Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курс 27 дахь элсэлтийн бүртгэл эхэллээ
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсийн 27 дахь удаагийн элсэлт эхэллээ. Монголын хэвлэл мэдээллийн салбарт 30 жилийн хугацаанд сэтгүүлч мэргэжлийг эхлэн суралцагчдад онол + практик хосолсон арга зүйгээр эзэмшүүлэх курс сургалтуудыг амжилттай хэрэгжүүлсэн баялаг туршлагатай байгууллага юм.
Хэнд зориулагдсан сургалт вэ?
- Сэтгүүлчээр ажиллах чин хүсэлтэй
- Медиа контент бүтээх сонирхолтой
- Монгол болон Олон Улсад хэвлэл мэдээллийн салбарт ажиллах эрмэлзэлтэй
- Хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэхийн төлөө ажиллах хүсэл, зоригтой
Та ямар мэдлэг, ур чадвар эзэмших вэ?
- Сэтгүүл зүйн бүтээл бэлтгэх ур чадварт суралцана
- Хэвлэл мэдээллийн эко системийг танин мэднэ
- Мультимедиа контент хийхэд суралцана
- Хэвлэл мэдээллийн шинэ хандлагыг мэдэж, суралцана
Сургалтын хэлбэр
- Танхим болон онлайн хосолсон
Хичээлийн долоо хоногийн цагийн хуваарь
- Мягмар — танхим 09:30–16:30
- Баасан — танхим 13:30–16:30
- Бямба — онлайн 13:30–16:30
Хичээллэх хугацаа
2026 оны аравдугаар сарын 06 – 2027 оны хоёрдугаар сарын 02 хүртэл
СУРГАЛТЫН ТОВЧ АГУУЛГА
- Сэтгүүл зүйн суурь элементүүд, төрөл зүйл, хэв маяг
- Мэдээ, ярилцлага, сурвалжилга, хөрөг, өгүүлэл, нэвтрүүлэг бэлтгэх арга зүй
- Ярилцлага хийх арга техникүүд
- Мэдээлэл нягтлан шалгах, баталгаажуулах
- Бичих, найруулах, редакторлах ур чадвар
- Мультимедиа контент бүтээх ур чадвар
- Гэрэл зураг авах техник, зохиомж
- Мобайл сэтгүүл зүй: Ухаалаг утас ашиглан контент бүтээх
- Дата дүрслэл, инфографик бүтээх
- Видео эвлүүлэг хийх ур чадвар
- Хиймэл оюун ухаан ашиглан контент бэлтгэх
- Хэвлэл мэдээллийн эрх зүй, ёс зүй
- Хэвлэлийн эрх чөлөө
- Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
- Сэтгүүлчийн ёс зүй
- Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим
Ахисан түвшний хичээл
- Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Гүнзгийрүүлсэн судалгаа, бүтээл хийх
- Дата сэтгүүл зүй
- Байгаль орчин, эдийн засаг, улс төрийн сэтгүүл зүй
ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ, НӨХЦӨЛ
-18-аас дээш настай байх
- Бакалаврын боловсрол эзэмшсэн
- Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн байх /Шилжүүлэх данс: ХХБ — IBAN 830004000 499005556 Эзэмшигч: Хэвлэлийн Хүрээлэн НҮТББ Гүйлгээний утга: (Овог нэр – Сэтгүүл зүйн курс/
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ БА ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ӨДӨР
Элсэлтийн шалгалт: 2026 оны аравдугаар сарын 1-ний өдөр явагдана. Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан туршлагатай бол өөрийн 2-оос доошгүй бүтээлийг ирүүлж болно. Аравдугаар сарын 2-ны өдөр элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгчидтэй холбоо барьж, суралцах эрхийг баталгаажуулна. Сургалт 2026 оны аравдугаар сарын 06-ны өдөр эхэлнэ.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР 2 500 000 төгрөг
Бүртгүүлэхийг хүсвэл: https://share.forms.app/form/6a9a26fda64b016356a669c4 холбоосоор орно уу.
Холбоо барих утас: 350002, 96051242, 99074459
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.