“Талх Чихэр” ХК 1.2 тонн орчим хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлээд байна
Монголын ууган хүнсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК олон улсын зах зээлд тогтвортой экспорт хийж, үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбарын чанар, стандартыг дэлхийд таниулсаар байна. Тухайлбал “Талх Чихэр” ХК хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүнсний бүтээгдэхүүний аудит, хяналт, баталгаажуулалтыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг FSSC 22000 (v6) стандартыг өдөр тутмын үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чаджээ.
Сүүлийн жилүүдэд Швейцар, Швед, БНСУ, АНУ зэрэг орнуудад тасралтгүй экспорт хийж, гадаадад оршин суугаа хэрэглэгчдэдээ эх орныхоо амт, уламжлал шингэсэн тавгийн идээгээ хүргэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл “Талх Чихэр” ХК экспортыг хариуцсан гурван мэргэжлийн байгууллагатай хамтран 2026 он гарснаас хойш 1.2 тонн орчим хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.