Ш.Туяа: Гэр бүлийн амьдралд өдөр тутмын хайр сэтгэл хамгаас чухал

Ш.Туяа: Гэр бүлийн амьдралд өдөр тутмын хайр сэтгэл хамгаас чухал

2017 оны 10 дугаар сар

Intelligence

Ухаалаг хүмүүс угаас эршүүд, хүчирхэг сэтгэлтэй байдаг тул юухнаас ч үл хамааран дотоод амгалан тайвнаа хадгалж чаддаг! Тун саяхан хаа нэгтэйгээс олж уншсан өгүүлбэр. Мэдээж энд хатан ухаан, “хар” ухааны талаар биш чухамдаа оюун ухаан буюу intelligence-ийн тухай ярьсан гэдэгт эргэлзэх юм алга. Ер нь манай гариг, амьд ертөнц дээр оршин буй бүхнээс хамгийн гайхамшигтай цорын ганц өгөгдөл бол оюун ухаан гэж бодно. Тиймээс л угтаа бол амьтан язгуурт хүмүүс бид энэ цэнхэр гаригийн эзэн сууж, гайхамшгийг ч бүтээн, нөхцөлдвөл гутамшгийг ч үйлдэн байгалийг хүртэл захирч сууна. Азаар оюун ухаанаа гойд сайхнаар хөгжүүлж, боловсруулсан индивуд цөөхөн ч гэсэн хангалттай байдаг учраас хүн төрөлхтөн бид өдрөөс өдөрт хөгжин дэвжсээр эдүгээ бумбын эриний оюунлаг амьдралын хэв маягийг эрхэмлэх хандлага газар авсаар байна. “Гранд”-ын энэ удаагийн зочин чухамдаа оюун ухаанаа гойд хөгжүүлсэн жинхэнэ “интелгентный” залуу хатагтай. Түүнийг Ш.Туяа гэнэ. Харьцуулсан уран зохиолоор Америкт магистр хамгаалж, антропологиор алдарт Кембрижэд доктор горилж буй орос сургууль дүүргэж, япон хэлээр мэргэшсэн залуу эрдэмтэн. Царай төрх, биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх сэлт нь оюун ухаан шигээ гойд сэтгэл татам. Товчхондоо тэр жинхэнэ үзэсгэлэнтэй эмэгтэй. Гэтэл үнэндээ гоо үзэсгэлэндээ тэгтлээ ач холбогдол өгч, амьдралын хэв маягаа болгодоггүй гэнэ. Нүүрээ бараг буддаггүй, хувцаслалтаар хөөцөлддөггүй. Залхуутай санагддаг гэсэн. Нэг тийм хайнга, өөрийнхөөрөө. Тэгсэн атлаа гоо үзэсгэлэн бол уйгагүй хөдөлмөр юм гэж үздэг хүүхнүүд шиг, зарим талаараа тэднээс илүү сэтгэл татам, хөөрхөн юм. Оюун ухаан, гоо үзэсгэлэн хоёр шууд хамааралтай болох нь ингээд л нотлогдоод байгаа юм. Энэ гэхдээ би нээж олсон шинэ “онол” биш л дээ. Тэртээ хэдэн зууны өмнө “Хэлбэр бол гадаргуу дээр түрэн гарч ирсэн мөн чанар юм” юм гэээд Виктор Хьюго ишилчихсэн юм билээ.

Олон нийт түүнийг УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаярын экс гэргий, охиных нь ээж гэдгээр илүү танимхайрдаг. Үүнд тэр үнэн “күүл” хариулт өгсөн. Үнэндээ би ч гэсэн түүнээс ярилцлага авъя гэж жил тойрон шалгаахдаа Н.Номтойбаярын экс эхнэрийн хувьд биш харизматай залуу эрдэмтнийх нь хувьд сонирхож байсан юм. Учир нь тэр байдаг л нэг бүсгүй биш. Түүний эхнэр Туяа, тэр эрдэмтний охин Солонго гэж бусдад танилцуулагдах хэмжээний өөрийн гэсэн “юм”-гүй бүсгүйчүүдийн нэг нь тэр биш л дээ. Юухнаас ч үл хамааран хүчирхэгээр оршин байх үндэс шалтгаан нь чухамдаа хүчирхэг оюун санаа эсвэл оюун санаа, мэдлэг өөрөө хүч байх харилцан хамаарал гэж энэ билээ.

-Антропологич болсноор та бусдаас давуу тал өөрөөр хэлбэл бусдад байхгүй юу олж авсан бэ?

-Яг үнэндээ би өөрийгөө антропологич болчихсон гэж хэлэхгүй. Сая Кембрижийн их сургуульд магистраа хамгаалчихаад ирлээ. Докторын ажлаа хоёр жилийн дараа үргэлжлүүлж хийнэ. Доктороо хамгаалчихаад антропологич гэдэг нэр цолыг хамгаалахын тулд насаараа хэвлэн нийтлэх ёстой. Бас олсон мэдлэгээ бусдад зааж, хүртээх ёстой. Ер нь миний хувьд антропологич болъё гэж сүрхий бодож энэ мэргэжлийг эзэмшээгүй л дээ. Би багшлах их сонирхолтой. Бас эрдэм шинжилгээний ажил хийх дуртай. Энэ хоёр сонирхол антропологи гэдэг том айл руу хөтөлчихсөн юм.

-Өөрөөр хэлбэл хувь заяа энэ мэргэжил рүү хөтөлчихсөн байх нь?

-Орчны нөлөө их байсан. Хувь заяа ч байсан байх. Ээж маань эрдэм шинжилгээний ажилтан, Нийгмийн ухааны институтэд ажилладаг байсан юм. Дорно дахин судлаач л даа. Орой болохоор л баахан ном цаасан дунд ханз бичээд суучихна. Би жаахан байсан болохоор ойлгохгүй. Тэгсэн ч гэрт байгаа номнуудыг уншчихна. Амьдрал, хувь төөрөг гэж сонин.Тэр үед чи эрдэм шинжилгээний ажилтан, антропологич болно гэвэл би лав итгэхгүй байсан. Гэтэл амьдралын урсгал явсаар МУИСТ-т конкурс өгөхөд өндөр оноо аваад Олон улсын харилцааны япон хэлний ангид орсон юм. Тэндээсээ Америк явж гурван жил хар ажил хийсэн, тэр үедээ охиноо төрүүлсэн, Висконсины их сургуулийн нуурын эрэгт амьдрах америк буурай хөгшнийг асарч байхдаа их сургуульд сурахыг мөрөөдөж уйлдаг байсан гээд миний хориод нас яг л шуурган дунд үлгэр шиг өнгөрсөөн. Тэр бүхний эцэст МУИС-ийн антропологийн тэнхимийн эрхлэгч, орчин үеийн антропологийн шинжлэх ухааныг Монголын хөрсөнд бүтцээр нь суулгасан хүн гэгддэг Л.Мөнх-Эрдэнэ багшийн нөлөө бас урилгаар антропологич болох замд орчихоод явж байна (инээв). Товчхондоо Монголоос харьцуулсан уран зохиолоор төгссөн ганц хүн би гэж болно. Гэхдээ яг антропологич мэргэжилтэй гадаадад төгссөн залуус Монголд ховор мөн дэлхийн нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаан салбар хоорондоо онолын төвшинд ашигладаг материал судалгаанууд ойр учир намайг ирээдүйн боловсон хүчин гэж харж авсан байх. Нэг ёсондоо эдийн засаг ч бай, улс төр ч бай, уран зохиол ч бай нийгмийн сонгодог онолууд байдаг. Үүний наад захын жишээ нь Марксизмын онол ч гэдэг юм уу эсвэл Либерализм ба ардчилал мөн цаашилбал неолиберализм гээд аль ч салбарт нөлөөтэй нийгмийн онолууд байдаг. Тиймээс антропологийн тэнхимд мэргэжлээрээ багшлах урилга авч энэ карьер эхэлсэн.

-Харьцуулсан уран зохиол гэж мэргэжлийг сонсож байгаагүй юм байна. Хаана төгссөн бэ?

-Америкт, Висконсины их сургуульд харьцуулсан уран зохиолоор сурч, магистр хамгаалсан. Өмнө нь Америкт хар ажил хийж байхдаа сурахыг мөрөөддөг байсан сургуульдаа шүү. Анх удаа ажил хийхгүйгээр бүтэн оюутан шиг амьдарч үзсэн. Өмнө нь хар ажил хийхийн зовлонг мэдэрчихсэн хүн чинь маш хариуцлагатай сурсан. Дахиж хэзээ ч тэр амьдрал руу орохгүйн тулд ямар ч үнээр хамаагүй би энэ сургуулийг мундаг сайн сурч төгсөх ёстой гэж бодсон. Монголч оюутнуудыг мундаг шаргуу авьяастай гэдэг. Үнэн хэрэгтээ бид чинь алдах эрхгүй хүмүүс шүү дээ. Их ч уншсан. Сайн ч сурсан. Харамсалтай нь төгсөхөөсөө өмнө дараагийн сургуулиа сонгож докторт хандах ёстойгоо мэдэхгүйгээс хугацаа алдсан тал бий. Ер нь мэдэхгүйн зовлон их шүү. Тиймээс гадаадад сурч байгаа залууст өмнө нь сурч байсан хүмүүсээс сайн зөвлөгөө ав гэмээр байдаг.

-Америкт хар ажил хийж байсан үе гэдэг нь үүнээс өмнө үү?

