Ерөнхий сайдын манлайлалыг дэмжиж нам үл харгалзан кабинетийн гишүүнийхээ ажлыг манай найман сайд хангалттай биелүүлсэн

Ерөнхий сайдын манлайлалыг дэмжиж нам үл харгалзан кабинетийн гишүүнийхээ ажлыг манай найман сайд хангалттай биелүүлсэн

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ хуралдаж, Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн гэж үзэн хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэнТиймээс Засгийн газраас АН-ын найман сайдыг гаргах болж байнаЭнэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярдараах байр суурийг илэрхийллээ

Тэрбээр, "Ардчилсан нам төв барууны үзэлтэй өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт эдийн засгийг бий болгох, аль болох төр цомхон байх ёстой гэсэн философитой. Тиймээс бизнесийн эрх чөлөөг нэмье, хувийн хэвшилийг дарамтаас чөлөөлье гэсэн эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэхийн төлөө эдийн засгийн төлөвлөлтөө зөв хийе гэдэг агуулга, үзэл санааны хувьд ажил хийх боломжтой салбарууд руу манай сайд нар түлхүү ажиллалаа. Гал авсан, нэлээд гацсан байсан асуудал дээр кабинетийн зарчим барьж, кабинетийнхаа бусад гишүүдийн асуудал руу орж, Ерөнхий сайдын манлайлалыг дэмжиж, нам үл харгалзан кабинетийн гишүүнийхээ ажлыг манай найман сайд хангалттай биелүүлсэн гэж үзэж байна" гэв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.