Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 17.1-д шилжилтийн үеийн зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгаж өргөн мэдүүлжээ. Дунд болон бага орлоготой иргэдэд зориулж 0-500 мянган төгрөгийн худалдан авалт хийвэл НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь, 1 сая төгрөгийн худалдан авалтад 50 хувь, 1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгохоор анх оруулж ирж баталсан. Үүнийг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд дагаж мөрдөхөөр байсан. Гэвч мөрдөж амжилгүй хүчингүй болох гээд байна.

Энэ хуулиа хүчингүй болгож буй зорилго нь юу вэ. Улс мөнгөгүй болчихсон юм уу, эсвэл иргэн баян, мөнгөтэй байж болохгүй байгаа юм уу?. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх хууль баталбал 1.8 их наядын орлого тасарна гэж байнгын хорооны хурлаар мэдэгдсэн. Уг нь үүнд 100 мянга гаруй иргэн цахимаар санал өгөөд УИХ-аар ороод, бид энэ хуулийн төслийг баталсан шүү дээ. Энэ бол иргэдээс ирсэн хамгийн бодит санал, хүсэлт байсан. Тэдгээр санал өгсөн хүмүүст бид одоо ямар тайлбар өгөх юм бэ” гэж асуулаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.