-МУИС-т оюутан болчихоод төгсгөлгүй 19-тэйдээ Америк явчихсан юм. Тэнд яг гурван жил хар ажил хийсэн. Визээ харлуулахгүйн тулд хажуугаар нь сурна. Хөл муутай, хараа муутай нэг буурайг харах ажил хийдэг байсан юм. Азаар тэр эмэгтэй аягүй их ном захиална. Хараа нь муу учраас надаар ном уншуулна. Тэрний ачаар их сайн англи хэлтэй болсон доо.

-Хүний амьдралын хамгийн аз жаргалтай, гэгээн үе оюутны он жилүүд байдаг шүү дээ. Тэр үе чинь гэтэл хүний нутагт хар ажил хийж өнгөрсөн юм байна. Харамсдаг уу?

-Ямар ч байсан тэр үедээ би ингэж хар ажил хийж явах ч гэж дээ гэж аягүй их сэтгэлээр унадаг байсаан. Ядаж байхад охиныхоо эцэгтэй муудалцаад, тэр Монгол буцчихсан, би жирэмсэн. Амьдрал ерөөсөө л нэг баргар. Миний хардаг эмгэнийх Мэдисон гээд их сургуулийн хотод амьдарна. Өглөө болгон нууран дээгүүр их сургуулийн завиар уралддаг багийнхан уралдана. Тэднийг цонхоороо хараад л сэтгэлээр уначихна. Ямар азгүй амьтан гэхээрээ ингэж амьдардаг байнаа гээд л уйлна. Тэгээд жилийн дараа охиноо төрсний дараа буцаж ирж их сургуульдаа сурч дипломоо авсан. Америкт байсан болохоор сайн англи хэлтэй болчихсон. Тэрний ачаар их сургуулиа төгсчихөөд өндөр цалинтай ажилд ч орсон. Тэр гурван жил сайхан байсаан. Амьдрал гэж сонин шүү. Хүн ер нь хорин хэдэн насандаа аймаар зовох тавилантай байдаг юм шиг байна лээ ш дээ /инээв/. Өөрийгөө олох гээд л зүтгээд, бүдчээд л. Бүх зүйл нэг л түгшүүртэй, тодорхой бус. Орон гэрээ харахаар нэг жижигхээн юм. Охин нялх. Авах цалин муу биш ч тийм ч хангалттай биш. Охиныг маань хагас, бүтэнсайнд ч хараад өгөх хүн байхгүй. Аав ээж Америкт. Би айлын ганц охин л доо. “Амьдрал нулимсанд дургүй” кино гарахаар яг л миний хориод насны амьдрал харагдаад байдаг ш дээ. Нэг ялгаа нь тэр эмэгтэй мундаг үйлдвэрийн захирал болсон, би үйлдвэрийн захирал болоогүй байхгүй юу /инээв/. Миний хорин хэдэн нас ийм л юман дунд өнгөрсөн. Тэгээд ер нь л гадаад явж үргэлжлүүлж суръя гэж шийдээд дээд сургуулиудад хандаж эхэлсэн. Америкийн Висконсины их сургууль тэтгэлэг өгсөн. Одоо харин тэр үеээ бодвол амьдрал ойлгомжтой, тодорхой, сайхан л байна.

-Англиас ирээд удаагүй байгаа юм байна гэж ойлголоо. МУИСТ-таа багшлах уу?

-Уг нь багшилмаар байна. Гэхдээ надад орон тоо байхгүй гэсэн. Ер нь МУИС улс төржөөд, дотроо хөнжлөө жийлцээд хэцүү байдалтай байгаа юм байна. Харамсалтай! Монгол улсын боловсролын систем өнөөдөр ийм л төрх байдалтай байна. Манай тэнхимд байсан бүх залуучууд гараад явсан. Д. Бум-Очир Лондонд байна. Би ажилгүй сууж байна. Бас Кембриж төгссөн Чулуунбат гэдэг залуу ажилгүй, хөтөч хийгээд явж байна. Лхагвадэмчиг гээд шашны антропологиор мэргэшсэн, төвд, энэтхэг хэлтэй, Варанасигийн их сургууль, Хонгконгийн их сургууль төгссөн залууг багшлах цаг байхгүй гээд гаргачихсан байна. Цэцэнцолмон гээд Урлагийн антропологиор мэргэшсэн, нийтлэл нь Centrel Asian Survey-д хэвлэгдсэн, Хонгконгийн их сургууль төгссөн залуу бас гаргачихсан. Заах хичээл байхгүй гээд.

-Яасан харамсалтай хэрэг вэ!

-Үүний золиос нь юу гээч. Нийгэм золиос нь болж байгаа байхгүй юу. Дээд сургуульд боловсрол олох гэж ирж байгаа хүүхдүүдэд дэлхийн хэмжээний бүү хэл дотоодын стандартаа хангах боловсрол олгож чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудалтай болчихоод байна. Сая сонгуулиар би ажигласан. Монголчууд ер нь боловсролоор яах юм гэсэн идеалтай болчихлоо. Үүний буруутан нь багш нар бид өөрсдөө. Бид чанаргүй боловсрол олгож байна. Тиймээс дээд боловсрол хэнд ч хэрэггүй гэдэг сэтгэлгээ газар авч байна. Уг нь их сургуулийн судалгаа багшлах ажил бол public service. Олон нийтэд үйлчилгээ үзүүлэх ёстой төрийн алба. МУИС- 478 Гранд Ярилцлага ийн багш нар төрийн албан хаагчид. Төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Тиймээс тэр хүний нэн түрүүнд татвар төлөгчдийн өмнө хүлээх ёс зүйн үүрэг байх ёстой. МУИС-ийн багш нар өөр хоорондоо хөлөө жийлцээд байвал татвар төлөгчдийн өмнө хариуцлагаа бүрэн ухаарч чадахгүй байна гэсэн үг. Би чанартай эрдэм шинжилгээний ажил хийж, нийтлэл хэвлүүлж чадахгүй бол татвар төлөгчдийн өмнө өрөнд орж байна гэсэн үг. Төрийн албан хаагчид, нийгэм олон нийт дундах үүрэг хариуцлагын зарчим уялдаа гэж ердөө энэ шүү дээ. Энэ зарчмаа бид умартаад байна.

-Тэгвэл багш нар ажил хаялт хийж байгаа нь бас үүргээ умартсан нэг хэлбэр гэж ойлгож болох уу?

-Үгүй. Наадах чинь бас ньюанстай. Дунд сургуулийн багш нарын хувьд цалингийн асуудал тавьж байгаа. Тэдний цалин амьжиргааны өртөгт хүрэлцэхгүй байна. Манайд амьдралын өртөг, инфляци арай л хэтэрхий өндөр байна шүү дээ. Яалт ч үгүй хэцүү байгаа учраас багш нар ажил хаяж байна. Багш нар нэгдээд ажил хаялт хийж байна гэдэг чинь нийгмийг шүүмжлэх масс бүрэлдээд ирж байна гэсэн үг. Энэ талаас нь би их олзуурхаж харж байгаа. Сritical mass буюу нийгмийн шүүмжлэгч масс нэгдэж ашиг сонирхлоо илэрхийлж чадаж байна гэдэг тухайн нийгэм хөгжих нэг алхам гэж үзэж болно.

-Ингэхэд антропологичид ер нь Монголд гэхээсээ илүү олон улсад, дэлхийд өндөр карьертай, нэр хүндтэй мэргэжил юм биш үү. Үүсэл гарал нь хаана, хэдийнээс эхэлсэн талаар яриагаа үргэлжлүүлье?

-Социологитой харьцуулбал харьцангуй залуу шинжлэх ухаан. Антропологийн эцэг гэгддэг Марсель Мосс, Эмиль Дюркхайм нар жишээ нь социологичид байсан. Анхны антропологичид өөрсдөө явдаггүй, бэлэн материал дээр суурилж анализ хийдэг байсан. Энэ уламжлалыг эвдсэн анхны хүн нь Малиновский. Энэ хүний хамгийн алдартай арга зүй нь өөрөө оролцож ажиглах. Дуртайдаа ч энэ аргачлалыг олчихсон юм биш. Дэлхийн I дайны үед Австри- Унгарийн эзэнт гүрэн (I дайнаас өмнө Англи улс, Франц улс гэдэг сэтгэлгээ хөгжөөгүй, гүрний сэтгэлгээтэй байсан. Жишээ нь Монгол, монголчууд гэхээсээ Манж гүрний иргэн гэдэг байсан)-д анхны задрал үүссэн юм. Тэр үед Англид байсан Малиновский гэр рүүгээ харих болтол иргэншилгүй өөрөөр хэлбэл харих боломжгүй болж Папуа-Шинэ Гвинейд гурван жил амьдарсан байдаг. Энд хүмүүс омгоороо амьдардаг. Харахад зэрлэг хүмүүс. Гэтэл дунд нь ороод судлаад үзэхэд зэрлэг биш өөрсдийн зохион байгуулалттай, өндөр соёлтой хүмүүс байсан. Тэндээс буцаж ирээд маш олон зузаан зузаан ном бичсэн. Энэ үеэс антропологийн шинжлэх ухаан шинэ шатанд гарсан гэж үздэг.

-Антропологи бол зах хязгааргүй олон салаа мөчиртэй шинжлэх ухаан. Таны хувьд аль салбарт нь сэтгэл татагддаг вэ?

