Н.Номтойбаяр: Баавгай айлын гэр рүү дайрч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн.УОК-ын даргын хувьд Засгийн газрын нэрийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье
Улсын Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өгч байна.
Тэрбээр "өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ нэн яаралтай авч хэрэгжүүлэх 205 арга хэмжээний явцын талаар холбогдох яамдууд бас мэдээлэл авч үүрэг чиглэлүүдийг өглөө. Хэд хэдэн аймгийн дулааны болон эрчим хүчний асуудлууд бол шийдэгдэж байгаа.
Гуравдугаарт 9 сарын 23-ны өдөр Засгийн газраас хүрэн баавгай хот суурьшил газарт ойртож иргэдэд аюул заналхийлэл учруулж байгаатай холбоотой тогтоол шийдвэр гарсан. Үүний хэрэгжилтийн явцын талаар Байгаль орчны яам болон экологийн цагдаагаас мэдээллийг авлаа.
Одоогийн байдлаар бол 9 баавгай бол агнажээ. Нийтдээ баавгай орж ирсэн 557 одоо тохиолдол илэрсэн. Хуулийн хүрээнд Ан амьтны тухай хуулийн 7.5 болон 35.3.3, Хил хамгаалах тухай хууль мөн Эрүүгийн хуулийн 4.1 дээр аюулт байдлаас өөрийгөө аварч хамгаалах хуулийн зохицуулалтууд байдаг.
Энэ бүх хуулийн зохицуулалтыг тодорхой болгож хэрэгжилтийг хангахад илүү өргөн цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулах газар нутгийн байршлыг илүү өргөжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс шаардлагатай техник тоног төхөөрөмжүүдийн санхүүжилтийг шийдэх ийм шийдвэр бас гаргасан байгаа. Тэгээд өчигдөр /2026.10.08/ баавгай айлын гэр рүү дайрч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн.
УОК-ын даргын хувьд Засгийн газрын нэрийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. Айл болгоны гадаа цагдаагийн албан хаагчдыг, онцгой байдлын албан хаагчдыг, байгаль орчны байцаагчдыг байлгаад хянах үнэхээр боломж байхгүй. Тэгээд иргэд маань өөрсдөө анхаарал боломжоо сайжруулах шаардлагатай байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.