УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн.

79027027027f4063b4d22fdd8ef951db?d=0

Энэ танхимд өнөөдөр (2026.08.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ажиллаж, иргэдтэй уулзав. Иргэдийн зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг олон асуудлыг хөндөн санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

f41c851b9f1d4ada84de0c6eb8297a00?d=0

c273a78cd6364ca185f17b7116fd7ba5?d=0

19dd87ff7af0485f9478ae922cc55113?d=0

5e71254fb3e24b20a5266ef16ccfd36b?d=0

e085876e8e8d4c4a8e64422af02c55ac?d=0

“Парламентын үйл ажиллагааг зөвхөн баталсан хуулийн тоогоор хэмжих бус, тухайн хууль амьдралд хэрхэн хэрэгжиж, иргэдийн эрх ашигт ямар нөлөө үзүүлж байгаагаар үнэлэх нь чухал. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд ямар хүндрэл, зөрчил гарч байгааг иргэдээс шууд сонссоноор үр дүнгүй зохицуулалтыг тодорхойлж, бодит өөрчлөлт, шинэчлэлийг хийх боломжтой” хэмээсэн.

8263814467ed4ab49ab1e375ecf05637?d=0

1e4cbe9573264a8ab85b051bb79e5d0a?d=0

b8d5720db0364259ae86233a1561bcbd?d=0

Парламент иргэдээ сонсдог, иргэдэд ойр, ил тод, хариуцлагатай ажиллах ёстойг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод “Нээлттэй парламент” танхимын үйл ажиллагааг тогтмолжуулан, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэв.

a040c4a6693a45ec9c59c6a023f97cbc?d=0

003b6e0804314f2c977f3ee6e37b83b6?d=0

518b746acd794c2ea1f1b82a337aa487?d=0

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар “Нээлттэй парламент” танхимыг зорин ирсэн иргэдтэй уулзах үеэрээ парламентын гишүүний үндсэн чиг үүргийн нэг нь иргэдийг төлөөлөх бөгөөд нийтийн ашиг сонирхол, дуу хоолойг хууль тогтоомжид тусган баталгаажуулахад оршдог хэмээн хэлж байв.  Иргэдийн санал, хүсэлтийг зөвхөн сонсоод өнгөрөх бус, хууль тогтоох болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхдээ тусгах нь чухал болохыг тэмдэглэж байсан.

5cc983c4ffb5470f84052eb4962905d4?d=0

Иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтээ уламжлах нөхцөлийг бүрдүүлж буй “Нээлттэй парламент” танхимд 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, 27-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

J
James at ContactformAds 1 сар, 1 долоо хоног
We've built a tool which allows us to message contact forms at mass, we've seen an impressive conversion rate (in comparison to emails or ads) and would love for you to try it, we're offering 50k sends for free (no string attached) if this would be of interest to you, hit reply. If you'd like to purchase after, our plans are pretty cheap in comparison to other marketing techniques, $399 for 1m contact form sends.