-Би улс төрийн антропологиор дагнаж дипломынхоо ажлыг бичсэн. Сонгуулийн мөнгө ба бэлэг тараалт гэдэг сэдвээр. Бэлэг тараалт гэхээр эдийн засгийн антропологи, сонгууль нь улс төрийн антропологи болоод явчихдаг. Хэрвээ би чаддаг байсан бол, манай тэнхимийн Лхагвадэмчиг шиг санскрит хэлтэй байсан бол шашны антропологийг сонирхох байсан. Шашны антропологи үнэхээр сэтгэл татдаг. Гэхдээ миний хийж чадаж байгаа нь улс төрийн антропологи болохоор үүгээрээ дагнаад сурсан даа.

Монголын улс төрийн хувьд бэлэг, мөнгө тараалт нь нэгдүгээрт, Монголын соёл, зан заншилтай нь холбоотой. Айлд очихдоо ямар ч монгол хүн гар хоосон очдоггүй. Үүнтэй адил монгол улс төрчид сонгогдох гэж байгаа сум, дүүрэгтээ очихдоо гар хоосон очдоггүй. Үүнийг hospitality буюу зочломтгой зан гэдэг категориор тайлбарлаж болно.

-Улс төрийн бэлэг тараалт сонирхол татаж байна. Антропологит бэлгийг юу гэж үздэг юм бол?

-Бэлэгтэй холбоотой антропологийн хамгийн том сэдэв нь харилцан өгөлцөх гэдэг ойлголт. Өөрөөр хэлбэл би чамд бэлэг өгсөн бол чи надад заавал хариу бэлэг өгөх ёстой байдаг гэдэг онол. Энэ бол бэлгийг судалсан анхны эрдэмтний гаргалгаа. Гэтэл энэ зарчим бүх нийгэмд үйлчилдэггүй юм байна. Жишээлбэл, Энэтхэгт, жаинист шашныхан бэлгийг нүгэл тээвэрлэгч гэж үздэг. Тэд хүнд бэлэг өгөхдөө бэлэг өгсөн хүндээ нүглээ үүрүүлж байна, шилжүүлж байна гэж үздэг. Тийм учраас бэлэг өгөгч өөрийнхөө нэр, зүсийг харуулдаггүй эргэх хариу горилохыг хүсдэггүй. Учир нь хариу авчих юм бол хураасан нүглээ буцаагаад авч байна гэж үздэг. Тэгвэл Монголын улс төрийн хувьд бэлэг, мөнгө тараалт нь нэгдүгээрт, Монголын соёл, зан заншилтай нь холбоотой. Айлд очихдоо ямар ч монгол хүн гар хоосон очдоггүй. Үүнтэй адил монгол улс төрчид сонгогдох гэж байгаа сум, дүүрэгтээ очихдоо гар хоосон очдоггүй. Үүнийг hospitality буюу зочломтгой зан гэдэг категориор тайлбарлаж болно. Ер нь ёс заншил бол нийгэмд амьдрах амжилтанд хүрэх маш том дүрэм шүү дээ. Тийм учраас үүн дээр өгөө аваа гэдэг онол тохирохгүй. Хоёрдугаарт, монголчуудад нутаг гэдэг нэг том концепци байдаг. Үүнийг гадныхан ойлгодоггүй учраас шүүмжлэлтэй ханддаг. Нутгийн зөвлөл гэж зөвхөн Монголд л байдаг. Тэд голцуу Монголын элитүүдийн бүлэглэл байдаг. Өнөөгийн Нутгийн зөвлөл гэдэг нь социализмын дараа бий болсон нутагтаа туслалцаа өгөх хүмүүсийг удирдан зохион байгуулах нэг аргачлал юм байна. Социализмын үед төрөөс бүх зүйлийг хангадаг байсан тогтолцоо социалист нийгэм үгүй болонгуут төр энэ үүрэг хариуцлагаас өөрийгөө чөлөөлчихсөн. Өөрөөр хэлбэл төрийн энэ үүргийг Нутгийн зөвлөл буюу тухайн нутгаас төрж гарсан элит хүмүүс гүйцэтгэдэг болжээ гэсэн дүгнэлтийг хийсэн. Эцсийн дүгнэлт нь улс төрийн бэлэг тараалт мэдээлэл дамжуулах, нэр хүнд авчрах үүрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн нэр дэвшигчийн өгсөн бэлэг Туяагийн өгсөн бэлэгнээс юугаараа ялгарч байна вэ гэвэл нэр дэвшигчийн бэлгэн дээр тэр хүний нэр байгаа юм. Тухайн бэлгийг өгснөөрөө мэдээллээ дамжуулж хариуд нь нэр хүнд авч үлдэж байна. Үүгээрээ өгөө аваа болж байгаа биз.

-Тэгвэл гадаадад улс төрчид нь бэлэг өгдөг үү?

-Өгнө. Жишээлбэл Трампын сонгуулийн сурталчилгаан дээр малгай тараасан. Гэхдээ Монголын улс төрийн бэлэг их сонин. Энэ нь уламжлал, зан соёлтой нь холбоотой. Гэхдээ би энийг дэлгэрүүлж яриад яахав. Миний дараагийн сэдэв.

-Та сая нийгмийн шүүмжлэгч массын ач холбогдлын тухай ярьсан. Манайхан зарчмаа мэддэггүй учраас юуг шүүмжлэхээ мөн шүүмжилмээр байвч шүүмжлэх аргаа мэддэггүй юм шиг санагддаг. Та энэ тухайд юу ярих вэ?

-Ер нь шүүмж, шүүмжлэл дээр дөрөөлж алив нийгэм хөгжиж байдаг жамтай. Эрдэм шинжилгээний бүх нийтлэлүүд шүүмж байдаг. Докторын зэрэг горилж байна гэдэг нь анализ хийж, шүүмжлэх чадвартай болж байна гэсэн үг л дээ. Манайхан шүүмжлэх аргачлалаа мэддэггүй гэж үнэн. Бухимдаад суугаад байгаа атлаа яаж илэрхийлэхээ мэддэггүй нэг хэсэг байхад юуг шүүмжлэхээ мэддэггүй хүмүүс ч бас олон байдаг. Жишээ нь, Сүхбаатарын талбайн урд хэсгийг төлбөртэй зогсоол болгочихлоо. Энэ бол байж боломгүй зүйл гэж харагдаж болно. Эндээс орчин үеийн нийгмийн онол мэддэг хүн бол неолиберализм харагдаж байна гэж дүгнэнэ. Нэн шинэ либерал онол либерализмаас юугаараа ялгаатай вэ гэвэл зах хязгааргүйгээр ашиг ол гэдэг. Бүх төрийн хариуцлагыг хувийн салбарт шилжүүл гэдэг. Нэлээд хатуувтар нийгмийг номлогч онол. Энэ бол Маргарет Тетчер, Рейганы үеэс эхэлсэн харгис онол гэж үздэг. Агаар, ус, амьдрах орон байр бол хүний язгуур эрх, язгуур хэрэглээ. Энэ хэрэглээг үнэлээд эхэлж байна гэдэг чинь хүний язгуур эрхэнд халдаж байна гэсэн үг. Энэ эрхийг хэзээ ч чамаас булааж авах ёсгүй. Олон нийтийн талбайг хүртэл түрээстэй болгож байна гэдэг чинь төр нь хүртэл түрээслэгч, ашиг ологч болж байна гэсэн үг. Энэ бол харгис нийгмийн тогтолцоо. Хүний биш нийгэм. Зогсоол дээр машинаа тавьж л байгаа бол мөнгөө төл. Өвдсөн бол мөнгөө төл. Үгүй бол үх. Чи үйлчилгээ авч л байгаа бол мөнгө төлөх ёстой гэдэг сэтгэлгээг төр хэрэгжүүлээд ирэхээр төр хариуцлагаас зугтаж байна гэсэн үг. Нэг ёсондоо хувь хүний чадлыг үнэлдэг хэрнээ чадалгүй нэгнээ хаяад яв гэдэг нийгмийн онол. Уг нь татвар төлөгчдөөр дамжуулж төрөөс олж авах ёстой бидний наад захын үйлчилгээ бол олон нийтийн зогсоол байхгүй юу. Хүний төлөө нийгэм, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох гэж байгаа юм бол нийслэл хотод хэдэн хүн амьдарч байна, хэд нь машин барьдаг тэр тоогоор авто зогсоол барих ёстой юу үгүй юу, нийтийн тээврээр яагаад зорчихгүй байна, хүүхдүүд сургуульд явах автобустай байна уу үгүй юу гэж судлах ёстой. Энэ бол төр иргэнийхээ өмнө хүлээсэн хамгийн наад захын үүрэг. Нийтийн тээврийн сүлжээгээ шийдэж, метрогоо бариагүй байж ийм харгис нөхцөл иргэддээ өгөх ёсгүй юм л даа. Нийтийн тээврээ шинэчлээд харин дараа нь төлбөртэй зогсоол барьж болно шүү дээ. Цаашилбал, машин замбараагүй ачдагаа болих хэрэгтэй. Хүний машин таглаж тавьсан эсвэл гарц тагласан эсвэл унаа нь эвдэрсэн тохиолдолд л ачдаг байх хэрэгтэй. Энэ хүмүүнлэг нийгэм мөн үү? Биш. Өнөөгийн монголчууд гуравхан сая. Хотод сая гаруй хүн амьдарч байна. Энийг шийдье гэвэл болно шүү дээ. Гэрэлт гудамж гэх мэт шал дэмий юманд тэрбум тэрбумаар нь төсвийг үрж байхын оронд эхлээд авто машины зогсоолоо барих хэрэгтэй. Энэ мэт зүйлээс болоод нийгэм бухимдалтай, төр тогтворгүй байна. Герман улсад ардчилал ялснаас хойш гуравхан канцлер гарчээ. Гэтэл Монголд хэдэн Ерөнхий сайд солигдсон бэ. Энэ бол бухимдлын тод жишээ мөн төрийн үйлчилгээ муу байгааг харуулж байна.

