2025 он бөхчүүдийн амжилт, шоу ертөнцөд хүч түрэн орсон жил болов
Тийм ээ, үндэсний бөх одоо л олон улсад хүлээн зөвшөөрөгдөж бөхчүүдийг гадаад дотоодгүй хүндлэх боллоо.
Б.Орхонбаярын инста 460 мянган дагагчтай болж бөхчүүдээс анх удаа IG ертөнцөд од төрлөө.

-Улсын арслан Б.Орхонбаяр Physical Asia-д Монголын багаа толгойлж оролцон Монгол эр хүн, бөх хүний харизм зэрэг олон сайхан чанарыг харуулж чадлаа. Онцгойлон баяр хүргэе.
Бид мөн залуухан шинэхэн арслантай болов. Б.Батмагнай рекламны ертөнцийн мангас болж, модель карьер хөөж байна. Залуус хамгийн чухал нь тэгш сайхан гэр бүлтэй хувь хүний хувьд өөгүй нь олны хайрыг татаж байна.
Б.Оюунболд арслан дэвжээнээ эргэж ирэнгүүтээ мөн рекламны модель болоод байна.
Арслангуудын цаг үе нэгэнт иржээ. Дээхнэ 6 залуу зааны үед үндэсний бөх үзүүштэй, үзэгч олонтой, сонирхолтой байж. Нэр хүнд нь унаж явсан үндэсний бөхийн спортоо эдгээр залуус “аварч”, ахин сэргээж чадлаа. Баярлаад баршгүй сайхан магнай тэнийсэн жил болж байна. Улам их амжилт хүсье ээ, хүчтнүүддээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.