойморт урилаа. Энэ бол Зоригтын Дэлгэрцогт. Тодруулбал, манай алтан үеийн балетчдын нэг, сонгодог урлагийн үнэнч фанат, дэлхийд зартай Диор брэндийн Монгол дахь төлөөлөгч хатагтай Т.Батчулууны хүү. Яагаад ч юм ээж нь олонд илүү танил учраас ингэж танилцуулсныг өршөөнө биз. Үнэндээ хатагтай Т.Батчулууны нөхөр, “Parfume lux” компанийг үндэслэгч ноён Э.Зоригт дипломат гарал үүсэлтэй, өөрөө ч насаараа дипломат алба хашсан өндөр боловсролтой, элит ноёнтон байдаг. Ноён дипломатчийн голомт залгах ганц хүү залуу жентельмэн З.Дэлгэрцогтын тухайд орос, англи, франц, итали хэлтэй, цөмийн физикч мэргэжилтэй, зочид буудлын менежерээр мастер хамгаалсан, үнэт чулуу, алмаз эрдэнэ, цаг урлалын хоббитой, энэ талаар шинжлэх ухааны түвшний шавхагдахшгүй мэдлэгтэй, сонгодог урлагт чин үнэн сэтгэлээсээ шимтэн дурладаг, чөлөөт цагаа спорт, хөгжимд харамгүй зориулдаг нэг үгээр өндөр боловсролтой гэх тодотгол ч багадахаар жинхэнэ шинэ үеийн төгс жентельмэн. Манайхны улиг болсон жентельмэнүүд, шинэ үеийн хөрөнгөтнүүдийн баярхуу хүүхдүүдтэй харьцуулахын ч аргагүй баялаг, өвөрмөц ертөнц. Магадгүй эцгийнх нь дипломат гарал үүсэл, ээжийнх нь сонгодог мэдрэмж, зөв хүмүүжил, өөрийнх нь язгуур өгөгдөл, дотоод сэтгэлийн нинжин сүүдэр, боловсрол түүнийг бүтээж бий болгосон биз ээ. Франц, Швейцарьт дээд боловсрол эзэмшсэн З.Дэлгэрцогт өдгөө дэлхийд ширээний хэрэгсэл, мөнгөн эдлэлээрээ алдартай Christofle, хар алмазаараа зартай Korloff гээд luxury зэрэглэлийн брэндүүдийг Монголд оруулж ирэн, өөрөө бие төлөөлөгчөөр ажиллаж буй.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, “New generation” буланд ярилцлага өгч байгаад талархсанаа илэрхийлье. Эхлээд өөрийгөө уншигчдад танилцуулаач? Бага нас, төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил гээд юм бүхэн чинь бидэнд сонин байна.

-Би Улаанбаатар хотод төрсөн. 1990 оны эхээр Бельги улсад очиж, Бруссель хотын Сэйн Жобын бага сургуульд нэг, хоёрдугаар ангиа дүүргэсэн. Эх орондоо эргэж ирээд 1995-2003 оны хооронд Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургуулийг  дүүргэсэн. 2003-2007 оны хооронд Пьер Мари Кюрийн нэрэмжит Парис  хотын Сорбонны их сургуулийг цөмийн физикч мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн онд Швейцарь улсад бизнес, зочид буудлын менежментийн чиглэлээр мастерын зэргээ хамгааллаа. Товчхон танилцуулахад ийм байна.

-Таны дээд боловсрол эзэмшсэн Швейцарийг дэлхийн диваажин гэх нь бий. Хүн төрөлхтний соёл иргэншлийн охь дээж нь ч тэнд байдаг. Энэ улсуудад сурч, амьдарсан он жилүүд танд юу өгсөн бол?

Дэлхийн томоохон, нэр хүндтэй их дээд сургуулиуд энэ улсуудад байдгаас гадны хүн төрөлхтний хувь заяаг шийдвэрлэдэг гэж болохоор дэлхийн стратегийн байгууллагууд, тухайлбал, ЮНЕСКО,  Олон улсын Олимпийн хороо, FIFA, Federation De La Haute Horlogerie Швейцарьт төвлөрдөг. Дэлхийн шилдэг эхний 10 улсуудад энэ хоёр орон багтдаг гээд үнэхээр таны хэлдэгчлэн хүн төрөлхтний суурин иргэншил, соёлын охь нь байдаг. Энэ утгаараа Швейцарь, Францын томоохон сургуульд дээд боловсрол эзэмшсэнээрээ хүн дипломын боловсрол буюу уураг тархиндаа оюун ухааны асар том потенциал авахаас гадна хувь хүнийхээ хувьд маш ихээр хөгжиж, боловсордог. Ерөнхий соёл, ахуй орчин нь өөрийн эрхгүй нөлөөлж байгаа юм л даа.

Франц улс хувцас загвар, хоол, амьдрах урлаг, ахуйн соёлоороо толгой цохидог бол Швейцарь цаг урлал, банк, зочид буудал, сибернэтикээрээ алдартай. Миний хувьд үндсэн мэргэжлээрээ суралцаж байх хугацаандаа үнэт эдлэл, даймонд, цаг урлал зэргийг хобби маягаар нэлээн шимтэж судалсан. Тэр дундаа физикч мэргэжлийн нөлөө байх, цаг урлалыг 2004 оноос хойш төвлөрч судалж байна. Энэ мэт олон зүйлийг үндсэн боловсролын хажуугаар авсан гэх үү дээ. 

-Цөмийн физикч бол ховор мэргэжил. Хэр баргийн хүн эзэмшдэггүй энэ мэргэжлийг сонгоход таны эцэг эх нөлөөлсөн үү, эсвэл та өөрөө хувь заяаныхаа эзэн байж сонголтоо өөрөө хийсэн үү?

