“Казахуудыг өвөлжөө бууцан дээр хүн оршуулдагийг нь хуулиар хориглох хэрэгтэй” гэв

“Казахуудыг өвөлжөө бууцан дээр хүн оршуулдагийг нь хуулиар хориглох хэрэгтэй” гэв

Сүүлийн үед Баян-Өлгий аймагт Казакстан Улсын консулын газрыг байгуулна гэх дуулианаар казахуудтай холбоотой асуудлууд цахим орчинд нилээдгүй шүүмжлэл, маргааныг дагуулаад байна.

Нөгөөтэйгүүр Казахуудыг өвөлжөө бууцан дээр хүн оршуулдагийг нь хуулиар хориглох хэрэгтэй” гэх мэдээлэл хүртэл хөвөрсөөр байна.

Тодруулбал, Казахууд малчдын өвөлжөө, хаваржааны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр оршуулгын зан үйл үйлдэх, улмаар тоосго, цементээр томоохон хэмжээний бунхан барьж үлдээх тохиолдол олширч, нутгийн иргэдийн дунд багагүй маргаан, шүүмжлэл дагуулах болжээ. Үүнээс шалтгаалж, тухайн нутагт оршин амьдарч байгаа Урианхай, Тува үндэстнүүд нутаг ус, газар орноосоо нүүх нь эрс нэмэгдсэн байна.

 Уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд өвөлжөө, хаваржааны газар нь тэдний амьжиргааны гол эх үүсвэр, хуулиар хамгаалагдсан эзэмшлийн нутаг байдаг. Гэвч бусдын эзэмшил бүхий бэлчээр, өвөлжөөний ойролцоо ил цагаан оршуулга хийж, бунхан барих нь эрээ цээргүй явдал гэж иргэд шүүмжилж байна.

Тиймээс орон нутгийн удирдлагууд болон холбогдох хууль хяналтын байгууллагууд үүнд анхаарал хандуулж, оршуулгын нэгдсэн бүсчлэлийг тогтоох, зөвшөөрөлгүй газар бунхан барихыг таслан зогсоох шаардлагатайг нутгийнхан онцолж байна.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

M
Mgul 3 цаг, 14 минут
Баян-Өлгийд болж бүтэхгүй юм их бна гишүүн минь харин та зоригтой дугарсан шүү энд намар болхор цэцэрлэг сургуулийн асуудал маш их ярагдна яагаад гэвэл энд цэцэрлэгийн эрхлэгч нар бүр давраад бна зарим цэцэрлэгийн багш ажилчид нь хүртэл монгол хэл мэдэгүй дэрээс нь баахан салбр нээсэн тэрнд хахуулаар хүн авдаг