-Хүмүүс үнэхээр мэддэггүй учраас шүүмжилж чадахгүй байна л даа. Та нар шиг хүмүүс л нийгмийн өөрчлөгч, түүчээлэгч хэсэг байх ёстой. Гэтэл ихэнхдээ л дуугүй байх юм байна ш дээ...

-Би боломжоороо лекц уншиж, ярьдаг юм аа, оюутнууддаа /инээв/. Өнөөгийн оюутнууд ирээдүйн нийгмийг өөрчлөх хүмүүс шүү дээ. Тийм ч учраас эрдэмтдээс бүх нийгэм болгоомжилж ирсэн.

-Маш товчоор өнөөдрийн Монголын улс төрийн хямралын гол цэг нь юунд байна гэж та үзэж байна вэ?

-Наадахыг чинь хариулахад маш хэцүү. Ярья гэвэл бараг миний докторын ажилтай дүйцэх хэмжээний урт юм болох байх шүү (инээв). Манай улс төрчид бодохгүй биш боддог л байх. Хүн л болсон хойно ямар ч байсан ёс суртахуунтай л байгаа. Байгаасай ч гэж хүсдэг. Сэтгэл эмзэглүүлдэг нэг зүйл гэвэл манай нийгэм шинжлэх ухааныг ойшоохоо больчихож. Жишээ нь неолиберал онолыг мэддэг улс төрч маш цөөхөн байдаг байх. Мэддэг байсан бол ийм шийдвэр гаргахгүй байх байсан байх гэх мэт. Ер нь эрдэм шинжилгээний ажлын нэр хүнд унаад, утгаа алдчихжээ. Ач холбогдлыг нь ч нэг их ойлгодоггүй. Коммунизмын үед тухайн улсын хөдөлгөгч хүч нь эрдэм шинжилгээний ажил байсныг өнгөрсөн түүх харуулдаг. Жишээ нь бэлчээрийн мал аж ахуйг яаж зохицуулах вэ гэхэд л маш олон шинжээчид судалгаа хийдэг. Малын хөлийн татвар авах уу,үгүй юу, авахгүй бол ямар үр дагавар нийгэмд гарах вэ. Хөдөөд баян ядуугийн ялгаа гарах юм биш үү гэх мэтээр Ю.Цэдэнбал гуай өөрөө судалгаа хийж хэд хэдэн эрдэм шинжилгээний илтгэл тавьж байсан байдаг. Ер нь тэр үеийн гол онол нь Марксист-Ленинист онол байсан. Марксизмын гол онол нь нийгэмд эрх тэгш байдлыг бий болгох. Эрх тэгш байдал бий болгохын тулд яах ёстой вэ? Хэрхэн зохицуулж эрх тэгш байдал бий болгох вэ? Үүний тулд эрдэмтдийн баг, судалгааны баг ажилладаг байсан. Өнгөрсөн нийгмийн ядахдаа ийм сайн элемент ч алга байна, өнөөдөр. Тиймээс амьдралаас хол тасархай хуулиуд гарч байна. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэчихээд түүнийхээ эсрэг бодлого шийдвэр олныг гаргаж байна. Цаашилбал нийгмийн хөдөлгөгч хүч байх ёстой өнөө шүүмжлэгч масс, хяналт гэж байхгүй болж байна. Энэ бүхэн өнөөгийн эмх замбараагүй байдлын нэг үндсэн шалтгаан юм болов уу гэж харж байна.

-Энэ бол том сэдэв л дээ. Гэхдээ би ялангуяа таниас асуумаар байна. Ёс зүй, ёс суртахуун гэж юу вэ? Хэнийг бид ёс зүйтэй хүн гэх вэ? Манай нийгэмд ёс зүйн хэм хэмжээ гэгч нь байна уу?

-Ёс зүй, ёс суртахуун хоёр ондоо ойлголт. Ёс зүй нь этик, ёс суртахуун нь мораль. Ёс суртахуун бол хүнд байх ёстой хэм хэмжээ. Хүнийг амьтнаас ялгаж буй байгалиас заяагдсан гол зүйл. Харин ёс зүй well буюу хүний зориг, хүсэл, оюун ухаантай холбоотой ойлголт. Ёс зүйгүй харьцана гэдэг нь мэдсээр байж аливаа зүйлийг буруу хийхийг хэлж байгаа юм. Тиймээс ёс зүйгээ мэдэж байх ёстой. Энэ бол төрийн албан хаагчаас авахуулаад ээж аав бүх хүнд хамаатай ойлголт. Амьтантай хүртэл ёс зүйгүй хандаж болохгүй. Амьтныг тамлах, амьтанд хүчирхийллийн байдлаар хандах нь буцаад хүний ёс зүйтэй холбоотой. Хүний оюун ухаантай холбоотой учраас ёс зүйг өөрчилж болно. Харин ёс суртахуун бол арай том ухагдахуун. Үүний нууцыг одоо болтол тайлж чадахгүй байна. Ёс суртахуунд хамгийн ойр очсон зүйл зүйл гэвэл шашин, ертөнцийг үзэх үзэл. Антропологит ёс суртахууны хэм хэмжээ гэдэг дээр Tabu and insist гэж ойлголт байдаг. Табу гэдэг нь хийж болохгүй зүйл. Жишээлбэл, монголчууд галын бурхан байгаа учраас тулгандаа хог новш хийж болохгүй гэж үздэг. Энэ бол табу. Зан үйлийн табу. Хийж болохгүй хорио цээр гэсэн үг. Үүнтэй адил инсест гэдэг ойлголт гарч ирдэг. Гэр бүл дээр гарч ирдэг ойлголт. Жишээлбэл, яагаад чи эгчтэйгээ юм уу эмэгтэй дүүтэйгээ суудаггүй юм? Яагаад гаднаас авгай авдаг юм? Энийг ураг төрлийн антропологичид судалдаг. Гэвч яагаад болохгүйг одоо болтол тайлж тайлбарлаж чадахгүй байна. Энэ бол мораль буюу ёс суртахуун юм. Яагаад ч юм ёс суртахуун буюу табу-хийж болохгүй цээр бидний амьдралд, нийгэмд үйлчилсээр ирж.

Ёс зүй, ёс суртахуун хоёр ондоо ойлголт. Ёс зүй нь этик, ёс суртахуун нь мораль. Ёс суртахуун бол хүнд байх ёстой хэм хэмжээ. Хүнийг амьтнаас ялгаж буй байгалиас заяагдсан гол зүйл. Харин ёс зүй well буюу хүний зориг, хүсэл, оюун ухаантай холбоотой ойлголт. Ёс зүйгүй харьцана гэдэг нь мэдсээр байж аливаа зүйлийг буруу хийхийг хэлж байгаа юм.

-Дэлхийг өлсөж үхэхгүй байх, эрх мэдэлтэй болох, секс хийх гэсэн гурван тачаал л удирддаг гэж Зигмунд Фройд ишилж л дээ. Өлсөж үхэхгүй байх, секс хийх хоёр нь бол хүний төрөлх зөн совин гэж үзье. Харин эрх мэдэлтэй болох нь тийм чухал, бүр төрөлх инстинктийн хэмжээнд хүрэхүйц чухал гэхээр их хүчтэй сэрэл мэдрэмж байх нь. Энэ талаар антропологийн шинжлэх ухаанд авч үздэг л байлгүй?

-Фройдыг нэгдүгээрт хоцрогдсон гэж үздэг. Яахав ашигладаг хүмүүс бий л дээ. Малиновский, Морганы онолыг ашигладаг хүмүүс ч байдаг, шүүмжилдэг хүмүүс ч байдагтай ижил. Фройдын тухайд жишээ нь, хүний далд ертөнцийг нээх гэж оролддог байсан. Шашинд үүнийг этик-ёс суртахуун, сүнсээр тайлбарлачихдаг. Гэтэл Фройд шашингүй нийгэмд гарч ирсэн, эдгээр далд сэтгэлгээг нээх гэж оролдсон анхны эрдэмтдийн нэг. Тиймээс цэвэр шинжлэх ухааны аргачлалаар хүний далд ухамсарыг нээх гэж оролдож байсан. Эмэгтэй хүн бэлэг эрхтэнгүй учраас тамхи татахаараа зарим талаар хүчтэй, эрх мэдэлтэй болж байгаа юм шиг сэтгэлгээ үүсдэг гэж тэрээр үзсэн байдаг. Охин хүүхэд том болоод бусад эрэгтэй хүмүүстэй яаж харьцах нь багадаа аавтайгаа ямар харилцаа байсантай холбоотой. Эрэгтэй хүүхэд яагаад ээжтэйгээ илүү ойрхон өсдөг, эх нь яагаад эрэгтэй хүүхдээ харамлах маягтай амьдардагийг Эдипесын домог дээр үндэслэж комплекс мэтээр олон зүйлсийг сонирхолтойгоор тайлбарласан байдаг л даа. Фройдын хувьд эрх мэдэл, сексийн дур хүслийг яагаад тэгтлээ чухалчилж байсан бэ гэвэл тулах цэг нь байсан юм. Өмнө нь шашин, төр хосолдог, шинжлэх ухааны тулах цэг нь бурхан, шашин байсан бол Фройдын үед анх удаагаа шашин, төр хоёр тусгаарлаж, шинжлэх ухаан бие даан хөгжих хэрэгтэй болсон. Мөн анх удаа хувь хүн гэдэг ойлголт хүчтэй газар авч нийгэм, бүлэглэл гэхээс илүүтэй хувь хүний бие эрүүл мэнд, хүсэл сонирхлыг сонирхох болсон. Хөгжихийн тулд хөгжлийн тулах цэг байх ёстой. Тэр нь шашингүй нийгэмд сексийн дур хүсэл, хязгааргүй эрх мэдэл гэж Фройд үзсэн.