Аав, ээж нөлөөлсөн гэхээсээ илүүтэй багаасаа физикт сонирхолтой хүүхэд байсан. Орос 3-р сургуулийг төлөөлж дүүрэг, хот, улсын физикийн олимпиадад их оролцдог байлаа. Сүрхий түрүүлдэггүй ч эхний 10-т байнга ордог байсан. Сонирхдог чиглэл маань цөмийн физик байсан учраас шалгалт өгч Парис хотын Мари Кюрийн их сургуульд энэ чиглэлээрээ суралцаж төгссөн.

-Мэргэжил бүхэн өөрийн араншинтай байдаг. Физикч мэргэжлийн онцлог юу бол?

Физик мэдсэнээрээ хүн амьдралд маш нарийн, яг таг ханддаг болно. Математикаас ялгарах юм бага, бүх элементүүд нь байдаг. Тоо бодоход 10 гэсэн бол 10 л гарна. Хэзээ ч 10.2, 10.5 гэж гарахгүй. Үүнтэй адил физикт тогтмол константууд гэж бий. Цөмийн физикийн энгийн томъёог жишээ авахад квантын физикийн анхны үндэслэгч Макс Планкын энергийн томъёонд 6.63х10-ын-31 зэрэг гэсэн тогтмол тоо байх жишээтэй. Ер нь маш тодорхой шинжлэх ухаан л даа. Сайн физикч байхын тулд математик маш сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ хоёрыг хослуулснаар төгс төгөлдөр физикч болно гэж үздэг юм.

-Та яагаад физикчээр ажиллахгүй байгаа юм бэ?

Цөмийн физик Монголд төдийлөн хөгжөөгүй. Ер нь цөмийн физикт ганц хүн ажилладаггүй. Багийн хөдөлмөр байдаг. Нэг ёсны хамтлаг шиг тав, арван хүн нийлж ажилладаг. Цөмийн бөмбөг, реактор гээд эрдэм шинжилгээний олон салбар бий л дээ. Энэ бүхэн хүний төлөө юм уу, эсвэл хүний эсрэг байна уу гэдэг асуудал сүүлийн үед хурцаар тавигдах болсон. Өнгөрсөн жил Японд болсон үйл явдлаас шалтгаалж дэлхий нийтээр цөмийн эрчим хүчийг таслан зогсоож, нарны эрчим хүчийг хэрэглэе гэсэн хандлага гарлаа. Хэдий ийм боловч цөмийн физикийн олон ашигтай салбар бий л дээ.

-Таны бага нас Дуурийн ягаан байшинд, удирдаачдын ард модоор дохиур хийж тоглож өссөн гэж цөөнгүй хүнээс сонсч байлаа. Хүүхэд ахуй насныхаа сэтгэлд тод дурсамжаас хуваалцвал?

-Сонгодог урлагт, тэр дундаа дуурийн урлагт их дуртай. Симфони их сонсдог. Багадаа удирдаач болохыг мөрөөддөг байлаа. Сайн удирдаач болохын тулд хэд хэдэн консерватурт сурч, өөрөө хийл, төгөлдөр хуур зэрэг гоцлол хөгжмийг асар сайн тоглож сурах хэрэгтэй л дээ. Нэг ёсны хөгжимчидтэй ажиллах багш хүн шүү дээ. Агуу хөгжмийн зохиолчдын бусдад өгөх гэсэн мэдрэмж, санааг хөгжимд шингээж, нарийн вибраци, техникүүдийг мэдэрч, зохицуулж чаддаг хүнийг л удирдаач гэнэ. Энэ асар хэцүү мэргэжлийг байгалиас заяасан авьяастай, маш сайн сонсголтой хүн эзэмшинэ. Миний мөрөөдөл байсан л даа. Гэхдээ одоо ч миний удирдаач болдог гэж юу байх вэ /инээв/.

-Таны хамгийн дуртай балет, дуурийг сонирхмоор санагдлаа?

-Балет гэвэл П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Нойрссон гүнж”, “Шелкунчик”-т дуртай. Гэхдээ би балетад тийм ч дуртай биш, яг үнэндээ. Дуурьт илүү хайртай. Италийн агуу хөгжмийн зохиолчид, тэр дундаа Ж.Верди, Ж.Пуччини хоёрыг шүтдэг. “Риголетто”, “Трубадур”, “La Forza Del Destino”, “Nabucco”, “Traviata”, “Don Carlo”, “Отелло, “Тоска”, “Турандот” гээд тэр энэ гэлгүй бүх дуурьт нь дуртай. Бүгдийг нь аугаа бүтээл гэж боддог.

-Нүүдэлчин соёл, уламжлалтай Монголд сонгодог урлаг өнгөрсөн зууны дунд үеэс идээшиж, нутагшиж байгаа. Тэр ч утгаараа Монголчуудын сэтгэлд ойр биш, ойлгоход төвөгтэй байдаг юм шиг анзаарагддаг. Нөгөө талаар сонгодог урлаг тодорхой хэмжээний элит хүрээнд зориулагдсан гэх нь ч бий. Тогтсон ч юм шиг энэ ойлголт, тэгтлээ олон нийтийг хамарч чаддаггүй нь юутай холбоотой гэж та боддог вэ?

