Ж.Батжаргал: Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна

Ж.Батжаргал: Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Бид өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал буюу УИХ дахь олонхыг бүрдүүлэгч, эрх баригч бүлгийн хувьд нийгэм эдийн засаг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр, төрийн бодлого  тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Мөн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чиглэлүүдийг шуурхай ажил хэрэг болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцож, төрийн бодлого, эрх зүйн орчны эрэмбэ дарааг тогтлоо.

Хоёрдугаарт, олон улсын хямралын нөхцөл байдал Монголын нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа болон ямар арга хэмжээ авахаар төсөөлж буй талаар Шадар сайдын танилцуулгыг сонслоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулсан бол ирэх долоо хоногт Лхагва гарагт ЗГ-ын хурлаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм. Мэдээж дэлхийн хямралт байдал манай эдийн засагт сүүдрээ тусгаж байна. Бид шатахууныг 100 хувь гаднаас авдаг тул үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүнд ч нөлөөлдөг. Ковидын үед бид тодорхой авч хэрэгжүүлж байсан. Түүн шиг энэ тал руугаа чиглэсэн, шуурхай зохицуулалтын шинж чанартай зарим хуулийг батлах ёстой юу гэдгийг хэлэлцлээ. Мөн АИ92 шатахууны үнийг барьсан... Ер нь шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.