"Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
2025 оны байдлаар Монгол Улсад 65-аас дээш насны 190 гаруй мянган ахмад настан байгаа гэх судалгаа бий. Эдгээр ахмад настнуудад наснаас нь хамааран 65–69 настайд 50,000 төгрөг, 70–79 настайд 80,000 төгрөг, 80–89 настайд 150,000 төгрөг, 90 ба түүнээс дээш настайд 250,000 төгрөгийн насны хишиг олгодог журамтай.
“Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс олгож эхэлсэн бөгөөд тус тэтгэмжид анх удаа хамрагдах гэж байгаа болон өмнө нь хамрагдаж байгаагүй иргэд E-Mongolia системээр дамжуулан хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.
“Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ?
Биечлэн очих тохиолдолд өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сумын халамжийн мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ. Өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлснээр тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахмад настны иргэний үнэмлэх бусад баримт бичгийг хавсарган “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.