-Хөгжим, уран зохиол, уран баримал, яруу найраг гээд сонгодог урлагийг бүхэлд нь аваад үзье л дээ. Сонгодог урлаг тэр чигээрээ Франц, Итали, Орос, Герман, Австри гээд ихэвчлэн баруун европт асар өндөр хөгжсөн. Дэлхийн бүх сорууд энд л бий. Ер нь 16-р зууны эхэн үеэс хөгжиж, хүчээ авсан урлаг шүү дээ. Сонгодог хөгжмийн тухайд сэргэн мандалтын үе байна. Тэр үед Клаудио Монтеверди, Францын Жан-Батист Люлли, дараагийн үе буюу романтик хөгжим анхлан эхлэх үед А.Моцарт, Л.Бетховен, Бах нар багтана. Үүний дараа пост-романтик хөгжмийн эрин эхэлж, П.И.Чайковский, Ж.Верди зэрэг зохиолчид гарч ирсэн. Яг тэр үед утга зохиолд Францын их зохиолч Ги Де Мопассан, Оросын А.Пушкин, Л.Толстой нар гарч ирсэн. Энэ үед сонгодог урлаг зөвхөн элитүүдийн урлаг байсан. Шалтгаан нь 18, 19-р зууны үед нийгмийн хөрөнгөтөн хэсэг нь маш чинээлэг байсан учир уран бүтээлчдэд мөнгөөр захиалж бүтээл зохиолгодог байж. Тухайлбал Вердид 30 мянган лир төлж “Трубадур”, “Травиата” зэрэг том том дуурийг бичүүлж байсан түүхтэй. “Аида”-г Египетийн Суэцийн суваг нээгдэж байхад 300 мянган лир төлж бичүүлсэн гэдэг. Тэр үеэс л баян хүний урлаг гэгдэх болсон. Харин 21-р зуун, бидний үед сонгодог урлагийг нийтийн урлаг гэж үзэж байна. Миланы “Ла Скала”, Оросын “Большой театр”, Маринскийн театр, Парисын “ARNIER”-т их мөнгөтэй хүмүүс үздэг байсан бол одоо сонгодог урлагт хайртай хэн ч үзэх боломжтой болсон.  Ер нь сонгодог урлаг глобалчлагдаж, ганц европ гэлтгүй ази хүмүүс ч мундаг тоглож, Монголоос хүртэл алдартай дуучид төрж байна. Авьяас, мэдрэмжийн асуудал л яригдах болсон. Өөрөөр хэлбэл сонгодог урлагийг ойлгож сонсохын тулд багаасаа орчинд нь өсөх хэрэгтэй болохоос заавал мөнгөтэй байх албагүй гэсэн үг. Хүүхдийг багаас нь сонгодог урлагт бэлтгэж өсгөвөл маш амархан ойлгодог. Насанд хүрсэн хүнд дуурь сонсговол хэзээ ч ойлгохгүй.

Баруунд сайн боловсрол эзэмшсэн хүмүүс нэгэнт л Монголд амьдрах учраас мэддэг чаддаг бүхнээ улсдаа зориулах хэрэгтэй. Залуус бие биенээ асар сайн дэмжиж, багаар ажиллах хэрэгтэй байна.

-Та бол шинэ үеийнхний хамгийн тод төлөөлөл. Баруунд эзэмшсэн өндөр боловсрол, ахуйн болоод хувь хүний тухайд нүүдэлчнээс өөр иргэншсэн соёл, өөр сэтгэлгээ, өөр амьдралын хэв маяг гээд өөр бүхэн, шинэ бүхэн танд байдаг. Таниас ярилцлага авах гэж хүсэлт тавьсан нь ч ийм учиртай. Та хувьдаа шинэ үеийнхэн юугаараа ялгарч, юугаараа илүүрхэх ёстой гэж боддог вэ?

-Баруунд сайн боловсрол эзэмшсэн хүмүүс нэгэнт л Монголд амьдрах учраас мэддэг чаддаг бүхнээ улсдаа зориулах хэрэгтэй. Залуус бие биенээ асар сайн дэмжиж, багаар ажиллах хэрэгтэй байна. Багаар ажиллах гэдэг орчин үед маш чухал болсон. Хамгийн ойрын жишээ татъя л даа. Олимпийн наадмын сагсан бөмбөгийн финалаар жишээ татаж болно. Испани ганц хоёрхон од тоглогчтой хэрнээ Америкийн “Мөрөөдлийн баг”-тай эн чацуу тоглолоо. Харж байхад испаничууд илүү багаар тоглож, америк одод хувийн тоглолт илүү гаргалаа. Үүний жишээгээр манайхан багаар ажиллаж, залуус бие биендээ сэтгэл санааны дэмжлэг, урам зориг их өгвөл манай улс сайхан хөгжих болов уу гэж бодож байна.

-Та бага наснаасаа боловсрол мэдлэг эзэмшихэд ихээхэн цаг хугацаа зарцуулж. Миний анзаарснаар эх орондоо суурьшаад удаагүй байна. Баруунд эзэмшсэн мэдлэг боловсролоо эх орондоо хангалттай хэмжээгээр ашиглаж чадаж байна уу?

-Хүн мэдлэг боловсрол, сурч эзэмшсэнээ хангалттай, би сурчихсан гэж хэлж болохгүй л дээ. В.И.Ленин амьдралдаа олон зүйлийг сурах, түүнийгээ дахин бататгах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Хүн амьдралынхаа туршид сурч, хүмүүжиж явдаг. Түүнээс идеалный хүн гэж байхгүй. 20-р зууны аугаа физикч Эйнштейн харьцангуйн онолоо биччихээд, миний онол төгс болоогүй, илүү их ажиллах хэрэгтэй. Би өөрийгөө идеалный хүн гэж хэлэхгүй гэсэн байдаг. Хүн илүү сурч боловсрох хэрэгтэй гэсэн санаанууд. Төгс төгөлдөр гэж бараг байхгүй л дээ.

