Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлжээ

Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлжээ
 
 

Монгол Улсын төрийн далбааны өнгөөр Пусан хотын Даймонд гүүрийг гэрэлтүүлэх ёслолыг энэ сарын 26-нд зохион байгуулсан хэмээн Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраас мэдээлжээ.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан энэхүү үйл ажиллагааг анх удаа зохион байгуулжээ.

Пусан хотын үзэсгэлэнт далайн эрэг, хотын өнгө төрхийг илтгэдэг уг гүүрийг Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлсэн нь хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хувьд эх орноороо бахархах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлсэн утга учиртай үйл явдал болсон аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.