Гол руу унах гэж байсан машиныг татаж, хүүхэдтэй иргэнийг аварчээ
Өчигдөр буюу зургаадугараар сарын 1-ний 11.17 цагт Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн "Хангилцагийн гол" гэдэг газар "иргэн С-ын эзэмшлийн автомашин голын усанд унах гэж байна" гэх дуудлага тус аймгийн "Цагдаагийн хэлтэс"-т иржээ.
Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид шуурхай арга хэмжээ аван, Тэс сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн (35 настай эрэгтэй) эзэмшлийн “Mighty” загварын ачааны автомашинд байсан 11 настай хүүхэд болон 20 настай, эмэгтэйг "Хангилцаг"-ийн голын усанд суусан байсныг татаж гарган, аюулгүй болгожээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.