Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт болно

Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт болно

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт болно.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Санжаачойпил, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нарыг яллагдагчаар татсан. Тодруулбал, хохирогчоор тогтоогдоод байсан Д.Саяннямбуу ч мөн уг хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.