О.Хангай аварга 31 дэх түрүүгээ хүртлээ

О.Хангай аварга 31 дэх түрүүгээ хүртлээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.

content 304 429665051 7184211402

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н. Золбоо нар шалгарлаа. Наймд улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв.

content 304 428648032 7184211936

Тус барилдааны "Улсын цолд ойрхон бөхийн шагнал"-ыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээд, "Уран барилдаантай бөхийн шагнал"-ыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүүд тус тус олгосон юм.

content 304 409108585 7184212269

Мөн түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан бол уг барилдааныг зохион байгуулагч Тогтохын Сампилын үр ач нараас барилдсан 128 бөх, жаяг дэгийн багийнханд гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа.

Өнөөдөр/2024.02.26/үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.