-Утга зохиол судлаач, ялангуяа харьцуулсан уран зохиолын талаар та хамгийн амттай, сонирхолтой яриа өрнүүлэх байх. Энгийн асуултаар яриагаар энэ сэдвийг эхэлье гэж бодож байна. Таны хамгийн дуртай зохиол, ширээний ном гэвэл та алийг нь онцлох вэ?

-Яг үнэндээ эрдэм шинжилгээний ном сүүлд илүүтэй их уншсан. Сүүлдээ тэрнээсээ залхана, дуртай хэрнээ. Хааяа нэг гоё уран зохиолын ном гэм зэмгүй, зорилгогүй, анализ, мэс засал хийхгүйгээр унших юмсан гэж бараг мөрөөддөг болсон доо. Ялангуяа сая Кембрижэд байхдаа дан онол эрдэм шинжилгээний ажил уншсан. Тэгэхдээ зүгээр нэг энгийн сонингийн нийтлэл биш, хэцүү хэлц хэллэгтэй онолын текстүүд. Бөмбөгдүүлнэ гэдэг чинь л тэр. Ер нь бол хааяа үлгэр унших дуртай. Муракамид дуртай. Шидэт реализм агуулдаг учраас сонирхол татдаг. Фантастик зохиол, робот, харь гаригийн хүмүүсийн талаар унших дуртай.

-Хамгийн сүүлд уншсан ном?

-Түрүүчийн долоо хоногт наашаа ирэх замдаа Муракамигийн “Эмэгтэйчүүдгүй эрчүүд” гэдэг ном уншсан. Гэргий нь нас барчихсан, эсвэл нь гэнэт алга болчихсон, хайртай эмэгтэйдээ насаараа хайртай гэж хэлж үзээгүй гэх мэт дандаа дунд насны эрчүүдийн амьдралыг харуулсан сонин, богино хүүрнэлүүд. Уншчихаад инээд хүрээд. Эрчүүдийн ертөнц чинь аймаар сонин, гоё ш дээ. Сая Монголд ирээд “50, 60, 70-аад оны атаманууд” гэдэг ном авсан. Оройдоо Шарлотте Бронтегийн “Профессор” гэдэг ном уншиж байна. Шүүдэрээ эгч (зохиолч Б.Шүүдэрцэцэг,сурв.) намтрыг нь биччихсэн байснаас санаа аваад уншиж эхэлсэн. Өмнө нь “Улаан бээлий”-г нь уншиж байсан. “Профессор” нь их гоё роман. Заавал уншаарай.

-Та ч бас Муракамигийн фэн бололтой?

-Яг дуртай гэхэд бас хэцүү. Гэхдээ уншихад амттай л даа. Гоё уншигддаг гэх үү. Хүн хүний сэтгэлгээг задлахдаа Мураками гаргууд. Антропологич хүний үүднээс нэг зүйл таалагдаагүй нь Халх голын тулааныг япон хүний нүдээр бичсэн байсан. Монголчуудыг зэрлэг маягаар харуулсанд нь шүүмжлэлтэй хандсан. Муракамигийн нэг сонин юм байдаг юм. Постмодернист зохиолч л доо. Амьдралын абсурд хэсгийг харуулдаг. Ажил хийсэн ч яадаг юм, хийгээгүй ч яадаг юм, аймаар мөнгөтэй болох албатай биш, гоё хоол идээд л, хааяа нэг гангарчихаад мууртайгаа хэвтэж л байвал амьдрал сайхан юм мэтээр өдөр тутмын амьдралын абсурд хэсгийг харуулдаг.

-Би хувьдаа хоёр номыг нь уншаад дахиж уншихгүй гэж өөртөө ам гарсан ш дээ. Залуу баатрууд нь зүгээр л үхээд байдаг. Хэдий харикари япон соёлын нэг онцлог боловч Муракамигийн залуу баатрууд ямар ч нэр төрөө хамгаалах шалтгаангүйгээр буюу зүгээр л амиа хорлоод байдаг нь үнэхээр таалагддаггүй...

-Постмодернист зохиолын нэг үндсэн арга хэлбэр л дээ. Нийгэм, бүх зүйл утга учиргүй, абсурд болж байгааг харуулж буй бичлэгийн арга хэлбэр нь гэх юм уу. Гэхдээ зохиолуудыг нь анхааралтай унших юм бол заавал нэг сургамж авч үлддэг. Постмодернизмын хувьд бүх зүйл утгаа алдчихсан байх ёстой байтал зохиолын баатрууд нь яаж ийж байгаад утга олоод байдагт Муракамигийн онцлог байдаг. Жишээлбэл, нэг роман дээр нь нэг өдөр сэрээд хартал авгай нь алга болчихсон байдаг. Араас нь аймаар сонин, утгагүй олон үйлдэл болсны дараа авгайгаа параллель ертөнцөөс олж авдаг. Энэ романыг дунд эргэм насныхан уншвал их гоё. Эхнэрээсээ салчихаад тэрэн дундаас утга гаргаж ирнэ гэдэг сонин шүү. Мураками өөрөө залуудаа, 21, 22-той гэрлээд одоо болтол эхнэртэйгээ цуг амьдарч байгаа хэрнээ хүүхэдгүй. Өглөө бүр 4-5 цагийн хооронд босч 12 цаг хүртэл номоо бичдэг. Үлдсэн цагаа эхнэртэйгээ өнгөрөөдөг. Өдөр болгоных нь хэвшил ийм. Өөрсдийнхөө төлөө амьдарч байгаа хүмүүс. Хүн ер нь хүүхэдтэй болох албагүй. Хүүхэдтэй бол гэж шаардах ч буруу гэж үздэг. Өөрөө постмодернист амьдралаар амьдарч байна гэсэн үг. Баатруудынхаа шаналал зовлонг шууд илэрхийлж харуулдаггүй. Нэг их романтик хайранд шаналаад архи уугаад яваад байхгүй. Хоол идээд л, хүмүүстэй яриад л яваа хэрнээ дотроо шаналаад байгаа хүнийг аймаар харуулж чаддаг. Өдөр тутмын амьдралаараа тэмцээд байгааг, агуу их хайр байгааг харуулж чаддаг. Үүгээрээ Мураками агуу зохиолч гэдгээ харуулдаг.

Хүн ер нь хүүхэдтэй болох албагүй. Хүүхэдтэй бол гэж шаардах ч буруу гэж үздэг. Өөрөө постмодернист амьдралаар амьдарч байна гэсэн үг.

-Ингэхэд уран зохиолыг харьцуулж судлахын ач холбогдол юу юм бэ?

-Чухал гэж би хэлж мэдэхгүй. Ер нь бол харьцуулсан уран зохиол гуманист эхлэлтэй. Гуманист гэдэг нь баруун Европын шашны бичээч нарын гаргаж ирсэн урсгал шүү дээ. Тэдний бичиж байсан зүйлс шашныхаа ёс суртахуун, соёлоосоо холдож, хальж чаддаггүй. Европын соёл яаж бий болж, түгсэн юм бэ гэвэл анхдагч хэл грек, латин хэлнээс хөрвүүлснээс эхлэлтэй. Үндсэндээ Аристотелийн ном зохиолоос эхлэл нь тавигдсан байх гэж би хувьдаа боддог юм. Харьцуулсан уран зохиол энэ утгаараа жоохон европ төвтэй сэтгэлгээ болчих гээд байдаг талтай. Өөрөөр хэлбэл дэлхий даяар нэр хүнд олчихсон зохиолыг барьж авах гээд байдаг. Монгол улсыг бараг уран зохиолгүй гэж харчих гээд байх жишээтэй. Хэл нь түгсэн Хятад, Япон, Англи, Америк гэдэг улсууд л уран зохиолтой юм шиг харах гээд байдаг гэх юм уу. Үүнд би лав шүүмжлэлтэй ханддаг. Би яагаад антропологийг дуртайяа сонгосон гэхлээр антропологи энэ бөмбөрцгийн өнцөг булан бүрт байгаа бүх нийгмийг хүндэтгэж үздэг шинжлэх ухаан. Бүгдээрээ эрх тэгш, олонлог байх ёстой гэж үздэг. Гэхдээ олонлог байхыг буцаад шүүмжилдэг нэг ёсондоо либерализмыг түгээж номлогч нараа эргээд зоригтой шүүмжилж чаддаг. Барууны үзэл л дээ. Тийм учраас л Монгол улс өөрсдийнхөө эрдэмтдийг, тэр тусмаа дэлхийн хэмжээний эрдэмтдийг бэлтгэх маш чухал байна.

-Түгээмэл хэл гэснээс англи хэлтний утга зохиолд түүгээр ч барахгүй дэлхийн утга зохиолд Шекспир шидээвр, одоо ч судалдаг олон зуун институт дэлхий дээр ажиллаж байгаагаас хамгийн олон нь Японд байдаг юм гэсэн. Шекспир юугаараа алдартай юм бэ?

