Психиологи, харизм, шогийн МЭДРЭМЖ

Психиологи, харизм, шогийн МЭДРЭМЖ

Амьдрал дээр эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс илүү ялагдал хүлээдэг вэ? Ялангуяа хайр сэтгэлийн харилцааны үед. Ялагдал хүлээсэн мэт үлддэг вэ гэвэл илүү зохимжтой байж ч болох юм. Яагаад гэвэл сэтгэл зүйн түүнд хандах байдал болон хүлээж авах чадвар юм шиг ээ. Эрчүүд байгалиасаа сэтгэл зүйн бие даасан хүчирхэг байдал буюу субьектив чанар өндөртэй улс.

Байгалиасаа гэдэг нь төрмөл чанар гэхээс илүү тийм байх ёстой гэсэн нийгмийн буюу олдмол зан төлөв байх шүү. Ялангуяа эр эмийн харилцааны үед эрчүүд маш хүчтэй субьектив байр суурьтай харин эмэгтэйчүүд имманент буюу сул дорой байр сууринаас ханддаг. Энэ нь түүнийг эцэстээ обьект болгож хувиргана. Эрчүүд эмэгтэйчүүдийг sex object л гэж хардаг хэмээх гомдол хаа сайгүй дуулддаг байх аа. Энд эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн байдлыг авч хэлэлцэх гэсэнгүй, харин сэтгэл зүй гэгч хэр их хүчтэй, түүний бие даасан хүчирхэг байдал эд баялаг, эрх мэдлээс ч илүү хүчирхэг оршихуй болохыг ойлгуулах гэхдээ эрэгтэй, эмэгтэй хүний жишээ рүү ороод явчихлаа.

“Гранд”-ын 100 дахь дугаарын зочин, домогт сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцчихаад гарч явахдаа “чёрт гэж амьдрал гэдэг чинь сэтгэл зүй л юм байна ш дээ, хүчирхэг сэтгэл зүй...” гэж амандаа үглэж явснаа нуумааргүй байна. Яг энэ үеэр сэтгэл зүйчийн зөвлөгөө, тусламж авч байсан үе таарсныг ч хэлэх үү хэсэг психиологиор “өвчилж” явав. Энэ өвчин л энэ нийтлэлийг бичихэд хүргэж байгаа байх. Оюутан байхдаа, гуравдугаар курсийн хавар санагдана, манай ангийнхан хэсэг психиологиор амьсгалав аа. Сэдвийг би ихэвчлэн хөндөнө. Сүүлдээ психиологи Урнаа нэр ч авлаа. Сайндаа ч биш, тэр үеэр тухайн үед их л нэртэй байсан даа, “Оргил” гээд сэтгэл зүйн хувийн сургуулийн оюутан хархүүд дурлачихдаг юм байна. Энэ дурлал сэтгэл зүйн шинжлэх ухааныг сонирхоход нэлээдгүй түлхэц болсон байхаа. Одоо ч болов би надад хэрэв сонголт олдвол сэтгэл зүйч эсвэл генетикч, антропологич болоход бэлэн сууна. Хүн бол хэзээ ч оньсого нь үл тайлагдах ёстой шавхагдашгүй далай шиг гүнзгий амьтан шүү. Надад тэгж л санагддаг.

Сэтгэл зүйн хүчирхэг байдаг бол олдмол зүйл гэдэгт эргэлзэх юм алга. Өөртөө итгэлтэй болох явдал, элдэв комплексоосоо салж ангжирах явдал, бусдад биш өөртөө таалагдаж, өөртөө амьдарч сурах дадал хэвшил гэх мэт олон зүйл нөлөөлдөг байх. Мэдээж боловсрол маш чухал нөлөөтэй нь ойлгомжтой. Цаашлаад шогийн мэдрэмж, харизм гэх мэт хувь хүний чухал чанарууд байна. Шогийн мэдрэмж бол шуудхан л интелгенттэй холбоотой юм гэнэ лээ. Боловсролтой хүний шогийг ойлгох мэдрэмж өндөр байдаг нь нэгэнт нотлогдчихсон бөгөөд англичууд өөрсдийгөө хүн төрөлхтний дээд зиндаа, дээд язгуур нь гэж бат нот итгэдэг нь тэдний шогийн мэдрэмж бараг үндэстнийх нь нийтлэг чанар болтлоо тэдэнд өмчлөгджээ.

