Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Buyanaa Art нэрээр олон улсын тавцанд зурсан зургуудынх нь үнэлгээ 50000 ам.доллар давсан Ө.Буянхишиг 2020 оноос хойш хилийн чанад дахь карьераа эхлүүлжээ. Тэрээр “Art of UB” галерейгаараа дамжуулан их хотын соёлын нэг чухал хэмжүүр болох тансаг VIP орчинд зураг зурангаа DJ set сонсож найзуудтайгаа wine-дан хөгжилдөж, уран бүтээлчдийн бүтээлээс худалдан авах боломжийг олгосноороо шинэ соёл түгээж чадсан.

Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт террастай тансаг галерей нээсэн Ө.Буянхишигийн үзэсгэлэн өдгөө 4 дэх удаагаа БНСУ-д гарч байгаа бөгөөд Солонгосын одууд түүний зургаас худалдан авч, инста орчинд тэрээр үзэсгэлэнт монгол зураач бүсгүй гэдэг өнцгөөрөө хэдийнэ танигдаад байна.


Ө.Буянхишиг Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж 2016 оноос хойшхи хичээл зүтгэл нь өнөөдөр олон улсад үнэлэгджээ. Дэлхийн хэмжээний баячууд нэг дор цуглах, уулзах энэхүү боломжийн төлөө “Art of UB” галерейгаар Монголын томчууд эргэлдэж байгаа сурагтай. Тэгэхээс ч аргагүй. Оролцох галерей, зураач нь дэлхийн хэмжээнд аль хэдийнэ бүтээл нь үнлэгдсэн цуглуулагчид авсан байхаас гадна шалгуурт нийцсэн байх ёстой бөгөөд урилгыг зөвхөн галерей руу нь илгээдэг байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.