-Би Шекспир судлаач биш. Шекспир судлаач байхын тулд англи хэлтэй, англи судлалаар мэргэшсэн байх ёстой. Гэхдээ өөрийнхөө хэмжээний мэдлэгээ хуваалцаж болно. Шекспирийн алдар гавьяа шууд Английн колончилолын түүхтэй холбогддог. Аливаа колончилол амжилттай явагдахын тулд хүч, мэдлэг хоёр нэг зоосны хоёр тал болж явдаг жамтай. Мэдлэг байхгүй бол тухайн колончилол хүчгүй гэсэн үг. Нэг талд хүчирхийллийн хүч, нөгөө талд мэдлэгийн хүч хоёр нийлж байж улс орон гүрэн болдог. Колончилол утгаараа хэрэгждэг. Энэ тухай колончилолын утга зохиол, колончилолын антропологит их дэлгэрүүлж үздэг л дээ. Шекспир яагаад тийм их алдартай юм? Яагаад өнөөг хүртэл дэлхи нийтээрээ шимтэн уншаад байна вэ? Англи улс өөрсдийнхөө соёлыг мэдлэгээр дамжуулаад түгээчихсэнтэй шууд холбоотой. Өнөөгийн дэлхий нийтийн эрдэм шинжилгээний албан бус хэл нь англи хэл болчихлоо. Дэлхийд эрдэмтэн гэдгээр танигдахыг хүсч байвал эрдэм шинжилгээний ажлаа англи хэл дээр л хэвлүүлэх хэрэгтэй болж байна. Муракамиг хүртэл би өнөөдөр англи хэл дээр уншиж байна. Англи жижигхэн арлын улс хэрнээ чанга бас нээлттэй бодлогыг хослуулж явуулж чадсан улс. Английн колончлол Элизабет хатны үеэс эхэлсэн байдаг.

-Өөрөөр хэлбэл Шекспир колончилолоос төрсөн уран зохиолч гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Өнөөдөр жишээлбэл залуучууд яагаад поп хөгжимд хошуураад байна вэ? Америк соёлын давалгаа, эрин зуунд бид амьдарч байна. Яг үүн шиг Шекспирийн үе Английн эрин зуунтай давхацдаг урчаас тэр моодны зохиолч байсан хэрэг. Англи улс хэл, соёлоо түгээн дэлгэрүүлэхийн тулд их ч хөрөнгө хүч хаяж байсан. Тиймээс Шекспирийг шүүмжлэлтэй уншиж сурах хэрэгтэй байдаг. Ер нь ихэнх зохиолууд нь үлгэр маягийн. Колончилолын тухай ч их бичсэн байдаг.

-Тэгвэл Толстой, Чехов, Твейн, Жойс, Набоков гээд сүүл үеийн утга зохиолын гигантууд хөвөрнө. Та хэнд нь илүү дуртай вэ?

-Би өөрийнхөө бодлыг хэлчих үү?

-Мэдээж. Зөвхөн таны хувийн бодол, байр суурийг л сонирхож байгаа шүү дээ.

-Би хувьдаа хүүхдүүдийг Стендалийн “Улааныхан ба харынхан” романыг уншаасай гэж хүсдэг. Бальзакийг, Бронтег, Достоевскийг уншаасай гэж хүсдэг. Ялангуяа “Ах дүү Карамазовынхон” байна. Энэ зохиолуудыг уншсан хүн ямар ч байсан ёс суртахууны мэдлэгтэй болоод авна. Үлгэр бол хамгийн “элементарьный” сурах бичиг. Үлгэр уншиж өссөн хүүхэд бусдыг хайрлаж энэрэх, мөн муу ба зөв гэдэг ёс суртахууны сэтгэлгээтэй болж хүмүүжнэ. Уран зохиол уншаагүй хүмүүстэй харьцах хэцүү. Тэдний бусдыг хайрлаж энэрэх сэтгэл нь хөгжөөгүй байдаг юм шиг санагддаг. Тэд догшин ширүүн, хайр найргүй байдаг. Тиймээс л Бразилийн шоронд нэг роман уншсан хүний ялыг нэг өдрөөр хөнгөрүүлдэг. Хүн болгож байгаа нь тэр л дээ. Ер нь энэрэнгүй үзэл манайд маш их дутагдаж байгаа зүйл гэж би боддог. Нэг нэгнийгээ хайрлахгүй байна, хэт хатуу ширүүн хандаж байна. Төр нь хүртэл догшин ширүүн болоод байна шүү дээ.

-Таны дуртай зохиолчдын тухай яриа амттай байна шүү. Сүүл үеийн зохиолчид мөн Монголын зохиолчид гээд үргэлжлэх үү?

-Миний уран зохиолын идеалууд зөндөө. Латин Америкаас Карлос Фүэнтэс гээд модернист зохиолч байна. Эмэгтэй зохиолчдоос Жэйн Остинд маш их дуртай. Жэйн Остиныг уншаагүй хүн хайр сэтгэл, жинхэнэ үерхлийн утга учрыг ойлгохгүй. Жэйн Остин зөвхөн эмэгтэйчүүдийн ном бичдэг гэж ярихад дургүй. Эмэгтэйчүүдэд л хайр сэтгэл, үерхэл гэдэг юмыг ойлгох араншин бий гэж тохчихоод байдаг, эмэгтэйчүүдийн л ажил юм шиг ханддагт дургүй. Европт гэтэл Жэйн Остиныг эрэгтэйчүүд ч уншдаг. Түүнийг уншихаасаа ичдэггүй байх ёстой. Мураками ч гэсэн дандаа хайр сэтгэл бичдэг шүү дээ. Хүн хэн ч байж болно, гагцхүү ариун нандин үерхэл, хайр сэтгэл, мөрөөдөх, хүлээх гэх сайхан мэдрэмжүүдээ л алдаж болохгүй. Тэгэх л юм бол бид хүнээ байна. Ялангуяа Жэйн Остины “Love and Friendship”гээд гоё зохиолыг уншаарай гэж зөвлөмөөр байдаг. Монголын зохиолчдоос “Цаг төрийн үймээн” миний хамгийн дуртай зохиол. Гүн Балданцэрэн бол жинхэнэ жентельмэн. Оюутан байхдаа уншчих ёстой ном гэж боддог.

-Сүүлийн үед ялангуяа түүхэн романаар дагнаж бичдэг эмэгтэй зохиолчид манайд хүч түрлээ. Энэ юуных гэж та боддог вэ?

-Энд заавал гаргалгаа эрэх хэрэггүй байх аа. Бичиж байгаа хүнээсээ л шалтгаална. Жишээ нь би Шүүдэрээ /зохиолч Б.Шүүдэрцэцэг,сурв./эгчийг Монголын Жэйн Остин гэж боддог. Болсон ч, болоогүй ч бид түүнийг дэмжих ёстой. Өмнө нь түүхийг дандаа эрчүүд бичдэг байлаа. Түүхчид ч дан эрчүүд. Шүүдэрээ эгч түүхийг анх удаа өөр өнцгөөс нь бичсэн. Тиймээс түүнийг бүгдээрээ унших ёстой гэж боддог.

-Дараа нь киноны тухай том сэдэв байна. Таныг дэлхийн шилдэг киноны нэвтрүүлэг хөтөлж байсныг мэднэ. Таны бишрэн шүтдэг кино найруулагч, дуртай киноны талаар ярилцъя.

-Киног мэргэжлийнхээ хүрээнд дүрс судлал талаас нь үзэж байсан. Тэрнээс хойш хувийн сонирхлоороо нэлээдгүй судалсан. Дуртай кино гэвэл бас л зөндөө . Тухайлбал, Вон Карвай-ийн “Дурлах сэдэл” кино маш их таалагддаг. Энэ киног миний үеийнхэн буюу насанд хүрэгчид үзээсэй гэж боддог. Ямар ч хоёрдугаар сувгийн зүйл гардаггүй ч үнэхээрийн төгс сайхан кино. Мөн “Залуу нас” гээд кинонд нь дуртай. Ер нь Тайвань, Хятадын кино таалагддаг. Тайванийн Эдвард Ян, Хо Сяо Сэйний кинонууд гайхамшигтай. Түүний “Хүүхэлдэйн театрын мастер” гээд философийн чанартай кино нь бий. Тайванийн кино дэлхийд нэр хүндтэй болох гол шалтгаан болсон кино ч гэж болно. Жан Имао гоё ч сүүлийн үед хэтэрхий мөнгөний төлөө болчихоод байгаа. Мэдээж “Шар мөрөн”-гөөс авахуулаад сонирхолтой кинонууд нь бий л дээ. Эх газрын Хятад кино экзотик чанар ихтэй. Гэхдээ үүгээрээ ч олон үзэгчдийг байлдан дагуулдаг. Франц кинонуудад бас дуртай.

-Киног анх францчууд бодож олсон ч гэлээ өдгөө нэгэнт Америкийн, Холливудын өмч болж. Яагаад вэ?

-Америкчууд киног эдийн засаг талаас нь харж бизнес болгож хөгжүүлж чадсан.

-Өнөөгийн монгол кино социализмын үеэсээ яагаад ухарчихсан гэж та боддог вэ?

-Ухарсан гэж бодохгүй байна. Саяхан найруулагч Ж.Сэнгэдоржийн “Lovers” гээд кино үзсэн. Их таалагдсан. Ганц, хоёр жүжигчлэлийн аргачлал дээр алдаа харагдаж байсан ч залуучуудад том сургамж өгсөн гоё кино байсан. Зарим кинонууд кино гэхээсээ илүү жүжиг тавиад байгаа юм шиг санагддаг л даа. Найруулагчийн өөрийнх нь өнгө аяс мэдэгдэхгүй хэт жүжиглэлт явагдаад байдаг гэх үү дээ. Залуу найруулагчид гадагшаа явж илүү сайн сураасай гэж боддог.

