Улсын начин М.Жамьянпүрэвийн охин Ж.Энхсоёл буюу inkushi БНСУ-ын волейболын спортод од болон гялалзаж байна

Улсын начин М.Жамьянпүрэвийн охин Ж.Энхсоёл буюу inkushi БНСУ-ын волейболын спортод од болон гялалзаж байна

Солонгосын волейболын спортод Монголын тамирчин Inkushi буюу Энхсоёл од болон шуугиан дэгдээгээд байна. Өмнө нь Солонгосын ахлах сургууль болон оюутны лигт тоглож, телевизийн волейбол шоу болох “The Wonder Coach”-д оролцсоноор олны танил болж, өөрийн ур чадвар, авьяасаа харуулаад амжжээ. Тэр хэрээр олон фэнтэй болж, хүрээгээ тэлсэн Ж.Энхсоёл 2025 оны MBC Awards арга хэмжээнд Солонгосын алдарт тамирчин Kim Yeon  koung-ы хамтаар “Best Couple” шагнал хүртсэн нь Солонгосчуудыг талархлыг хүртжээ.

content 3592 536140281 1832229310

Түүний аав нь улсын начин М.Жамьянпүрэв бол ээж нь волейболын олон улсын мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Нарантуяа нар юм.  Өдгөө БНСУ-ын V-лигийн эмэгтэй клуб Daejeon Jung Kwan Jang Red Sparks багтай гэрээгээр тоглож байна. Түүнчлэн Ж.Энхсоёлын тухайд Asia Quota буюу Азийн квотын гишүүнээр мэргэжлийн лигт элсэж, багийн бүрэлдэхүүнд бүртгэгдсэн нь одоогийн хамгийн том амжилт бөгөөд Монгол эмэгтэй тамирчин Солонгосын дээд зэрэглэлийн мэргэжлийн волейболын лигт тоглож буй цөөн тохиолдлуудын нэг юм.

content 3592 536968192 1832229304

Тиймдээ ч Inkushi-г харах гэж зорин ирэх фэнүүдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг дасгалжуулагч нь хүртэл онцлон ярьжээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.