Жүжигчин Д.Баттөмөр МУГЖ болно
Жүжигчин Д.Баттөмөр сар шинийн баярын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болжээ. Тэрбээр хамгийн сүүлд "Трио" нэртэй уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн. Тус уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч байсан юм.
“Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртсэн. Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвийг хөндсөн гэдэг.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.