Охин хүүхэд том болоод бусад эрэгтэй хүмүүстэй яаж харьцах нь багадаа аавтайгаа ямар харилцаа байсантай холбоотой. Эрэгтэй хүүхэд яагаад ээжтэйгээ илүү ойрхон өсдөг, эх нь яагаад эрэгтэй хүүхдээ харамлах маягтай амьдардагийг Эдипесын домог дээр үндэслэж комплекс мэтээр олон зүйлсийг сонирхолтойгоор тайлбарласан байдаг л даа. Фройдын хувьд эрх мэдэл, сексийн дур хүслийг яагаад тэгтлээ чухалчилж байсан бэ гэвэл тулах цэг нь байсан юм. Өмнө нь шашин, төр хосолдог, шинжлэх ухааны тулах цэг нь бурхан, шашин байсан бол Фройдын үед анх удаагаа шашин, төр хоёр тусгаарлаж, шинжлэх ухаан бие даан хөгжих хэрэгтэй болсон.

-Таньтай философийн талаар бас ярилцмаар байна. Болох уу?

-Та сонирхож байгаа бол, хэт урт ярилцлага хүмүүсийг залхаана гэхгүй бол хариулж болноо.

-Та хувьдаа философичдоос хэнийг нь илүү үнэлдэг вэ?

-Платон, Сократ, Ницще, Эмминуаль Левинас, Блуум гээд нэрлээд байвал олон л доо.

-Философи бидний өдөр тутмын амьдралд юугаараа ач тустай вэ?

-Философийн үзэл санаагүйгээр энэ нийгэм, социологи, антропологи, ялангуяа нийгэм соёлын шинжлэх ухаан хөгжихгүй шүү дээ. Нэг үзэл санаа гарч ирж байж түүн дээр тулгуурлаж бусад шинжлэх ухаанууд хөгждөг. Манайд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүн ухаан, философи ярьдаггүй учраас философи гэдэг шинжлэх ухаан байдаггүй юм шиг болчихсон байна. Францын нийгмээр жишээ татмаар байна. Мэдээллийн сувгуудынх нь гол зочид эрдэмтэн, гүн ухаантнууд байдаг. Тухайлбал, Сирийн дайнаар улс нь задарч, Европ руу дүрвэгсэд, цагаачид хальж орж ирэхэд Францын нутаг дэвсгэрт тэднийг оруулах эсэх талаар маш том асуудал үүссэн. Тэгэхэд Францын сувгууд хамгийн түрүүн Эмминуэль гэх мэт философичдоо урьж энэ асуудлаар хэлэлцэж байгаа юм л даа. Өнөөдөр бидэнд хүн биш эсэхээ тодорхойлох мөч ирсэн байна. Энэ дүрвэгсдийг авахгүй бол та нар хүнээ больсон хүмүүс гэх мэтээр гүн ухаантан нь ярьж Франц орон дүрвэгсэдийг хүлээж авахаар болж байгаа юм. Энэ мэтээр өдөр тутмын хэрэглээ байх ёстой зүйл л дээ. Харамсалтай нь манайд эрдэмтэдийн үүрэг оролцоо, ач холбогдол үнэхээр үнэ цэнээ алдчихаад байна.

-Тэгвэл XXI зууны алдартай гүн ухаантнууд гэвэл та хэнийг онцлох вэ?

-Өнөөгийн хүн төрөлхтөн Цветан Тодоров, Славо Жижек, Жак Деррида, Жудет Батлер нарын үзэл санаагүйгээр амьдралаа төсөөлөх хэцүү. Тухайлбал, Жудит Батлерийг уншаагүй хүн жендер ярих боломжгүй. Түүний философийг уншаагүй бол уучлаарай, та жендерийн тухай ярих эрхгүй гэсэн үг. Эманнуэль Левинасийн хүнийг хайрлах философийг уншиж, ойлгоогүй хүн өнөөгийн хүмүүнлэг нийгэм байгуулна гэж ярихад хэцүү. Цаашилбал Жак Дэррида зочломтгой зан, бусдыг хүлээж авах ёсны талаар өгүүлдэг бол Тодровын зохиолууд аймшигт хоморголон хядалтыг хэрхэн даван туулах талаар онолддог гэх мэт. Жижек бол орчин үеийн хамгийн топ философич. Түүний анхны зохиол нь яагаад социалист нийгэм нурсан юм, алдаа нь юу байсан талаар өгүүлдэг. Тэрээр шашингүй үзэл бий болгох гэж оролдсон. Хүн идеологигүй амьдрах боложгүй. Тэр идеологи нь юу ч байж болно. Капитализм, социализм, шашин, Чингис аль нь ч байж болно гэдгийг гаргаж ирсэн. Шашинтай марксист онолч юм уу. Цаашилбал Гегелийн философийг уншиж байж хувьсгал хийнэ. Гегелийн философийг уншихгүйгээр Маркс хэзээ ч онолоо гаргаж чадахгүй байсан. Марксын онолыг уншаагүй хүн өнөөдрийн багш нарын цалин, ажил хаялтыг ойлгож эрдэм шинжилгээний нийтлэл бичиж чадахгүй гэх мэт яриад байвал их жишээ татаж болно л доо.

-Монголын оюун санааны амьдралыг гадны буюу стандарт өнцгөөс харахад танд юу мэдрэгддэг вэ?

-Нэгдүгээрт би буцах хаягтай, намайг тосоод авах эх оронтой учир сэтгэл хангалуун явдаг. Буцах хаяггүй, очих орон гэргүй, эх оронгүй хүмүүс зөндөө байна ш дээ. Энэ том хувь заяагаа бид үнэлж байх хэрэгтэй. Оюун санааны хувьд монголчууд нээлттэй, нэгнээ хайрладаг, хүнлэг, боловсролтой байх хэрэгтэй. Ном унших маш чухал. Эрдэмтэд нь нэгдмэл байх хэрэгтэй байна.

-Үнэндээ эрдэмтэн, доктор гэхээр нүдний шилтэй, нас тогтсон, хуучинсаг, баригдмал , уйтгартай имиж санаанд буудаг. Та энэ имижийг эвдэж чадсан цөөн хүмүүсийн нэг. Би бодохдоо гадаад төрх байдал, хувцаслалт, имиж тэр чигээрээ дотоод сэтгэл, сэтгэлгээний шууд илрэл гэж боддог. Та санал нийлэх үү?

-Юбка өмссөнгүй гэж шүүмжлүүлж байсан үе бий (инээв). Гэвч би хувцаслалт, нүүр будалтандаа төдийлөн анхаараад байдаг төрлийн хүн биш. Энгийн үед нүүрээ буддаггүй. Хувцасны тухайд өөрөө өөрөөсөө таашаал авч байх хэрэгтэй. Тиймээс аль болох энгийн хувцас өмсдөг. Брэнд хөөцөлддөггүй. Тийм зав ч байдаггүй. Гэхдээ таалагдсан зүйлээ авчихдаг. Сайхан хувцаслаад найз нөхдөөрөө магтуулж, өөртөө таалагдах сайхан л даа. Тэглээ гээд Gucci-гийн пүүз өмсөх дээрээ тулаагүй л байна (инээв). Ер нь хэт хувцаслалтандаа анхаарч, брэнд хөөцөлдөх залхуутай санагддаг. За тэгээд классик зохиолууд уншаад байхаар эмэгтэй хүн гоё нарийхан бэлхүүстэй байх хэрэгтэй юм байна, үсээ хэт гөлийлгөж самнаж болохгүй юм байна гэх мэт ерөнхий мэдрэмжийн мэдээллүүд далд ухамсарт суучихдаг даа. Классик зохиол уншихын нэг ач холбогдол энэ шүү дээ. Ийм мэдрэмжийг мөнгөөр эсвэл хүчээр бий болгож болдоггүйд үнэ цэнэ нь оршдог юм уу даа.

-Ингэхэд Туяагийн бага нас хаана өнгөрсөн бэ? Хүүхэд нас, аав ээжийнхээ талаар яриач?

-Социализмын үед Улаанбаатарт өсч хүмүүжсэн. Аав ээж маань дундаж орлоготой сэхээтэн гэр бүл. Гэр тавин мянгатад. Би эмээгийн охин. Эмээ маань ёстой мундаг хүн байсан. Сургуульд ороогүй байхад л орос хэл дээр шүлэг цээжлүүлж байлаа ш дээ. Үүний ачаар орос хэлний 23-р сургуульд шалгалт өгч тэнцээд, элсэж байлаа. Тэр үеийн “Хөдөлмөр” сонин дээр тус сургуульд хамгийн өндөр оноотойгоор тэнцсэн хүүхэд гэж миний зургийг гаргаж байлаа. Дарга, сайд нарын хүүхдүүд л элсдэг байсан сургуульд энгийн сэхээтэн айлын хүүхэд тэнцэж орно гэдэг тухайн үедээ сайхан үйл явдал байв. Ер нь ээж аав манайхан бүгд 23-ыг төгссөн байдаг. Тэндээсээ авьяастнуудын цогц сургууль гэгддэг байсан 97-р сургуульд орсон. Тэнд миний англи хэлний суурь тавигдсан гэж боддог. Математикийн хичээлдээ ч эрс сайжирч билээ.

-Онц сурлагатан байсан уу?

