Д.Батлут: Амиа алдсан алба хаагч Суданд үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Хоёр ахлагчийн хувийн харилцааг би мэдэхгүй.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут амь насаа алдсан цэргийн албан хаагчийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "амь үрэгдсэн залуу нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагааны 13 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгээд ирсэн албан хаагч байсан. Тэрээр хамгийн сүүлд долоодугаар сарын 9-ний өдөр анги дээрээ харуулын үүрэг гүйцэтгэж дуусгаад, долоодугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бүх нийтийн 10 хоногийн амралтаа авсан байна. Амралтын хугацаанд хоёр цэргийн албан хаагч буюу ахлагч нарын хооронд хувийн зөрчилдөөн үүссэн байж болзошгүй.  Уг хэрэгт холбогдсон нөгөө албан хаагчийн талаар болон тэдний хувийн харилцаа, тухайн байгууллагад хэр удаан ажилласан зэрэг нарийвчилсан мэдээлэл одоогоор байхгүй байна" гэв. 

Үргэлжлүүлэн, Албан хаагч долоодугаар сарын 17-ны өдөр томилгоот жижүүрт гарах байсан ч ажилдаа ирээгүй байна. Анги байгууллагын зүгээс захирагчийн шийдвэрээр холбогдох арга хэмжээг авч, долоодугаар сарын 22-ны өдөр ар гэрийнхэнд нь хандсан байна. Ангийн удирдлагууд ар гэрт нь хандаж, улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгснөөр эрэн хайх ажиллагаа эхэлсэн гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.