Улсын заан Б.Серик малчдын хандивын барилдаанд оролцох хүсэлт гаргав

Улсын заан Б.Серик малчдын хандивын барилдаанд оролцох хүсэлт гаргав

“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан улсын заан Б.Серикийн барилдах эрхийг Монголын үндэсний бөхийн холбооноос нэг жилээр хассан юм.

Эрхээ хасуулснаас хойш Б.Серик заан бөхийн хөлийн цэцээр ажиллаж, барилдах эрхээ сэргээхээр хичээж буй юм. Гэвч хараахан түүний барилдах эрхийг МҮБХ сэргээгээгүй байна.

Харин Улсын заан Б.Серик малчдад зориулсан 128 бөхийн хандивын барилдаанд оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийлж, дахин ёс зүйн алдаа гаргахгүй хэмээн мэдэгдээд байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.