Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн асуудлыг нэг сарын дотор шийднэ
Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт Боловсролын сайдаар томилогдсон Л.Энх-Амгалан ажлаа авсан даруйдаа төсөвт тодотгол хийж, багш нарын цалингийн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байлаа. Энэ талаараа, "Багш нарын зарим нэмэгдлийг шинэ цалингаас, заримыг нь хуучин цалингаас гаргаж байсан. Нийгмийн даатгал дээр өнөөдрийн байдлаар 70 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Сургууль, цэцэрлэг нийгмийн даатгалын төлбөрийг төлөхгүй болохоор багш нар дикрит, листнийхээ мөнгийн авч чадахгүй байна. Тэтгэвэрт гарах гэж буй багш нарын нэмэгдэл хуучин цалингаас нь тооцогдохоор тэтгэвэр бага тооцогдох эрсдэл үүснэ. Иймээс цаг хугацаа алдахгүйгээр эхний сард цалин хөлстэй холбоотой асуудлыг УИХ, Засгийн газарт танилцуулж, тодорхой улс төрийн шийдэл гаргуулна. Өөр шийдэл байхгүй.
Бид нар хаанаас мөнгө олох вэ. Хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхөж байна. Сая хоёр сарын цалинг тавихдаа 4-5 сарын цалингийн урсгал зардал руу орж, татаж тавьсан. Улсын төсөв бүтэн жилээр батлагддаг. Сар сараар төлөвлөлтөөр явдаг. Түүнээс биш зургаан сараас хойших санхүүжилтээ татаж авч ирээд гал унтрааж болохгүй. Энд үдийн хоолны мөнгө явж байна. Том санхүүжилттэй явдаг арга хэмжээнээсээ татаад урд хормойгоо нөхөх гэж хойд хормойгоо авч болохгүй" гэсэн юм.
Энэхүү асуудал багш нарын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.