АН-ын дарга О.Цогтгэрэл: АН цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно

АН-ын дарга О.Цогтгэрэл: АН цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдааныг нээж Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв.

Тэрээр “Ардчилсан Намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойш гурван сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ. Ардчилсан Намын бодлогыг зангидах Үндэсний бодлогын хорооны 378 гишүүд та бүхэнд амжилт хүсье. Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно. Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна.

Түүнчлэн хөдөлмөрлөсөнд илүү боломж олгодог нам байх болно. Хүчээ зориулсан, зарцуулсанд нь илүү боломж олгодог байна. Иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг нам байх болно. Ардчиллын шинэ тэмүүллээр жигүүрлэсэн анд нөхөд та бүхэндээ амжилт, ялалт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Давхар ялалтын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.