-Та даймонд болоод ширээний хэрэгслийн бизнес эрхэлж байгаа. Бүгд амьдрах урлаг, ахуйн дээд соёлтой холбоотой зүйлс. Та мэдээж санамсаргүй эдгээрийг сонгоогүй байх?

-Үнэхээр шимтэн сонирхдог учраас Монголд нэвтрүүлж яагаад болохгүй гэж бодсон. “Christofle” брэндийн тухайд 1830-аад оноос түүх нь эхэлдэг компани. Бизнесийн анхны чиглэл нь сүрхий амжилт олоогүй байж байгаад гэнэт мөнгөн эдлэл хийх санаа олсон гэдэг. Анхны хэдэн бүтээлээ Францад болдог үзэсгэлэнд тавихад II Луи Филипп хаан ихэд таашаасан. Тэр үеэс Кристофлийн нэр хүнд үлэмж өсч, зөвхөн хааны ордонд ажиллаж, уран баримал, мөнгөн эдлэл хийх сууриа тавьсан түүхтэй. 1830 оноос өдийг хүртэл дэлхийд танигдаж, ширээний урлаг, мөнгөн эдлэл тал дээр нэг номерийн брэнд болсон. Францчууд өөрсдөө Кристофлийг  өрсөлдөгчгүй шилдэг гэдэг боловч, англи, италиуд ч бас ширээний урлагаараа алдартай. Хэнийг илүү ташаах нь хэлбэр, хийц гээд хувь хүний сонголтоос шалтгаалах юм даа.

-Хар алмазаар зартай Korloff брэндийг мөн та оруулж ирсэн. Олон арван алмаз эрдэнийн чулуунууд дундаас Korloff юугаараа илүүрхдэг бол?

-Хүн төрөлхтөн 17-р зууны эхэн үед Африкаас анх удаа өнгөт алмаз олсон. Энэ 180 кратын бохир, хар даймондыг Оросын сүүлийн хаан II Николайн дотно анд, язгууртан Корлофф олж, эзэн хаандаа өгсөн гэж үздэг. Корлофф гэх энэ язгууртан Анастасия гүнжийн тухай хүүхэлдэйн кинонд хүртэл цухас гардаг шүү дээ. Орост хувьсгал гарч, цаг төр үймэн, эзэн хаан цаазлуулахад Корлофф, Анастасия нар бүгд Франц руу гарсан байна. Корлофф эзэн хааны гэр бүлийн эзэмшиж байсан тэр хар даймондыг Бельгийн “Даймонд” группийн ерөнхийлөгчид зарсан гэдэг. Хар даймондыг 1974 оны өвөл Францын бизнесмен, уран зургийн мэргэжилтэн Даниэль Пайлассэү классик дугуй хэлбэртэй болгож зүсэх болсон байна. Нэг жил хэртэй зүссэний дараа 88 кратын хар даймонд болж 300 сая ам.доллараар худалдагдаж байсан түүхтэй. Яг энэ үед Даниэль Пайлассэүд даймондын компани байгуулах санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг. Тийм ч учраас Korloff  Black Diamond гэдгээрээ дэлхийд зартай.

Хамгийн анх “Санкт-Петербург” гэсэн загвар гаргаж, Мисс Франц, Мисс Парис зэрэг даймонд, алтан загваруудыг гаргасан. Удалгүй 1978 онд дэлхийд анх удаа бөгж, ээмгэнд шигтгэдэг байгалийн цэвэр лаакыг гаргаж, танилцуулжээ. Харахад үнэт чулуу шиг харагддаг дээд зэрэглэлийн модны лаакыг гаргаж ирсэн.

Харин ид мандаж, дэлхийд танигдсан нь 2000 оноос хойших үйл явдал. Дэлхийд даймондыг 9-10 хэлбэрээр зүсдэг. Эдгээр нь дандаа 61 зүсэлттэй буюу 61 талсттай байдаг. Харин Korloff 61-ийг 65 болгож зүсч чадсанаараа алдар цуугаа мандуулж эхэлсэн. Одоогоос яг жил хагасын өмнөөс нэг каратаас дээш алмазыг 75-95 талсттай зүсч эхэлсэн. Ингэснээр асар их гэрэл гэгээ цацардаг, гялалздаг болгож чадсан. Korloff  ингэж өөрийн зүсэлтээрээ дэлхийд алдаршиж чадсан. Чулуунууд бүгд өөрийн ID кодтой, Олон улсын үнэт чулуу судлалын хүрээлэн Korloff -ын бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг. Олон талст зүсэлтээрээ ялгарахаас гадна бүх зүйлсийг нэгбүрчлэн гараар хийдэг онцлогтойгоороо Korloff брэнд давуу тал, үнэт чанараа харуулдаг.

-Өнгөт алмазын тухайд тодруулж ярья л даа. Цагаан даймондоосоо өнгөт даймонд хямд байдаг нь ямар учиртай юм бол?   

-Дэлхийд хамгийн түгээмэл нь цагаан алмаз. Хар, улаан, ягаан, шар, цэнхэр зэрэг fancy color-той алмазуудын тухайд байгалийн нэн ховор элемент учир олдоц нь маш бага байдаг. Таван жилийн өмнөөс Франц, Швейцарийн дэлхийн томоохон брэндүүд өнгөт даймондыг цагаан алтан дээр суулгах нь ихэссэн. Үнийн хувьд өнгөт даймонд нь цагаанаасаа хоёр дахин хямд. Учир нь карат сайн, зүсэлт  гоёмсог байсан ч тунгалагийн чадвар, өнгө байдаггүй. Гэхдээ олдоц нь маш бага. Магадгүй хэдэн жилийн дараа өнгөт даймондын нөөц дууслаа гэхэд үнэ нь 10, 20 дахин өснө гэж үздэг. Мэдлэгтэй хүмүүс сүүлийн үед өнгөт даймонд руу хошуурч байгаа нь ийм учиртай.

