Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль үндэсний хэмжээний анхны "Ai Native School" боллоо

Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль үндэсний хэмжээний анхны "Ai Native School" боллоо
 
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн багш нар хоёр сарын хугацаанд хиймэл оюун ухааны чиглэлээр суралцаж, сургалтаа амжилттай дүүргэн, батламжаа гардаж авлаа.
Мобиком группийн санаачилга, санхүүжилтээр, Боловсролын яамны дэмжлэгтэйгээр, “AI Academy Asia”-тай хамтран хэрэгжүүлж буй “AI Native School” хөтөлбөрт нийслэл болон орон нутгийн нийт 4 сургуулийн 130 гаруй багш, удирдах ажилтан хамрагдсан юм.
6374f13d1b6147dc93c83568cbc22483
Хөтөлбөрийн хүрээнд багш нар хиймэл оюун ухааныг хичээл төлөвлөлт, сургалтын материал боловсруулах, өдөр тутмын ажлаа хөнгөвчлөхөд ашиглахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээнд нийцсэн вебсайт, аппликэйшн зэрэг бодит шийдэл хөгжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшлээ.
Энэхүү сургалт нь багш нарын AI ур чадварыг хөгжүүлж, технологийг сургалтын үйл ажиллагаанд зөв, үр дүнтэй нэвтрүүлэх, улмаар сурагчдын суралцах боломжийг өргөжүүлэх зорилготой юм.
e3d3a20c5c0c47e1b815ddfd81d81534
4ef57641c8a041968840e168fcd38805

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.