Маргаашнаас Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог болно

Маргаашнаас Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог болно

Монгол Улсын иргэд маргааш буюу энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно.

Тодруулбал, БНСВУ-ын Ханой хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ сарын 7-ноос хүчин төгөлдөр болно. Ингэснээр, Монгол Улсын иргэд БНСВУ руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна. Харин тус улс руу 30-аас дээш хоногийн хугацаанд зорчих бол зохих ангиллын виз авах шаардлагатай.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.