Иргэн З.Мадинагийн хар тамхины хэргийг шалгаж дуусан, шүүх рүү шилжүүлжээ
Төмөр замын даргатай нэр холбогдсон "10 саяын" гэх бичлэгийг анх олон нийтийн сүлжээнд дэлгэсэн иргэн З.Мадинад холбогдох хар тамхины хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож, улмаар хэргийг дарааллын дагуу шүүхэд шилжүүлжээ. Дашрамд, хар тамхины хэрэг нь бичлэг цацагдахаас өмнөх хэрэг аж.
Сануулахад, З.Мадина нь "Төмөр замын дарга надад 10 сая төгрөг өгч хамт байна" гэх утгатай бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олны анхаарлыг багагүй татаж, улмаар Төмөр замын газрын дарга М.Онон нь нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.