Хулсан үзэг, бийр, таталган тигээр урласан монгол бичгийн бүтээлүүд үзэсгэлэнд дэлгэгдлээ
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд Их Эзэн Чингис хаантай холбогдох Монгол бичгийн түүхэн дурсгалуудаас бүрдсэн “Монгол бичиг- Монгол бахархал” түр үзэсгэлэн өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал Н.Манчук, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, доктор, профессор Д.Заяабаатар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх оюутны Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийн тэргүүн Ч.Өнөрзаяа нар оролцож үг хэлсэн юм.

“Монголын сайхан бичигтэн”, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын уралдааны шагналтууд болон оюутан залуусын хулсан үзэг, бийр, угалзан, дөрвөлжин эвхмэл, хичээнгүй болон таталган тигээр урласан шилдэг 32 бүтээл дэлгэгдлээ.
Нээлтийн үеэр “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны тэргүүн байр, “Мөнх тэнгэрийн бичиг-2026” олон улсын үзэсгэлэнгийн тусгай байрын шагналт, “Хос уянга” нэгдлийн дэд тэргүүн, оюутан Т.Хонгорзул, мөн "Мөнх тэнгэрийн бичиг-2026" олон улсын үзэсгэлэнгийн дэд байрын шагналт Б.Бат-Эрдэнэ нар каллиграфийн урлагийн гайхамшигт үзүүлбэрийг хүрэлцэн ирсэн зочдод сонирхууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.