Харизмын тухайд бол боловсролоос гадна төрөлх заяагдмал мөн чанартай холбоотой юм шиг санагддаг. Эсвэл сайтар боловсорч өөртөө итгэлтэй болсон ментал хүчирхэг харизм болон гадагш илэрдэг ч байж болно. Харизм нь найрсаг сайхан сэтгэл гэх утгаас гадна олон тоон дээр “ач ивээлийн бэлэг, хишиг” гэсэн утгыг давхар илэрхийлдэг байна.

Эртний грекчүүд харизмыг бурханаас заяасан хайр хишиг гэж үзэн хагас бурхад буюу бурхадын хүүхдүүд, олноос онцгой баатрууд, мэргэд, гоо үзэсгэлэнт авьяаслаг эмэгтэйчүүдэд байдаг төрөлх чанар гэж тооцдог байж. Христийн шашинд тодорхой хүмүүсээр онцгой үүрэг гүйцэтгүүлэхийн тулд Бурханаас заяадаг онцгой чанар, гэгээрэл, мэргэн ухаан, анагаах чадвар зэрэгтэй холбон үзэж байжээ. Ид шидийн дур хүсэл татах чадвар ч үүнд хамаатай. Ийм ер бусын, бурханлаг онцгой чадвар танд байна гэдэг нөгөө талаасаа бурханы хайр хишиг хүртсэн гэж үзэхээс яахав. Ер нь ч сэтгэл татам хүчирхэг чанар бол хүн бүхэнд санааны зоргоор байдаг зан төлөв биш. Гэхдээ төлөвшүүлж болно гэж орчин үеийн шинжлэх ухаанд үздэг болсон байна. Тэд сэтгэл татах чадварыг 50 хувь өөртөө төлөвшүүлж болно гэдэг дээр санал нийлж баруунд хувь хүнийг харизмтай болгох элдэв сургалтууд үй олноороо бий болжээ.

Харизм улс төрийн шинжлэх ухаанд чухал байр суурь эзэлдэг нь улс төрчид буюу бусдыг байлдан дагуулах зорилготой хүмүүст хамгаас чухал чанар гэж үздэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл улс төрч болохоор шийдсэн бол төрөлхөөс харизм заяагаагүй бол өөртөө нутагшуулах нь таны хийх ёстой магадгүй анхны алхам ч юм билүү.

Миний бодлоор маш илэрхий хүчирхэг харизм төрөлх мөн чанар мөн байх. Харин хүн бүрт их бага ямар нэг хэмжээгээр харизм байдаг. Гагцхүү үүнийгээ нээж, бусадтай харьцахдаа өөрийнхөөрөө байж чадах эсэхээс их зүйл шалтгаалдаг байх. Саяхан даа, “Cinema Awards” Улаанбаатарын кино фестивальд яваад орчихлоо. Нийслэлийн удирдлагууд, төр засгаас соёл урлагийн асуудал хариуцдаг бололтой цөөнгүй түшмэд тайзан дээр гарч ирж үг хэлж байна. Сүүл хэсэгт АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд бүсгүй гарч ирлээ. Жирийн төрийн албаны хувцастай буржгар саарал үстэй хижээл насны эмэгтэй. Түүний сэтгэл татам чанар, харизмыг биширч л суулаа. Яг л уран илтгэгч шиг чанга, сонсголонтой ярих. Манай улс төрчдөд ийм хүчирхэг, ялгарахуйц чанар яагаад байдаггүй юм бол? Хэлнийх нь онцлогтой холбоотой юм болов уу ч гэж бодох шиг. Ямартай ч америк элчин сайд эмэгтэй тайзан дээр үг хэлсэн хоёр, гурван минут сэтгэл догдлуулж орхисон. Харизм гэж ийм хүчтэй эд аж. Магадгүй энэ хатагтай хувь хүнийхээ хувьд бурханы бэлэг харизмыг авч төрөөгүй ч өөртөө төлөвшүүлж, хэвшүүлсэн байх. Улс төрчид бол юун түрүүн сайн лекторууд байх ёстой гэж үздэг улс төрийн шинжлэх ухааныхан улс төрч болохоор сэтгэл шулуудсан нэгэнд хичээлийн албан хөтөлбөрөөр заадаг ч байж болох. Надад ийм л бодол төрж суусан. Дуучин, жүжигчин, тайзны одууд царай зүс, бие галбираа аятайхан, зөв авч явах нь тэдний мэргэжлийн нэг үндсэн үүрэгтэй адилхан улс төрчдийн нэг үндсэн үүрэг нь харизмтай болоход суралцах явдал ч байж болох юм. Ярилцаглагын баатруудаасаа онцлоход (улс төрчдөөс) ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат... бүгд л харизмтай эрхмүүд. Харизм шогийн мэдрэмжтэй хослохоороо бүр төгс характер, төгс харизм болдгийг Ц.Нямдорж, Б.Жаргалсайхан, Х.Баттулга нарын жишээнээс харж болно. Эд бол Ганаа эгчийн хэлдгээр “хараал идсэн улс төрчид”. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын амин сүнс Х.Баттулгын харизмтэй шууд холбоотой байсан гэж би лав тээнэгэлзэх юмгүйгээр хэлж чадна. Түүний өөдөөс хэн нэгэн харизмтэй улс төрч жишээ нь Ц.Нямдорж эсвэл У.Хүрэлсүх “үзсэн” бол нөхцөл байдал их өөрөөр эргэж болох байсаан. Гэх мэт улс төрийн рингэн дээр харизмтай, шогийн мэдрэмжтэй товчхондоо хүчирхэг сэтгэл зүйтэй байна гэдэг бол та бурхан ч болж мэдэх хүч (power) танд байна гэсэн үг.

