Солонгосын Ким хён жун, Mc Sniper, BLOO нарын тоглолт маргааш болно

Солонгосын Ким хён жун, Mc Sniper, BLOO нарын тоглолт маргааш болно

БНСУ-ын алдарт дуучид болох Mc Sniper, BLOO, Ким хён жун нар Гэгээн Валентиний өдрийг тохиолдуулан хамтарсан тоглолтоо Монгол Улсад хийхээр болсон. 

Тэгвэл өчигдөр /2024.02.15/ Солонгосын алдарт "F4" киногоор мянга мянган Монгол охидын зүрхийг хайлуулсан алдарт дуучин, жүжигчин Ким хён жүн, Mc Sniper нар Монголд ирсэн. 

Тэдний хамтарсан "Your Valentine" тоглолт маргааш буюу 2024 оны хоёрдугаар сарын 17-нд "Буянт-Ухаа" цогцолборт ганцхан удаа болох юм.  Тус тоглолтод Thunder, Choijoo, A Sound, Vandebo, Gangbay, Rooсkie зэрэг Монголын хамтлаг, дуучид оролцохоор болжээ. 

Уг тоглолт нь Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн Валентиний хамгийн том фестиваль гэдгээрээ онцлогтой гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.

Цаашид жил бүр Солонгосын алдарт дуучид, хамтлаг Монгол Улсад тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

content 266 unnamed

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.