Маш олон даймонд байгалиас олддог ч түүнийг хэрхэн яаж зүссэнээрээ брэндүүд өрсөлдөж, өөрийн нэр хүндээ тогтоож байдаг.

-Эрдэнийн чулуу дундаас хамгийн үнэтэй нь очир эрдэнэ буюу даймонд. Маш хатуу шинж чанар нь ч үүнд нөлөөлдөг гэдэг. Энэ бүхнээс илүү очир эрдэнийн үнэ цэнэ, амин сүнс нь юундаа оршдог гэж та үздэг вэ?

-Манайхан алмаз, оросоор бриллиант, дэлхий нийтээр даймонд гэж хэлж заншсан энэ чулууг олборлоход маш хэцүү, олдох нь ч хэцүү. Олборлох явцад хүний амь нас эрсдэх явдал их гардаг. Дэлхийн алмазны баялаг Өмнөд Африкт байдаг ч хамгийн гоё тунгалаг, цагаан даймонд Калахаригийн цөлд Ботсванад байдаг.

Даймонд хамгийн хатуулаг өндөртэй чулуу. Бүх чулуунд 10 гэсэн коэффициент бий. Сафир 7.2, мана 7.1, оюу 3.5 гэх мэтээр хатуулагийн чанараараа жагсдаг. Харин зөвхөн даймондын хатуулаг 10 байдаг. Иймээс ч бүх үнэт эрдэнэ, үнэт чулууны хаан нь бриллиант буюу даймонд. Даймондын үзэсгэлэнт шинж нь 4C буюу carat, cut, clarity, color гэсэн 4 үзүүлэлтээр тодорхойлогддог. Нэг каратын алмаз гэхэд 0.2 грамм буюу 6.5 мм диаметэртэй чулуу. Дэлхий нийтэд алмазны түгээмэл 9 зүсэлт байдаг бол зөвхөн экспертүүд, цуглуулагчид л мэддэг өөр 15 зүсэлт бий. Хэр олон талст буюу зүсэлттэй байна тэр хэрээрээ гоёмсог, үнэтэй болдог. Тунгалагийн чадвар, өнгө буюу color гэж бий. Тунгалаг цагаан байх тусмаа үзэсгэлэнтэй, бохирдолгүй тунгалагийн чадвар сайтай харагдана. Эдгээрийн дундаас хамгийн чухал нь буюу гоо үзэсгэлэнгийн 90 хувь нь зүсэлтээсээ хамаардаг. Маш олон даймонд байгалиас олддог ч түүнийг хэрхэн яаж зүссэнээрээ брэндүүд өрсөлдөж, өөрийн нэр хүндээ тогтоож байдаг. Зүсэлт хийх маш хэцүү л дээ.

-Зүсэлтээсээ гялалзах чанар нь шалтгаалдаг гэж ойлгож болох нь?

-Бүх нууц зүсэлтэндээ байгаа. Зүсэлт хийхэд семетр, пропорц, яаж зүсэх вэ гээд нарийн зүйл бий. Титмийн буюу столын хэсэг зэрэг бүгд өөрийн коэффициенттэй. Жишээ нь дугуй бриллиантын үндсэн хэлбэрийг аль 1936 онд математикч, эрдэмтэн Марсель Толковский бодож гаргасан. Энэ хүний тогтоосон нарийн хэмжээгээр даймондыг зүсэхэд дээд зэрэглэлийн мастер чулуу зүсэгч олон сар хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэр хүмүүс Бельгийн Антверпен хотод бий. Энэ хотод, ялангуяа Даймонд группт зүсэгдсэн алмаз дэлхийд зүсэлтээрээ топт тооцогддог. Антверпен хотоос Korloff, Van Cleef & Arpels, Cartier, Graff, Harry Winston, Fred, Boucheron зэрэг зөвхөн даймондны том брэндүүдээс гадна Dior, Chanel,  зэрэг брэндүүд Антверпенээс дэлхийн зах зээлд хүргэгдэж байна.

-Түүхэн цаг хугацаанд хүмүүс алмаз эрдэнийг хамгийн үнэтэй, хамгийн тансаг чулуу гэж нэр алдрыг нь бий болгочихож. Энэ нэр алдрыг нь аваад хаячихвал алмаз байгалийн нэг чулуу. Нүцгэнээрээ, засалтгүйгээрээ алмаз хүний биед хэрэгтэй, тустай тал нь юу бол?

-Хүн ч, чулуу ч байгалийн бүтээл. Бүх үнэт болон хагас үнэт чулуу соронзон долгион, муу энергээс хүмүүсийг хамгаалж, био ритм хэмнэл сайжруулж байдаг. Төрсөн ордоороо ээлтэй чулуу гэж байдаг шүү дээ. Хүний сэтгэхүйг өөдрөг үзэл хандлага руу чиглүүлж байгаа хэрэгсэл гэж нөгөө талаас бас тайлбарлаж болно. Энэ чулуутай холбоотой домгууд ч их бий. Тухайлбал, Грек, Римийн эзэнт улсын үед эзэн хаад томоохон цэргийн жанжин, генералуудынхаа биед асар том каратын даймонд суулгадаг байсан гэдэг. Эр хүнд хүч чадал, эр зориг өгдөг гэж үздэг нь иймэрхүү домгоос хүртэл харагддаг. Тэдний дэлхийн хагасыг эзэлсэн амжилт үүнтэй ч холбоотой байж болох юм гэж үздэг. Энэ гэхдээ зүгээр л домог шүү дээ. Ер нь гоё үзэмжтэй чулуу хэрэглэнэ гэдэг хүний мэдрэмж, сэтгэл ханамжийн баталгаа, кайф юм даа.

