Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэх төлөв гарчээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 12 дугаар сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөв гарчээ.
Тодруулбал, нийт нутгийн 28 хувьд өвөлжилт их, 34 хувьд дунд, 15 хувьд бага зэрэг хүндрэлтэй байх бол үлдсэн таван хувьд хүндрэлгүй өвөлжихөөр байна.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлэхдээ ган, зуншлагын байдал, 2026-2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургац, цасны зузаан, агаарын температур болон хур тунадасны мэдээлэлд үндэслэжээ.
Аймгуудын хувьд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх нутаг, мөн Хөвсгөл, Булган, Сүхбаатарын зарим хэсэгт өвөлжилт их болон нэн их хүндрэх төлөвтэй байна.
Иймд өвөлжилт хүндэрч байгаа болон хүндрэх эрсдэлтэй бүс нутгийн малчид, иргэдэд цаг агаарын богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглах, нөхцөл байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг урьдчилан хангахыг зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.