"The MongolZ" дэлхийн чансааны "FURIA Esports" багийг дахин буулган авлаа
ESL-ээс зохион байгуулдаг CS2-ын цуврал их дуулга тэмцээнүүдийн нэг, "Intel Extreme Masters"-ын ээлжит тэмцээн Польш улсад эхэллээ.
Дэлхийн шилдэг 24 баг цугларсан "Intel Extreme Masters Katowice 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монгол улсын "The MongolZ" баг оролцож буй.
Тэдний эхний өрсөлдөгч Бразилын улсын шилдэг багуудын нэг болох "FURIA Esports" байв. Хоёр баг өмнө хэд хэдэн удаа таарч тоглоход монгол баг хожиж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа "Mirage"-д 14-16 харьцаагаар "The MongolZ" дахин хожлоо.
"The MongolZ" хэдхэн хоногийн өмнө Шанхайд болсон "eXTREMESLAND" тэмцээнд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан.
Одоо тэднийг Оросын шилдэг баг "Spirit" хүлээж байна. Хоёр багийн тоглолт өнөөдөр 20.30 цагаас болно. "Senzu", "donk" гэсэн гоц авьяастнуудын тулаан биднийг хүлээж байна. Ялсан баг нь хэсгийн шатанд шалгарах бол ялагдсан нь сүүлийн боломжийн төлөө доод хэсэгт тоглоно.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.