О.Мөнхжин "IHC Apes" багийнхаа ахлах дасгалжуулагчийг ажлаас нь халжээ
Монголын сагсан бөмбөгийн "IHC Apes" баг плей-оффын хагас шигшээд Бишрэлт Металл багийн эсрэг тоглож буй. Одоогоор цувралд "IHC Apes" баг 3-1 харьцаагаар хожигдож яваа юм. Тэгвэл тэд чухал тоглолтын өмнө дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлжээ.
Энэ талаар тус багийн ахлах дасгалжуулагч Славолуб Лале Горунович цахим хуудастаа "2023-24 оны улирлыг IHC Apes багийг түүхэн дээд амжилтад нь хүргэснээр өндөрлүүллээ. Хамтран ажилласан клубын удирдлага болон тоглогчид, ялангуяа эхний тоглолтоос хойш биднийг дэмжиж байсан клубын агуу хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Та бүгдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Одоо шинэ сорилтуудтай нүүр тулах цаг иржээ" гэжээ.
Тэд өнөөдөр /2024.03.01/ плей-оффын хагас шигшээ шатны цувралын тав дахь тоглолтыг Бишрэлт Металл багийн эсрэг хийнэ. Гэвч дасгалжуулагчгүй тоглолтод оролцох уу, эсвэл өнөөдрийн тоглолтыг шинэ дасгалжуулагч удирдах уу гэдэг нь үзэгчдэд сонирхолтой байгаа биз ээ. Өмнө нь тус багийг Ч.Ижилболд дасгалжуулагч ахалж байв. Энэ удаад хэн ирэх бол.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.