Н.Учрал: Маргаашдаа багтаад Засгийн газар бүрдчих байх. Зарим сайд нарыг улираан ажиллуулна
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрынхаа бүрэлдэхүүний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Ганцхан ХҮН намд засагт хамтрах урилга хүргүүлсэн. Зарим салбарт сайд нарыг нь улираах шаардлага бий. Сайд нарын ажлын гүйцэтгэл, олон улстай харилцаа тогтоосон байдлыг харж байна.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуулийг өөрчилж хоёр яамыг нэгтгэх гэхээр төсөвт тодотгол хийх шаардлагатай. Зургаадугаар сард орлого тасарвал дахиад тодотгох болно. Тэгэхээр сар болгон тодотгол хийх нөхцөл үүсчих гээд байна.
Өнөөдөр МАН-ын бүлгийг хуралдуулж УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх зорилготой байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.