-Долоо, наймдугаар анги хүртлээ онц сурлагатан байсан. Наймдугаар ангиас шилжилтийн үеийн нийгэм эхэлсэн юм шиг байгаа юм. Ээж, аав ч завгүй, эмээ өвөөгөөс холдчихсон, гэртээ бараг ганцаараа амьдардаг болсон. Хичээлээ ч сайн хийхээ больсон. Яалт ч үгүй уншиж өссөн болохоор нийгэм, уран зохиолын хичээлдээ л ангийнхнаасаа илүүрхдэг байж. Конкурсын шалгалтыг маш сайн санадаг юм. Хичээлээ сайн хийхгүй бол их сургуульд орж чадахгүй, гудамжинд гарна гээд аав ээж айлгачихсан. Яг нэг жил багшаасаа нэмэлт даалгавар авч, шалгалтаа онц өгч байлаа. Тэрний ачаар конкурсээ амжилттай өгч их сургуулийн оюутан болсон доо. -Та ярилцлагынхаа эхэнд миний 20-иод нас яг л давалгаа, шуурга шиг өнгөрсөн гэж ярьсан. Тэгвэл гучаад нас чинь юу мэдрүүлж байх юм? -Тайван, ирээдүйг харах өнцөг нь тодорхой болчихсон байна. Хориод нас ёстой давалгаа, шуурган дунд өнгөрсөөн.

Өдөр тутмын хайр халамж л жинхэнэ хайрыг бий болгодог. Хүнийг хайрлана гэдэг хэцүү. Маш их хөдөлмөр шаардагдана. Хайрыг байнга хайр хэвээр нь хадгалж үлдэх амаргүй.

-Нэгэнт уулзсаных залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйн хувийн амьдралыг сонирхмоор байна. Энэ тал дээр та амьдрал болон үзэл санаагаа нээлттэй хуваалцаж чадах уу?

-Би хувийн амьдралаа дотны цөөн хэдэн найзтайгаа л хуваалцдаг. Бусдад ярих дуртай биш.

-Шулуухан л асуучихъя. Таныг Н.Номтойбаяр сайдын экс гэргий, охиных нь ээж гэж бид мэднэ. Яагаад салчихсан юм бэ?

-Энэ тухайд залруулга хиймээр байдаг. Учир нь хүмүүс миний хувийн амьдралыг мэдэхгүй хэрнээ таамаглаж ярьцгаадаг. Жишээ нь, би Н.Номтойбаяртай албан ёсоор хэзээ ч гэрлэж байгаагүй. Бид хоёр багадаа танилцсан. Дөрвөн жил үерхээд хүүхэдтэй болсон. Экс эхнэр энэ тэр гэх боломжгүй байгаа биз дээ. Ердөө л энэ. Би Туяа гэдэг хувь хүн болохоос Номтойбаярын экс гэдэг нэрээр энэ нийгэмд хувь нэмрээ оруулмааргүй байна. Товчхондоо тэр хүн надад хамаагүй.

-Хүмүүс мэддэггүй учраас л экс гэж ярьдаг хэрэг л дээ. Ингэхэд хайр сэтгэл, гэр бүл, гэрлэлтийн тухайд та ямар зарчим баримталдаг хүн бэ?

-Жинхэнэ хайр сэтгэл нэгнээ хүндлэх, хүндэтгэх сэтгэл дээр тогтдог. Нэгэнт ханилсан бол бие биедээ түшиг тулгуур болох чухал.

-Хайр гэж таныхаар юу вэ?

-Өдөр тутмын хайр халамж л жинхэнэ хайрыг бий болгодог. Хүнийг хайрлана гэдэг хэцүү. Маш их хөдөлмөр шаардагдана. Хайрыг байнга хайр хэвээр нь хадгалж үлдэх амаргүй. Хосууд үүн дээр ихэвчлэн алддаг байж мэдэх юм. Эхний 1-3 жил буюу бал сарын үе их сайхан өнгөрдөг. Үүнээс хойш анх учирч байсан үеийн сэтгэл хөөрөл үгүй болж гундаж эхэлдэг. Тиймээс л өдөр тутам хайрлаж сурах маш чухал. Өдөр тутмын хайр гэдэг мөнхийн хайр гэдэг идеалаас өөр шүү дээ. Тэглээ ч мөнхийн хайраас илүү өдөр тутмын хайр чухал юм шиг санагддаг.

-Та яг одоо гэрлэхэд бэлэн байна уу?

-Би яг үнэнийг хэлэхэд сүүлийн хэдэн жил гэрлэлт бодохтой манатай амьдарсан. Уржнан гэхэд л миний хамгийн их хүсч байсан зүйл Кембрижэд сурах явдал байсан гээд бодохгүй юу. Тэр үед хэнтэй учрах, хайрлах, үерхэх, үерхэхгүй байх надад огтоосоо хамаагүй байлаа. Энэ сэтгэл зүй одоо ч хэвээрээ байна. Би тэндээс докторын зэргээ авна. Энэ хооронд хайр сэтгэл гарч ирэхийг, хань болох хүн учрахыг үгүй гэх газаргүй л дээ. Одоо бол учиргүй романтик гайхалтай зүйл хэрэггүй шүү дээ. Гол нь хань болох, өдөр тутмын хайр халамжийг мэдрүүлэх хүн л хэрэгтэй байна. Анзаараад байхад эхнэр, нөхөр нэртэй ч орой үдэш хамтдаа цагаа өнгөрүүлдэггүй олон гэр бүл байдаг. Ийм билэгдлийн хайр, билэгдлийн гэр бүл хэрэггүй л дээ.

Би Н.Номтойбаяртай албан ёсоор хэзээ ч гэрлэж байгаагүй. Бид хоёр багадаа танилцсан. Дөрвөн жил үерхээд хүүхэдтэй болсон. Экс эхнэр энэ тэр гэх боломжгүй байгаа биз дээ. Ердөө л энэ.

-Бакалавар зэрэгтэй оюутан Туяа, өнөөгийн Кембрижэд доктор горилогч эрдэмтэн Туяа хоёрын хооронд оюун санааны үсрэнгүй ялгаа байгаа. Энэ хэрээр таны эрчүүдийг харах өнцөг, сонголт өөрчлөгдсөн үү? Ер нь нас ахиж зэрэг дэв дээшлэх тусам шаардлага шалгуур өндөрсдөг гэж ярьдаг нь хэр үнэний ортой юм бол?

-Эсрэгээрээ. Минийх илүү хялбар, энгийн болсон. Урьд нь өөрөөсөө мэргэжлийн хувьд ч юм уу, ямарваа зүйлээрээ илүү эрэгтэй хүнд сэтгэл татагддаг байсан бол одоо нас явж, амьдрал үзээд ирэх тусам миний сонголт улам энгийн хүн дээр тогтдог болсон. Энгийн амьдралыг өөрийн эрхгүй хүсээд байдаг болчихсон гэх үү дээ. Магадгүй миний хүлээлт романтик биш болсон. Өөрөөр хэлбэл, цагаан морь унаад цэцэг авчирч өгдөг залууг хүлээхээ больсон л гэсэн үг. Энэ насанд хань л чухал санагддаг болсон. Эмээгийнхээ олон жилийн ганцаардлыг харлаа. Хүн ганцаардаж л болохгүй, хосоороо байх ёстой хорвоо гэж үнэн юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ зүгээр нэг хосоор байх биш өдөр тутам бие биенээ хайрлах хайр хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

-Та юуны фанат вэ?

-Юм юмны “далчигнасан” фанат. Найз охиныхоо фанат. Учир нь тэр маш сайхан дуулдаг. Би амьдралдаа их олон юм шүтдэг. Үүндээ ч хөглөгдөж амьдарч байна.

-Тэгвэл гоо сайхны идеал чинь?

-Сайхан сэтгэл юм уу даа. Хүнд энэрэнгүй сайхан сэтгэлээр хандана гэдэг бол маш сайхан явдал. Би гэхдээ байнга тийм байж чаддаггүй. Заримдаа их ааштай болдог. Хурц ааш хааяа хөдөлнө.

-Ямар хүмүүс таалагддаг вэ?

-Хувиа хичээгээгүй зан л хамгийн сайхан. Ажиглаад байхад, хосууд нэгэндээ хувиа хичээсэн зан байдал их гаргаж байнаа. Наад зах нь эрчүүд нь биеэ бодохгүйгээр өөх тостой хоол идэж, архи, тамхи хэрэглэж байна. Магадгүй тэр хүн ганц амьдрах амьдрал гэж бодож байж болох ч эхнэрээ хайрлахгүй байна шүү дээ. Тэр хүн 60 хүрээд өнхрөөд өглөө гэхэд эхнэр нь 80 хүртлээ 20 жил аймшигтай ганцаардлыг мэдэрч амьдарна гээд бод доо. Энэ бол шийтгэл. Үүнийг эмээгийнхээ амьдралаас ойлгосон. Тиймээс гадуур шоудаад, архи тамхи хэрэглээд яваа залуусыг асар их хувиа хичээсэн хүмүүс байна гэж боддог.

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

17 цаг 37 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

20 цаг 41 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Уржигдар 15 цаг 42 мин

ХҮН хүч хавсрав

Уржигдар 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Уржигдар 15 цаг 20 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Уржигдар 14 цаг 21 мин

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Уржигдар 12 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 26 мин

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Уржигдар 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Уржигдар 12 цаг 21 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Уржигдар 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

ХҮН хүч хавсрав

Уржигдар 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Уржигдар 15 цаг 20 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 26 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Уржигдар 14 цаг 21 мин

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

17 цаг 37 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Уржигдар 15 цаг 42 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

20 цаг 41 мин

Сурталчилгаа