-Хоёулаа алмаз эрдэнийн талаар чамгүй ярилаа. Харин одоо цаг урлалын талаар ярилцвал ямар вэ? Тань шиг физикч мэргэжилтэй хүн энэ талаар олон сонирхолтой зүйл ярих байх. 

-Швейцарь, Франц, Герман, АНУ, Японд цаг үйлдвэрлэж байна. Харин тансаг А зэрэглэлийн цагийг дэлхийд гурван л орон буюу Швейцарь, Герман, Франц улсад үйлдвэрлэдэг. Герман Glashutte, A. Lange & Sohne гэсэн хоёр брэндтэй бол Францад L.Leroy байна. Бусдаар цаг урлал тал дээр цэвэр Швейцарь улс тэргүүлдэг. Швейцарийн тэргүүн цагны брэндүүдээс Монголд ороод ирчихсэн байгаагаас нь эхэлж нэрлэвэл Ulysse Nardin, удахгүй нээгдэх гэж байгаа Hublot, за тэгээд Zenith, Vacheron Constantin, IWC, Jacquet Droz, Breguet, Blancpain, Jaeger Le Coultre, Grebeul Forsey, Audermars Piguet, Patek Philippe, Urwerck, Bovet гэх мэт зэрэг А зэрэглэлийн 30-аад брэнд бий. Эдэн дунд хөдөлгүүр, механизмын олон чиглэл байдаг. Хүндрүүлсэн механизм гэхэд л дэлхийд 15 чиглэлийнх бий. Цагны хамгийн нарийн хүндрүүлсэн механизм turbilion, quantieme perpetuelle, phase lunaire, retrogagrade seconde, minute repeater, chronographe гэх мэтээр хөвөрнө. Эдгээр механизмүүд өөр өөрийн онцлогтой. Минут тутамд хонх дуугардаг механизмтай цаг байх жишээтэй. Дээр нэрлэсэн томоохон брэндүүд бүгд энэ механизмаар хийгддэг. Гэхдээ өөрийн гэсэн онцлогтой, өөрийн хөдөлгүүртэй. Зенит л гэхэд калибр буюу өөрийн хөдөлгүүртэй. Өөрийн хүндрүүлсэн олон нарийн механизм бүртээ дугаар өгдөг.  Мөн цагны дотор орж буй бүрдэл хэсэг, хичнээн деталль, үнэт чулуу орж байгаа зэрэг техникийн талын үзүүлэлт их чухал л даа. 

Цагны хамгийн гол чухалчлах зүйл нь юу гэвэл доторх бүрдэл хэсэг, деталиуд нь.

-Яг үнэндээ Олимпийн алтан түнш гэгддэг Omega цаг л хамгийн шилдэг нь гэсэн ойлголт тэртэй тэргүй бидний ой ухаан шингэсэн. Энэ цагны тухайд дэлхийн топ аравт багтдаг уу?

Омега 1920 оноос хойш Олимпийн түнш болж, хронометр тал дээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм. Яг үнэндээ хронограф хөдөлгүүр буюу хронометрийн хаан бол Зенит гэж үздэг. Нэг секундэд 10 доль буюу цагт 36 мянга цохидог VPH. Гэтэл Омега дөнгөж зургаахан доль цохидог.  Хамаагүй муу үзүүлэлт байгаа биз. Секундыг нарийн хэмжвэл Омега Зенитийг гүйцэхгүй гэсэн үг л дээ. Хувь хүний сонголт, сонирхол л доо.

-Танай Korloff брэнд бас цагтай байх аа?  

-Korloff олон янзын цагтай л даа. Боломжийн үнэтэй, даймонд шигтгээтэй, гоё загвартай цагууд энгийн, гоёлын гэсэн сонголтууд байдаг. Ний нуугүй ярихад та үнэхээр цаг сонирхдог, цаг урлалын фанат, цагаар өвчилсөн хүн бол яах аргагүй миний дээр хэлсэн брэндүүдийн цагийг л авах хэрэгтэй. Тэд бол үнэхээр урлаг талаасаа ч, механизм талаасаа ч гайхалтай. Мэдээж үнэ бол аймшигтай. Нарийвчилсан, хүндрүүлсэн механизмтай цаг нэг сайхан Lexus 570-ын үнэтэй байдаг зарим нь нэг сая доллар ч хүрнэ.

-Цагны үнэ цэнэ нь юундаа оршдог юм бол?

-Цагны үнэ цэнэ, нууц нь механизм, нарийн хөдөлгүүртээ л оршдог. Том брэндийн автомат цаг гэхэд алтан гэртэй нь 15 мянган еврогоос ярьдаг байх жишээтэй. Нарийн механизм хийгээд явбал үнэ нь бүр өснө. Цагны хамгийн гол чухалчлах зүйл нь юу гэвэл доторх бүрдэл хэсэг, деталиуд нь. Алт, титан, эрдэнийн чулуу гээд нарийн эд, хэсгүүд ордог. Нэг автомат, механик цагт 100-аас дээш эд ангийг 10-20 давхарлаж хийдэг. Нэг секундэд хэдэн доль цохиж байна, хэдэн үнэт чулуу орсон, ямар хүндрүүлсэн механизмтай гээд олон зүйлээс цагны үнэ тогтдог байгаа. Дэлхийд хамгийн үнэтэй хөдөлгүүр нь турбион гэгддэг. Тэр хөдөлгүүрийн гарааны үнэ нь 100 мянган ам.доллар байх жишээтэй.

