ФОТО: Алтан бөмбөрцөг наадмын бүх цаг үеийн шилдэг гоёлууд

ФОТО: Алтан бөмбөрцөг наадмын бүх цаг үеийн шилдэг гоёлууд

Golden Globe наадам нь телевиз, кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулан шагнал гардуулдаг, кино сонирхогчдын хүсэн хүлээдэг томоохон наадам билээ. Энэхүү наадмыг улаан хивсний ёслол дээрх гайхалтай, тансаг үдшийн даашинз, хувцаслалтгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс Vogue сэтгүүл ёслолын үеэрх step and repeat хэсэгт мөнхөрсөн хамгийн мартагдашгүй, тансаг даашинзнуудыг бидэнд эргэн сануулж байна.

Golden Globe наадам анх 1944 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд улаан хивсний ёслолын эхэн үеийг сонгодог Холливудын тансаг хэв маягтай загварууд эзэгнэж байв. Тухайлбал, 1957 онд Элизабет Тейлор хатгамалтай даашинз, титэм, том дугуй ээмэгтэйгээр үлгэрийн мэт дүр төрхийг бүтээсэн бол 1962 онд Мэрилин Монро маргад ногоон өнгийн гялтганасан даашинзаар “Henrietta Award”-аа гардан авч байлаа.

content 3608 GettyImages 73996543

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр 1990-ээд онд үдшийн хувцасны загварын чиг хандлага илүү минималист болж өөрчлөгдөж эхэлсэн. 1999 онд Анжелина Жоли мөнгөлөг гялтганасан, энгийн майк маягийн энгэртэй даашинзыг дөрвөлжин хоншоортой сандаалтай хослуулан өмссөн нь тухайн үедээ загварын мэдрэмжээрээ түрүүлж явснаа илэрхийлж байв.

content 3608 globesbest17

2000 оны эхээр олны танил бүсгүйчүүд илүү зөөлөн, романтик, урссан мэт материалтай даашинзнуудад татагдаж эхэлсэн юм. Үүний тод жишээ нь 2003 онд Холли Берригийн өмссөн пастель цэнхэр өнгийн, бие барьсан хуниастай даашинз бөгөөд түүний энэхүү үзэсгэлэнтэй төрх улаан хивсний хамгийн шилдэг төрхүүдийн нэгт зүй ёсоор ордог.

content 3608 halle berry attends

Удалгүй загвар (noughties) үеийн өнгө аяст шилжив.

2007 онд Бейонсе Dreamgirls кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшсэндээ тохируулан Эли Саабын алтлаг, гялалзсан даашинз өмссөн бол мөн тэр жил Риз Уизерспүүн шар өнгийн, богино хормойтой Nina Ricci даашинзаар богино уртыг дахин тренд болгосон юм.

content 3608 beyoncé in elie saab

Сүүлийн жилүүдэд ч мартагдашгүй төрхүүд цөөнгүй бий.

2014 онд Люпита Нионг’огийн улаан өнгийн Ralph Lauren нөмрөгтэй даашинз үзэгчдийн сэтгэлд хоногшсон бол 2016 онд Бри Ларсон Calvin Klein-ийн алтлаг, хүзүү ороосон даашинзаар яг л “Алтан Бөмбөрцөг”-ийн баримал шиг гялалзаж байлаа. 2018 онд “Алтан Бөмбөрцөг” наадам #TimesUp хөдөлгөөнийг дэмжин, Холливудад бэлгийн дарамт, жендерийн тэгш бус байдлыг эсэргүүцэж оролцогчид бүгд хар хувцас өмссөн нь түүхэн мөч болж үлдсэн.

content 3608 main globes 15153757

Харин 2019 онд улаан хивс дахин эрх чөлөөтэй, зоримог хэв маягтаа эргэн орж, Lady Gaga-гийн нил ягаан Valentino Haute Couture даашинз, Danai Gurira-гийн гал мэт дүрэлзэх улаан Rodarte, Janelle Monáe-гийн Chanel-ийн твид үдшийн хувцас олны харцыг булааж байсныг бүгд санаж байгаа биз ээ.

content 3608 GettyImages 10783370

content 3608 download

content 3608 d9b33c24de4b0029 Get

2024 онд Розамунд Пайк хар торон Dior даашинз, тансаг малгайтайгаар гялалзсан бол Элль Фаннинг Balmain-ээр гоёмсог харагдаж, Марго Робби Barbie-гийн ягаан Armani даашинзаар “пластик-фантастик” төрхийг бүтээжээ. Харин өнгөрсөн жил Зендая мөргүй, өргөн хормойтой Louis Vuitton даашинзаар шуугиан тарьсан бол Ариана Гранде цөцгийн шаргал өнгийн (винтаж) Givenchy, Анжелина Жоли захтай, металлик McQueen даашинзаар олны нүдийг булаав.

content 3608 xxxxx

content 3608 asasas

content 3608 erer

content 3608 6a7a20cd 3ca7 4bfd b

content 3608 zendaya during the 8

content 3608 angelina jolie Golde

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.