Дубай хот 9.7 сая гадаадын жуулчин хүлээн авчээ
Энэ оны эхний есөн сарын хугацаанд Дубай хот 9.7 сая гадаадын жуулчин хүлээн авчээ. Ойрх Дорнодод дэгдсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас энэ оны гуравдугаар сард жуулчдын урсгал эрс хумигдсан боловч өнгөрсөн зунаас аялал жуулчлалын салбар сэргэж эхэлсэн байна. Энэ тухай "Khaleej Times" сонинд бичсэнийг эш татан "Kazinform" агентлаг мэдээллээ.
Дубай хотын Аялал жуулчлал, арилжааны маркетингийн корпорацийн ерөнхий захирал Исаам Казимын ярьснаар, өнгөрсөн 10 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират улсад 1 сая 150 мянган гадаадын жуулчин ирсэн нь дайн эхэлсэн 2 дугаар сараас хойших хамгийн амжилттай үе байв. Тэднээс Баруун Европын жуулчид хамгийн өндөр хувийг буюу 19 хувийг эзэлжээ.
Аялал жуулчлалын салбар сэргэсэн нь зочид буудлын салбарт нөлөөллөө. Гуравдугаар сараас 10 дугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд зочид буудлуудын дүүргэлт 35 хувиар өссөн байна. Зочид буудлуудын өрөөнүүдийн нийт тоо 151 мянгад хүрсэн бол он гарснаас хойш жуулчид буудалласан өрөөний тоо 28 саяас давжээ.
И.Касим хэлэхдээ, эдийн засгийг төрөлжүүлснээр Дубай хот бүс нутгийн хямралын үр дагаврыг зөөлрүүлж чадсаныг дурдлаа. Аялал жуулчлалын ба зочид буудлын салбаруудад хүндрэл учирсан боловч санхүү, барилга, нийгмийн салбарууд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна.
Өмнө нь мэдээлснээр, Дубай хот жуулчдад зориулан Dubai Access Club гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүнд хамрагдсан жуулчид олон удаагийн 5 жилийн хугацаатай виз авч, бусад хөнгөлөлтийг эдлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.