"Сэр сэр салхи" УСК Азийн олон улсын наадмын шилдэг киногоор шалгарчээ

"Сэр сэр салхи" УСК Азийн олон улсын наадмын шилдэг киногоор шалгарчээ

Найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" уран сайхны кино 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын "Шилдэг кино" тэргүүн шагналыг хүртжээ. Мөн уран сайхны киноны гол дүр болох Б.Тэргэл "Шилдэг шинэ авьяас" шагналын эзэн болсон байна.

“Сэр сэр салхи” УСК нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртэж байв.

Тус киног Монгол, Франц, Голланд, Португалийн уран бүтээлчид хамтран бүтээсэн. 17 настай хүү Монголын нийгэмд амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөн тэмцэж буй тухай өгүүлнэ. Найруулагч П.Лхагвадулам, продюссер Ц.Ариунаа нар нь 2020 онд “Локарно” олон улсын кино наадамд "Ze” кино төслөөрөө амжилттай оролцож тус наадмын тэргүүн шагнал болох “Moulin d’Ande-Ceci” шагналын эзнээр тодорч байжээ.

content 370 2ffc08677ab2c5cf4f7e

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.