-Соёлт хүн төрөлхтөн, баячууд үр хүүхэддээ даймонд, цаг, уран зураг өвлүүлэх болж. Үүний учир юу юм бол?

-Дээр үеийн Европ, Америкийн баячууд үр хүүхдүүддээ хөрөнгө өвлүүлэхдээ яагаад цаг, даймонд өвлүүлдэг байсан бэ гэвэл эдгээр нь эд хөрөнгө буюу капитал гэгддэг. Нарийн хөдөлгүүртэй цаг гэхэд л дотроо өөрийн сериал кодтой, дэлхийд  тавь, зуун ширхэгээр л гардаг. Том брэндүүд үүнийгээ дахиж хэзээ ч хийдэггүй. Тэр ч утгаараа капитал болж, үнэ цэнэ нь өсч байдаг. Байшин, газар, автомашин зэрэг капиталуудыг аваад үзье л дээ. Бүгд цаг хугацааны элэгдэлд ордог. Буцаад эзнээсээ мөнгө шаарддаг. Гэтэл гоёмсог, өндөр караттай даймонд бөгж, цаг байхад хулгайд алдчихгүй л бол мөнгө хөрөнгө шаардахгүй, элэгдэхгүй. Цаг явах тусам анх авсан үнээсээ 2-3 дахин өндөр үнэд хүрнэ. Цуглуулагчид үнэ цохиж авна гэх мэтээр яах аргагүй үнэт капитал болдог учраас өв хөрөнгө болох нь их. 

Ямар брэнд хэрэглэх нь хүний түрийвчнээс л шалтгаална

-Тань шиг цаг урлал, даймондын талаар нэвтэрхий толь шиг судалсан хүнээс дуртай брэндийг тань асуухгүй өнгөрч чадахгүй нь?

-Ний нуугүй ярихад цагны тухайд бүх брэндэд дуртай. Бүгдээс нь нэг нэгийг авч цуглуулъя гэсэн мөрөөдөл бий. Илүү их таашаадаг нь Zenith Swiss Watch Manafacture -ийнх.

Бриллиантын тухайд цэвэр даймондоор онцгойрдог гурван л брэнд дэлхийд байдаг. Мэдээж, нэгдүгээрт, Korloff, Aнглийн Graff, Aмерикийн Harry Winston гурав эхний эгнээнд жагсдаг. Би мэдээж Корлофоо сонгоно. Хувцасны тухайд Диороо л сонгоно доо /инээв/.

-Манайхан брэндэд ихээхэн хошуурах болсон. Утга учрыг нь ойлгоод хэрэглэж байгаа нь байна, ойлгохгүй бусдыг дагаж байгаа нь байна. Та хувьдаа брэндийг юу гэж боддог вэ?

-Брэнд дотроо олон зэрэглэлтэй. Ямар брэнд хэрэглэх нь хүний түрийвчнээс л шалтгаална. Заавал Dior, Zenith хэрэглэх ёстой гэсэн хууль хаана ч байхгүй шүү дээ. Гэхдээ мэдэж байхад зүгээр. Мэдээд мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй. Манайд бүх л зэрэглэлийн брэнд орж ирсэн байна. Хүмүүс хамгийн гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй.

-Эр хүний хувьд та юугаар гангардаг вэ?

-Өөртөө зохисон костюм, зангиа, сорочик, аксессуарууд гээд олон зүйл бий л дээ. Энэ бүхнээс өмнө эрэгтэй хүн мэдрэмжтэй хувцаслах нь чухал. Үүний тулд мэдлэг боловсролтой, гадагш дотогшоо явж, юм үзсэн, сонгодог юм таашаадаг байх хэрэгтэй. Явж явж эр хүний хамгийн чухал гоёл костюм байдаг. 

-Чөлөөт цагаа юунд илүү зардаг вэ?

-Хөгжмөө тоглоно доо.

-Ямар хөгжим?

-Гитар, бөмбөр. Хүнд металл тоглоно. “Металлика”, “Хурд”-ын дуунуудаас тоглоно. Би чинь улаан рок, хүнд метал сонсдог хүн.

Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө хардаг, үнэлдэг. Гол нь өөртөө таарсан, тав тухтай амьдрах  аз жаргал юм болов уу.

-Та хөгжмөөс ямар мэдрэмж авдаг вэ?

-Хүнд металаас эрч хүч, энерги авдаг. Харин сонгодог хөгжим  ханашгүй сэтгэл ханамж, асар гоё жаргал, тэнгэрт хөөрч, нисч байгаа мэт мэдрэмж өгдөг.  

-Та юуны фанат вэ?

Сонгодог юм бүхний.

-Эр хүний амжилт, карьер, түрийвчний хэмжээг дагуулж яваа эхнэрээр нь шинжиж болно гэдэг. Та санал нийлэх үү?

-Санал нийлж ч болно, нийлэхгүй ч байж болно. Харьцангуй ойлголт байх даа. Ер нь ухаантай эмэгтэй хүн эр хүнийг зөв зална. Харин буруу хүн бол дампууруулна ш дээ /инээв/.

-Эрчүүд ээж шигээ эхнэртэй болохыг мөрөөддөг гэдэг. Тэр өнцгөөсөө та урлагт хайртай, сонгодог мэдрэмжтэй бүсгүйг илүү таашаах байх. Таны ирээдүйн гэргий ямар байгаасай гэж боддог вэ?

-/инээгээд/ Сэтгэл санаа ижил, намайг ойлгодог, сонирхол нэг байх нь их чухал. Мэдрэмж ижил, сонирхол ижил, бие биенээ сайн ойлгодог байх нь маш чухал л даа. Сонирхол өөр бол онцгүй л дээ.

