Катарчууд ДАШТ-ий түүхэн дэх анхны оноогоо авлаа
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ дуулиан шуугиантайгаагаар үргэлжилж байна.
Өчигдөр шөнө Ази тивийн төлөөлөл Катарын шигшээ баг Европ тивийн "хатуу самар"-уудын нэг болох Швейцартай хэсгийн шатны эхний тоглолтоо хийж оноо хуваалаа.
Тоглолтын 17 дахь минутад Брил Имболо торгуулийн цохилтоор гоолдож Швейцарчууд тоглоглтыг итгэл төгс тэргүүлж эхэлсэн ч шүүгчийн сунгасан нэмэлт цагийн дөрөв дэх минутад Катарчууд эсрэг багшийнхаа хаалганы торыг хөдөлгөж, энэ тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө.
Энэ нь Катарын шигшээ багийн ДАШТ-ий түүхэн дэх анхны оноо байсан юм.
Ийнхүү "В" хэсгийн дараагийн тоглолтууд өрсөлдөөн ихтэй болох нь ойлгомжтой болж байна.
Учир нь тус хэсгийн эхний тоглолтод Канад, Босни Херцеговин улсын тоглолт мөн адил тэнцээгээр өндөрлөсөн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.