АТГ-аас А.Амундратай холбогдож, дуудан ирүүлэх хуудсыг цахимаар илгээжээ

АТГ-аас А.Амундратай холбогдож, дуудан ирүүлэх хуудсыг цахимаар илгээжээ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд АТГ-т хандан тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүстэй холбогдох 894 хуудас, дөрвөн бүлэг материалыг шалгуулахаар хүлээлгэн өгсөн юм. Уг гомдлыг АТГ хүлээн авч, хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт мэдээлэл өглөө.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай холбоотой гомдлыг АТГ гомдлыг хүлээн авч хэрэг нээсэн.

Үүний дагуу гомдол гаргагч Л.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан ба өнөөдрийн байдлаар уг хэрэгтэй холбогдолтой 6 хүнээс мөн мэдүүлэг авч, 3 баримтад үзлэг хийсэн" гэв. Мөн нэр бүхий 7 арилжааны банкаас лавлагаа мэдүүлэг авахаар ажиллаж байна гэлээ.

Мөн АТГ-аас А.Амундратай холбогдож, дуудан ирүүлэх хуудсыг цахимаар илгээжээ.  Тэр авлигын шинжтэй байж болзошгүй хэрэг илчилж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа мэдэгдэн АТГ-аас гэрчийн хамгаалалт хүссэн билээ. АТГ-аас түүнийг байгаа улсынхаа Монгол Улсын ЭСЯ-аар дамжуулж хүсэлтээ ирүүлэх боломжтой гэдгийг хэлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.