Валентины баяраар юу хийх вэ?: Онцгой дурсамж үлдээх болзооны санаанууд

Валентины баяраар юу хийх вэ?: Онцгой дурсамж үлдээх болзооны санаанууд

Жил бүрийн 2-р сарын 14-нд тэмдэглэдэг Валентины баяр хайртайгаа жирийн нэг оройн хоолноос илүү дурсамж, мэдрэмж, хамтын туршлага бүтээхэд чиглэдэг өдөр билээ. Энэ өдөр хосуудад шифи /санаа/ өгөхөд болзооны сонгодог хэв маяг болон хаана, ямар арга хэмжээ болох талаар онцолъё. 

Доорх болзооноос жишээ аван хамтдаа дурсамж бүтээгээрэй.

1.Романтик бөгөөд шинэлэг болзоо

Сүүлийн жилүүдэд хосууд уламжлалт лаатай оройн хоолноос татгалзаж, хамтдаа шинэ зүйл туршиж үзэхийг илүүд үзэх болжээ. Тухайлбал, шавар урлалын анги, бүжгийн сургалт, эсвэл зураг авах, байгалд алхах зэрэг нь хосуудыг илүү ойртуулж, инээд хөөртэй дурсамж үлдээдэг байна. Мөн хотын өндөрлөгт байрлах rooftop бар, байгалийн дунд пикник хийх нь романтик уур амьсгалыг бүрдүүлэх төгс сонголт юм.

2.Хөгжилтэй, идэвхтэй болзоо

Хэрэв та илүү чөлөөтэй, хөгжилтэй болзоог хүсвэл боулинг, аркад тоглоом, тэшүүр, эсвэл комеди шоу үзэх нь тохиромжтой. Ийм төрлийн болзоо нь хосуудыг илүү нээлттэй болгож, энгийн ярианаас илүү сэтгэл хөдлөл хуваалцах боломжийг олгодог.

3.Тайван, дулаан уур амьсгалтай болзоо

Нам гүм, тухтай орчинг эрхэмлэдэг хосуудын хувьд од харах кемпинг, нар жаргах үеийн алхалт, эсвэл зүгээр л кофе барин хамт алхах нь хамгийн дулаан сонголт хэвээр байна. Мөн гэртээ хамтдаа дурсамжийн фото цомог хийх, номын дэлгүүрээр зочлох зэрэг нь энгийн хэрнээ утга учиртай болзоонд тооцогддог.

4, Энтертайнмент болзоо: Нэг хэмнэлд догдлох мөч

Валентины өдөрт энтертайнмент болзоо онцгой байр суурь эзэлдэг. Хайрт хүний тань сонсдог, дэмждэг дуучин эсвэл хамтлагийн тоглолт үзэх нь хамгийн мартагдашгүй болзоо болж чадна. Биширдэг сонсдог хамтлаг, дуучнаа хажуунаас нь харж, уур амьсгал, олны дунд хамт дуулж, нэг хэмнэлд догдлох мэдрэмж нь харилцааг улам бататгана.

Мөн сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортын тоглолт үзэх нь идэвхтэй, эрч хүчтэй болзоонд тооцогдоно. Нэг багийг хамт дэмжиж, ялалт бүрийг нь хамтдаа баярлан хуваалцах нь хосуудад “нэг баг” гэсэн мэдрэмж төрүүлдэг. Үүнээс гадна театрын жүжиг, лайв шоу, кино фестиваль, нээлтийн үзвэр, DJ night, амьд хөгжимтэй паб зэрэг нь Валентины баяраар хотын хэмнэлийг мэдрэх сонирхолтой сонголтууд юм.

Ингээд энтертайнмент болзоо хийх гэж буй хосууддаа 2026 оны 2 сарын 14-нд ямар шоу тоглолтууд болох талаар мэдээллийг хүргэе. 

1.City of Love - Хайрын баярын үдэш

Main Artist: Дуучин Болд /Камертон/

Guest Artists: Дуучин Наагий, Баачка /Никитон/

Special performance: Netflix-ийн Physical: Asia шоунд Монголыг төлөөлсөн Лхагва-Очирын циркийн үзүүлбэр

Хөтлөгчид: Г.Эрдэнэбилэг, О.Дөлгөөн, Top model Э.Одгэрэл

Огноо: 2026.02.14

Байршил: Zaisan Hill Complex, Event Hall

Цаг: 19:00

Тасалбар: https://shoppy.mn/products/zterra-valentines-special-250214

Мэдээлэл: 9911-7034, 9911-6934, 9911-3079

content 3771 622115812 1803586551

1. OPOZIT x BAGA TOIROG

SONGS N’ ROSES 🌹Live Music Concert  

CROCUS EVENT HALL  2026/02/14

content 3771 ййй

2. CHOIJOO’S LIVE CONCERT 2026”

STEPPE ARENA  2026.02.14

content 3771 ebac7295 7f70 483a 8

3. "Love is" тоглолт 

СТӨ 2026/02/14

4. "Анна Каренина" жүжиг

УДЭТ  2026/02/14

content 3771 tno9mt IMG 4745 x974

5. "Шөнийн галт тэрэг" хамтлагийн тоглолт 

M BANK ARENA  2026/02/14

content 3771 618082454 1525422492

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.