“Заг” группийн босс Б.Нэмэхбаатар экс гишүүн, ардчилалын зүтгэлтэн Р.Нарангэрэлд 300 сая төгрөгийн хохирол учруулан хариуцлагаас зугтжээ

“Заг” группийн босс Б.Нэмэхбаатар экс гишүүн, ардчилалын зүтгэлтэн Р.Нарангэрэлд 300 сая төгрөгийн хохирол учруулан хариуцлагаас зугтжээ

Гуч гаруй жилийн түүхтэй “Заг” групп Төрийн ордны чуулганы танхимаас авахуулаад “Хийморь” хотхон хүртэл томоохон бүтээн байгуулалттай барилгын салбарын акулуудын нэг. Үүсгэн байгуулагч, захирал Б.Нэмэхбаатар нь 2016 онд Гавьяат барилгачин болж, хөдөлмөр зүтгэлээ ч үнэлүүлж байв.

Хачирхалтай нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах Р.Нарангэрэлийн байшинг шатаасан үйлдэлдээ хариуцлага хүлээх бүү хэл зугтсаар жилийг тойрчээ. Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн, 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан Р.Нарангэрэл 2024 онд өөрийн ТББ-ын байшингаа “Заг” группийнхэнд түрээслүүлэн ажиллуулж байтал байшин нь шатжээ. Ашиглалтын үед үүссэн доголдол, алдааг түрээслэгч засах нь зүйн хэрэг.

content 3745 1

“Заг” групп хувьдаа Политехникийн коллежтой бөгөөд тус коллежийг 2003 онд хувьчилж авсан юм билээ. Б.Нэмэхбаатар захирал хэвлэлд үргэлж сайнаар гардаг бизнесийн хүрээнд дархлагдсан нэгэн. Барилгын салбарынхан дундаа нэр хүндтэй эрхэм ийм дуулианд холбогдож настай хүнийг хохироочихоод хэнэггүй яваа нь олныг гайхашруулж байна.

content 3745 14

Р.Нарангэрэл багшийн хувьд өөрийн амьдардаг байшин нь 2025 оны арванхоёрдугаар сард гэнэтийн ослоор галд шатсан, шавь нар нь хандив цуглуулж буй үе. Өмссөн хувцастайгаа л үлдсэн Ардчилалын ахмад зүтгэлтний амьдрал ахуйг олон нийт мэдэн өр өвдөж буй энэ үед жилийн өмнөх ТББ-ынх нь байшингийн шатсан асуудал мөн сөхөгдөөд байна.

Б.Нэмэхбаатар захирал бизнесмэн хүний ёс зүй, хувь хүний мөс чанараа харуулж хохирогчийн ар гэрийнхэн шүүхэд хандахаас өмнө асуудлаа шийдээсэй.  Монголчууд нэг нэгэндээ хайртай байх цаг болсон. Бусдын өмчид хүндэтгэлтэй байж, бусдад төвөг удахгүй амьдрах нь жинхэнэ ёс зүй билээ.

content 3745 17

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.