-Хайрлаж, дурлаж, гэр бүлтэй болох талаар бодоход хэтэрхий эрт байна уу?

-Манайхан их эрт гэрэлцгээгээд байна л даа /бодлогоширов/. Гэхдээ эрэгтэй хүн бол 30 гараад 40 дөхөөд гэрлэсэн нь зүгээр л дээ. Эрт гэрлэсэн хүн амьдралдаа маш том алдаа гаргана. Гэхдээ бүгд биш л дээ. Хүүхэд өнчрүүлэх гэж маш том эмзэг асуудал байдаг. Европчууд 30, 40 гараад гэрлэдгийг зөв гэж боддог. Амьдралынхаа юмаа бий болгочихсон, юунаас ч хараат бус, тусгаар, бие даасан байх хэрэгтэй. Тэр тусмаа эрэгтэй хүн бусдаас юм гуйх хэрэггүй, бие даасан байх нь маш чухал. Тэр утгаараа эрт гэрлэх дэмий гэж боддог. Дурлалд битгий яар гэж байгаа ш дээ, “Хурд”-ын дуунд /инээв/.

-Амьдралын утга учир, үнэ цэнийн талаарх таны филосифийг сонирхож болох уу?

-Аз жаргалыг хүн бүр өөр өөрийнхөөрөө хардаг, үнэлдэг. Гол нь өөртөө таарсан, тав тухтай амьдрах  аз жаргал юм болов уу. Хөрөнгө, мөнгөтэй хэрнээ аз жаргалгүй хүмүүс байна. Гэхдээ хүн маш том мөрөөдөлтэй байж, тэр мөрөөдлийнхөө төлөө явах хэрэгтэй гэж боддог.

-Тэгвэл таны мөрөөдөл?

-Олон мөрөөдөл бий. Даймондын чиглэлээрээ олон зүйл хийхийг мөрөөддөг.

АТГ 2024 онд

26 мин

Нийслэл хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхэд 240 их наяд төгрөг хэрэгтэй

3 цаг 42 мин

“Хөх сувд-2025” мөсний баяр 2 сард болно

4 цаг 6 мин

ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ

4 цаг 39 мин

УИХ Энэ долоо хоногт

6 цаг 8 мин

Нэгдүгээр сарын 9-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

6 цаг 10 мин

АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 38 албан тушаалтнаас 8 хүнийг яллагдагчаар татжээ

22 цаг 52 мин

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт холбогдох хэргийн шүүх хурлын тойм

22 цаг 57 мин

3 жил санхүүгийн алдагдалтай ажилласан Төрийн өмчит компанийг татан буулгана

23 цаг 15 мин

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ

23 цаг 22 мин

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

23 цаг 27 мин

Н.Оюундарийг БНПУ-д суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт сайдаар томилохыг дэмжлээ

23 цаг 31 мин

2025 оны загварын онцлох 5 чиг хандлага

Өчигдөр 12 цаг 38 мин

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 6 объектод нэгжлэг хийв

Өчигдөр 12 цаг 26 мин

Нүүрсний 26 хэрэг анхан шатны шүүхээр шийдэгджээ

Өчигдөр 12 цаг 18 мин

Ахмадын үндэсний чуулганд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

Өчигдөр 12 цаг 09 мин

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Өчигдөр 10 цаг 49 мин

Эрдэнэс Таван толгой компани 1.7 тэрбум төгрөгөөр 182 ширхэг хяналтын камер авна

Өчигдөр 10 цаг 30 мин

Жилийн эцсийн дүнгээр нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал байна

Өчигдөр 10 цаг 27 мин

Төвөдөд газар хөдөлсний улмаас 126 хүн амиа алджээ

Өчигдөр 10 цаг 22 мин

Who is who? Парламентын цагаан толгой А-гаас Я

Уржигдар 08 цаг 30 мин

Баялагтаа эзэн Монгол гэж хошгируулдаг ч баялаг бүтээгчдэдээ өс хонзонтой төр 

2025-01-03

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг хүлээн авч эхэллээ

2025-01-03

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна

2025-01-03

Парисын “Их дуулга”-д Монголын 10 жүдоч барилдана

2025-01-03

Автомашины торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг 3-24 сараар хасах хуультай.

2025-01-03

Нэгдүгээр сарын 8-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

Өчигдөр 09 цаг 41 мин

2025 оны загварын онцлох 5 чиг хандлага

Өчигдөр 12 цаг 38 мин

Нэгдүгээр сарын 6-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

2025-01-06

Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд монголчууд түрүүллээ

Уржигдар 10 цаг 30 мин

 Нэгдүгээр сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 24 мин

2020-2024 оны парламентад дахин сонгогдоогүй 38 гишүүнээс 30 нь “тэтгэмж“ авах хүсэлтээ гаргаж, эхний сарын тэтгэмжээ авсан байна

Уржигдар 13 цаг 07 мин

УИХ Энэ долоо хоногт

2025-01-03

21 аймгийн баяр наадам, Цэргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгнө

2025-01-03

Нэгдүгээр сарын 3-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

2025-01-03

Ахмадын үндэсний чуулганд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

Өчигдөр 12 цаг 09 мин

Мөрдөн шалгах ажиллагааны явцад БЗС-д 5.9 тэрбум төгрөг төлөгджээ

2025-01-06

Туулын хурдны замын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

2025-01-06

Н.Оюундарийг БНПУ-д суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт сайдаар томилохыг дэмжлээ

23 цаг 31 мин

Бөөрөлжүүтийн ДЦС эрчим хүч нийлүүлж эхэлснээс хойш чадлын дутагдалын хязгаарлалт хийгээгүй

2025-01-03

Сурталчилгаа