Харизмыг улс төрийн шинжлэх ухаанаас холдуулаад ердийн байр сууринаас авч үзье л дээ. Минийхээр харизмтэй байна гэдэг бусдаас ялгарах характертэй байна л гэсэн үг. Араншинтай байна гэсэн үг. Манайханд нэг нийтлэг чанар байдаг, тэр нь өөрийнхөөрөө байж чаддаггүй. Тэр намайг юу гэх бол, ингээд хувцаслачихвал хүмүүс намайг юу гэж бодох бол...маш олон яах бол, юу гэх бол! Үнэндээ цэвэр оршихуйн үүднээс бол хувь хүний яах нь хэрэвзээ нийгмийн нийтлэг ёс суртахуун, ёс зүйн хил хязгаарыг давахгүй л бол цэвэр хувь хүний асуудал шүү дээ. Бусдад биш өөртөө таалагдаж амьдрах л хамгийн зөв төөрөг юм. Гэтэл хэт бие биеэсээ хамааралтай амьдардаг цөөн ард түмний зовлон юм уу, эсвэл нүүдэлчдийн нийтлэг зан төлөв ч байж болох, ямартай ч манайхан бусдынхаар амьдардаг, бусдад таалагдах нь, таалагдаж амьдрах нь сонгодог ёс зүй юм шиг амьдралд хандах нь түгээмэл ажиглагддаг. Ингэж бодох төдийд л typical монгол зан төлөв, байдаг л нэг монгол хүний дүр төрх тодроод ирж байгаа биз дээ. Чухам typical буюу хэвшмэл, ердийн хэв, сүргийн сэтгэлгээ өнөөх бурханы хишиг гээд байгаа харизмын чинь жинхэнэ дайсан.

Нийгэм олон нийтийн хэв маягт тохируулж хувцаслаад, тохируулж аашлаад байхаар юуных нь харизм байх вэ дээ!

Товчхондоо хүн бүр л харизмтэй төрдөг байх гагцхүү түүнийгээ нийгмийн элдэв дүрэм журам, барьер, хувь хүний элдэв комплексийнхээ ард нуучихдаг байх. Бүр булшилчихдаг байх. Тэгэхээр л хамгийн зөв зам бол өөрийнхөөрөө байх, өөрийнхөөрөө амьдрах байгаа биз. Гэхдээ өөрийнхөөрөө байгаа нь энэ гээд ёс бус аашлах тухай биш юм. Таны араншин нийгмийн нийтлэг ёс зүй, ёс суртахууны хязгаарт байх ёстой гэсэн үг. Хэрэв зөв, сайн ёс зүйтэй бол, боловсролтой бол, сайхан сэтгэлтэй, зөв хандлагатай бол өөрийн гэсэн харизмыг бүрдүүлж түүгээрээ өөрийн гэсэн намтар түүхийг бичих шиг утга учиртай, үнэлэх ёстой, бахархах ёстой амьдрал өөр юу байх билээ.

"ЦЭНХЭР ОЙМСТУУД" номоос

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа