Иргэний зориг ногоон намын гишүүд намын дарга Б.Батбаатарыг АТГ-т шалгуулна

Иргэний зориг ногоон намын гишүүд намын дарга Б.Батбаатарыг АТГ-т шалгуулна

Байгаль орчин уур амьсгал, өөрчлөлтийн сайд ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг АТГ-т шалгуулахаар болсон талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар ИЗНН-ын гишүүн С.Батбаатар "Манай намын дүрэм дөрвөн удаа Дээд шүүхээс буцлаа. ИЗНН одоогоор намын даргагүй, дүрэмгүй болчихсон байна. Мөн ИЗНН Г.Занданшатарын хамтарсан Засгийн газарт ажиллаж байна. Бид улс төрийн зөвлөлийн хурлаар хамтран ажиллах шийдвэр гаргасан. Намын гишүүний хувьд намын үйл ажиллагааг хянах үүрэг хүлээж байна. Гэтэл сайдын гадаад томилолтын зардал маш өндөр байна. 52 хоногийн дотор хоёр тэрбум төгрөгийн зардалтай байна. Тиймээс Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгуулж байна. Гуравдугаарт, парламентад суудалтай улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгодог. Долдугаар сард санхүүжилт ороогүй гэж байсан. Гэтэл 455 сая төгрөгийг ИЗНН-д тавдугаар сард олгосон байсан. Цаашлаад улс төрийн намын хагас жилийн тайлан дээрээ 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгсөн байна. Намын татвар 200 сая төгрөг, төрөөс өгсөн 400 сая төгрөгөөс бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгчихсөн байна. Дээрээс нь банкнаас 132 сая төгрөг зээлсэн төлсөн гэж байна. Гэтэл ИЗНН-д банкны барьцаанд тавих хөрөнгө байхгүй, түрээсийн байранд байдаг. Банкны зээл төлсөн гээд 287 сая төгрөг гаргачихсан. Энэ эргэлзээтэй байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан" гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.