“Мета“ компанийн платформууд болох фэйсбүүк, инстаграм, мессенжер дэлхий даяар доголджээ

“Мета“ компанийн платформууд болох фэйсбүүк, инстаграм, мессенжер дэлхий даяар доголджээ

Монголын цагаар өчигдөр /2024.03.05/ 23:20 цагийн орчимд "Мета платформ"-ын фэйсбүүк, инстаграм, мессенжер сүлжээ нэгэн зэрэг унасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Тодруулбал, сүлжээ унахаас хэдэн цагийн өмнө инстаграмын сүлжээнд доголдол гарч эхэлсэн бөгөөд нэгэн зэрэг хэрэглэгчид нь өөрийн профайл хаягтаа нэвтэрч болохгүй болжээ. Үүний араас фэйсбүүк болон мессенжер мөн адил гэнэтийн алдаа гарч, хэрэглэгчид нь өөрийн хаягтаа нэвтэрч чадахгүй болсон байна.

Одоогоор энэхүү доголдол нь ямар нэгэн халдлага, эсвэл технологийн алдаа гарсан эсэхийг шалгаж байгаа аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.